Хэвлэх DOC Татаж авах
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай

                    

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН

ТОГТООЛ

2016 оны 12 сарын 08 өдөр                              Дугаар 76                    Төрийн ордон, Улаанбаатар хот

Нийгмийн даатгалын үндэсний

зөвлөлийн зарим гишүүнийг

чөлөөлөх, томилох тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн тул Дагвадоржийн Дулмаа, Цэндсүрэнгийн Отгонбаяр, Даваагийн Ганбаяр, Лхагвын Ганпүрэв нарыг даатгуулагчийг болон ажил олгогчийг төлөөлсөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээс тус тус чөлөөлсүгэй.

2.Цэндийн Сүхбаатар, Төмөр-Очирын Батзул нарыг даатгуулагчийг төлөөлсөн, Энэбишийн Оюунтэгш, Намгарын Алгаа нарыг ажил олгогчийг төлөөлсөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр тус тус томилсугай.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА                                                          М.ЭНХБОЛД