A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /ЭМС, ХЗДХС-ын 2019 оны А/142,А/47 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЭМС, ХЗДХС-ын 2019 оны А/142,А/47 дугаар тушаалаар хүчингүй болсон/

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЙДЫ ХАМТАРСАН ТУШААЛ

2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/29/А/12

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1.Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны 59, А/67 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан "Хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллагад эмчлэх, цагдан хорих байранд эмнэлгийн мэргэжилтэн ирж үйлчлэх журам"-ын дөрөв-т дор дурдсан агуулгатай 4.3 дахь заалт нэмсүгэй:

"4.3.Шаардлагатай тохиолдолд хорих байранд хоригдож буй этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлэх үед цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж болно".

2."Хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллагад эмчлэх, цагдан хорих байранд эмнэлгийн мэргэжилтэн ирж үйлчлэх журам"-ын Гурав-ын 3.3, 3.13-т заасан "Тахарын албаны" гэснийг "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын" гэж, 3.7, 3.8, 3.10, 3.13-т заасан "Тахарын алба" гэснийг "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага" гэж тус тус өөрчилсүгэй.

3."Хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллагад эмчлэх, цагдан хорих байранд эмнэлгийн мэргэжилтэн ирж үйлчлэх журам"-ын Нэг-ийн 1.3-д "Тахарын албаны тухай хууль" гэснийг хассугай.