Хэвлэх DOC Татаж авах
АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГТ ОРУУЛАХ ДАВТАМЖ, ОНОШИЛГООНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 213

АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГТ ОРУУЛАХ ДАВТАМЖ, ОНОШИЛГООНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Автотээврийн тухай хуулийн 5.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

  1. “Автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах давтамж, оношилгооны төлбөрийн хэмжээ”-г хавсралт ёсоор баталсугай.

  2. Автотээврийн хэрэгслийг үйлдвэрлэсэн оноос хойшхи 2 жилд техникийн хяналтын үзлэгт оруулахгүйгээр зөвхөн автотээврийн хэрэгслийн тооллогод хамруулж байсугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Автотээврийн хэрэгслийг үзлэгт оруулах хугацаа, оношлогооны төлбөрийн жишиг батлах тухай” Засгийн газрын 2004 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 55 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                         Ж.ЭРДЭНЭБАТ

Зам, тээврийн хөгжлийн сайд                                       Д.ГАНБАТ