Хэвлэх DOC Татаж авах
ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

 

2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр                         Дугаар А/45                                          Улаанбаатар хот

 

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь заалт, Гаалийн тухай хуулийн 2681 дугаар зүйлийн 2681.1.1 дэх  заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

1.Гаалийн ерөнхий газрын даргын 2007 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Харьяа гаалийн байгууллагын эрх хэмжээг хязгаарлах тухай” 778 дугаар тушаалыг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэ тушаалыг нийтэд мэдээлэх үүргийг Хэвлэл мэдээлэл, сургалт судалгааны төв /Г.Баасандорж/-д даалгасугай.

3.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргаа удирдлагын газар /О.Цэенрэгзэн/-т үүрэг болгосугай.

 

.

           

 

 

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ДАРГА                                                   Б.АСРАЛТ