A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Эрх зүйн зөрчилтэй захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох тухай
Бүлэг: 1979

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар А/249

Улаанбаатар хот

Эрх зүйн зөрчилтэй захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3, 64 дүгээр зүйлийн 64.1, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэг, 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайдын "хууль хэрэгжүүлэх тухай"-1-1/282 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Хөдөлмөрийн сайдын 1991 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн ""Жагсаалт батлах тухай" /Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх албан тушаалын жагсаалт/ 216 дугаар тушаал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2001 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн "Журам батлах тухай" /Техникийн болон мэргэжлийн анхан, дунд шатны сургууль төгсөгчдийн боловсролын болон мэргэжлийн зэрэг олгох шалгалтын үлгэрчилсэн журам/ 157 дугаар тушаал, Нийгмийн хамгаалах хэрэгслийн үлгэрчилсэн жагсаалт батлах тухай" 122 дугаар тушаал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн "Журам батлах тухай" /Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт- үйлдвэрлэлийн төвийг аттестаичилах журам/ 450 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2. Хүчингүй болсон захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн сангаас хасалт хийлгэж, энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Г.Өнөрбаяр/-д даалгасугай.

САЙД Н.НОМТОЙБАЯР