Хэвлэх DOC Татаж авах
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “Шугшаа уул” ОНӨААТҮГ-ын  ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ, тариф, суурь хураамж батлах тухай

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГООЛ

 

2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр                            Дугаар 97                                            Улаанбаатар хот

                                                                                             

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “Шугшаа уул” ОНӨААТҮГ-ын

ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ, тариф, суурь хураамж батлах тухай

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “Шугшаа уул” ОНӨААТҮГ-ын ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ /цаашид “БОш” гэх/-г хавсралт 1, усны үйлчилгээний суурь хураамжийг хавсралт 2, цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралт 3-аар тус тус баталсугай.

2.Энэхүү БОш, цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамжийг 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг “Шугшаа уул” ОНӨААТҮГ-ын захирал /Б.Эрдэнэбаян/-д даалгасугай.

3.Хангагч, хэрэглэгчдийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлэн, ус хангамж ариутгах татуургын үйлдвэрлэл үйлчилгээний зардалд хяналт тавьж, тайлан тооцоог цаг хугацаанд нь ирүүлж ажиллахыг “Шугшаа уул” ОНӨААТҮГ /Б.Эрдэнэбаян/-т үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2016 оны 53 дугаар тогтоолыг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг тооцож ажиллахыг Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/-нд тус тус үүрэг болгосугай.

6.Энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГА                                               Э.ПҮРЭВЖАВ

 

ГИШҮҮН                                            Б. ЖИГЖИД

                                                            Ч. БАТТОГТОХ

                                                            С. ЧУЛУУНХУЯГ

                                                            Р. НЯМЖАВ

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 3676 дугаарт бүртгэв.