Хэвлэх DOC Татаж авах
Тушаал хүчингүй болгох тухай

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

 

2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр                                 Дугаар А/81                                 Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болгох тухай

Архивын тухай хуулийн 11.1.1. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.1, 8.3.2, 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 60.1, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 41 дүгээр хуралдааны тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:

            1.Зохицуулж байсан харилцаа нь “Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичиг” MNS5140-1:2011, MNS5140-2:2011, MNS5140-3:2011 стандарт болон Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-т тус тус тусгагдсантай холбогдуулж “Төрийн байгууллагын захирамжлалын болон албан бичигт хэрэглэх хэвлэмэл хуудасны нэр төрөл, эх загвар, эх загварын ажлын зураглал батлах тухай”  Үндэсний архивын газрын даргын 2001 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 91 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болсонд тооцсугай.

            2.Захиргааны ерөнхий хуулийн 68.1-д заасны дагуу энэхүү тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулахыг Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цэндсүрэнд даалгасугай.

 

 

 

ДАРГА                        И. САРУУЛ