A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавигдах шаардлага/
Бүлэг: 1979

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр

Дугаар 179

Улаанбаатар хот

Журам батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавигдах шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам"-ыг нэгдүгээр, /БХБС-ын 2019 оны 213 дугаар тушаалаар 1 дүгээр хавсралтыг хүчингүй болгосон/ "Зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээний үлгэрчилсэн загвар"-ыг хоёрдугаар, "Зураг төслийн баримт бичигт магадлал хийх иргэн, хуулийн этгээдтэй байгуулах ажил гүйцэтгэх гэрээний үлгэрчилсэн загвар"-ыг гуравдугаар, "Зураг төслийн магадлалын дардас, тэмдгийн загвар"-ыг дөрөвдүгээр, "Зураг төслийн магадлалын дүгнэлтийн үлгэрчилсэн загвар"-ыг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох байгууллагад хүргүүлж мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Занабазар/-т үүрэг болгосугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргын 2010 оны 561 дүгээр тушаалаар батлагдсан "Зураг төслийн баримт бичигт магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах журам"-ыг хүчингүй болгосонд тооцсугай.

САЙД Г.МӨНХБАЯР