Хэвлэх DOC Татаж авах
Санхүүгийн зохицуулах хорооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

                    

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН

ТОГТООЛ

2016 оны 12 сарын 01 өдөр                              Дугаар 73                    Төрийн ордон, Улаанбаатар хот

Санхүүгийн зохицуулах хорооны

 гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар  зүйлийн 13.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Жалцангийн Цэдэнрагчааг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

            МОНГОЛ УЛСЫН

            ИХ ХУРЛЫН ДАРГА                                                          М.ЭНХБОЛД