Хэвлэх DOC Татаж авах
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын цэвэр, бохир усны үйлчилгээний  тариф  батлах тухай

 

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

 

2017 оны 1 дүгээр сарын 09-ны өдөр                                                                                 Дугаар 07                                                                                                   Улаанбаатар хот

 

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын цэвэр, бохир усны үйлчилгээний  тариф  батлах тухай

         Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2 дахь, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

         1.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын цэвэр, бохир усны үйлчилгээний хүн амын тарифыг хавсралт 1-ээр, үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага /цаашид ҮААНБ/-ын тарифыг хавсралт 2-оор, тогтмол тарифыг  хавсралт 3-аар тус тус баталсугай.

         2.Батлагдсан тарифыг 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг “Ухаа худаг ус хангамж” ХХК  /Ц.Баасандорж/, “Паблик сервис” ХХК  /Б.Түмэнбаяр/-д тус тус даалгасугай.

         3.Хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлэн, ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, тайлан тооцоог цаг хугацаанд нь ирүүлж ажиллахыг ТЗЭ аж ахуй нэгж, байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

          4.Тогтоолын биелэлтэнд хяналт тавьж, хэвлэл мэдээллээр сурталчилж, үр дүнг тооцож ажиллахыг Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/-нд  тус тус үүрэг болгосугай.

 

ДАРГА                                   Э.ПҮРЭВЖАВ

ГИШҮҮН                                Б. ЖИГЖИД

                                                 Ч. БАТТОГТОХ

                                                 С. ЧУЛУУНХУЯГ

                                                  Р. НЯМЖАВ

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 3684 дүгээрт бүртгэв.