Хэвлэх DOC Татаж авах
Санхүүгийн зохицуулах хорооны  гишүүнийг томилох тухай

                    

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН

ТОГТООЛ

2016 оны 12 сарын 01 өдөр                              Дугаар 72                    Төрийн ордон, Улаанбаатар хот

Санхүүгийн зохицуулах хорооны

гишүүнийг томилох тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Нямандэлэгийн Мандуулыг томилсугай.

2.Энэ тогтоолыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

            МОНГОЛ УЛСЫН

            ИХ ХУРЛЫН ДАРГА                                                          М.ЭНХБОЛД