A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 202

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:

1. "Улсын аварга малчин шалгаруулах журам"-ыг 1 дүгээр, "Улсын аварга фермер шалгаруулах журам"-ыг 2 дугаар, "Улсын аварга саальчин шалгаруулах журам"–ыг 3 дугаар, "Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч шалгаруулах журам"-ыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай. /Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2018 оны 13 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон. 1, 2, 3 дугаар хавсралтыг Засгийн газрын 2019 оны 338 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2. Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга фермер, улсын аварга саальчин, улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланчийг шагнахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан харьяа нутаг дэвсгэртээ малчдыг малын чанар, ашиг шимийн үзүүлэлт, тэдний нийгэмд үзүүлж байгаа хувь нэмэр, бэлчээр ашиглалт, хөрсний үржил шимийг хамгаалсан зэрэг шалгуурыг харгалзан шалгаруулж шагнан урамшуулж байхыг аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4. Энэ тогтоолыг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж, мөн өдрөөс "Журам батлах тухай" Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.СЭРГЭЛЭН