Хэвлэх DOC Татаж авах
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай

                    

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН

ТОГТООЛ  

2016 оны 12 сарын 15 өдөр                              Дугаар 79                    Төрийн ордон, Улаанбаатар хот

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд

нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

буцаах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

            1.Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсын Их Хуралд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх боломжгүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА                                                Ц.НЯМДОРЖ