Хэвлэх DOC Татаж авах
Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага шинэчлэн батлах тухай

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр                          Дугаар 98                                  Улаанбаатар хот

Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.дэх заалт, тус Зохицуулах зөвлөлийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.“Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.  Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан тус Зохицуулах зөвлөлийн 2016 оны 83 тоот тогтоолын 1, 3, 4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Тусгай зөвшөөрлийн шинэчилсэн нөхцөл шаардлагыг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хүргүүлэх, сурталчилан таниулах ажлыг зохион байгуулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Тусгай зөвшөөрлийн алба /Л.Хишигдулам/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/, Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/-нд тус тус үүрэг болгосугай. 

 

 

ДАРГА                                              Э.ПҮРЭВЖАВ

 

ГИШҮҮН                                          Б. ЖИГЖИД

                                                          Ч. БАТТОГТОХ

                                                         С. ЧУЛУУНХУЯГ

                                                          Р. НЯМЖАВ

/ХСУХАТАҮЗЗ-ийн 2018 оны 95 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан/