A

A

A

Бүлэг: 1979

/УБЕГ-ын даргын 2018 оны А/420 дугаар тушаалаар хүчингүй болсон/

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Дугаар 334 Улаанбаатар хот

Маягт, индекс, баталгааны тэмдгийн загварыг шинэчлэн батлах тухай

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.10, 9,1.2 дахь заалт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Шинээр байгуулсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /УБ-03 маягт/"-ийн загварыг нэгдүгээр, "Өөрчлөн байгуулсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /УБ-04 маягт/"-ийн загварыг хоёрдугаар, "Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /УБ- 05 маягт/"-ийн загварыг гуравдугаар, "Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /УБ-06 маягт/"-ийн загварыг дөрөвдүгээр, "Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл /УБ-07 маягт/"-ийн загварыг тавдугаар, "Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх шийдвэр /УБ-08 маягт/"-ийн загварыг зургаадугаар, Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт /УБ- 09 маягт/"-ын загварыг долоодугаар, "Өргөдөл хүлээн авсан хуудас /УБ-10 маягт-ны загварыг наймдугаар, "Хуулийн этгээд байгуулах өргөдөл гаргагчаас баримт бичиг хүлээн авсан тасалбар /УБ-11 маягт/"-ын загварыг есдүгээр, "Шинээр байгуулсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /УБ-12 маягт-ийн загварыг аравдугаар, "Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг бүртгүүлэх өргөдөл /УБ-13 маягт/"-ийн загварыг арваннэгдүгээр, "Улсын бүртгэлийн байгууллагын индекс"-ийг арванхоёрдугаар, "Хуулийн этгээдийн хэлбэрийн индекс"-ийг арвангуравдугаар, "Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт дарах баталгааны тэмдгийн загвар"-ыг арвандөрөвдүгээр, Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг бүртгэх шийдвэр /УБ-14 маягт/-ийг арвантавдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тушаалаар батлагдсан маягт, индекс, баталгааны тэмдгийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга Ш.Жолбарс, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга нарт тус тус үүрэг болгосугай.

З.Энэ тушаал гарсантай холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2010 оны 322, 323, 2011 оны 935, 2013 оны 227, 742, 1405 дугаар тушаал, 2013 оны 343 дугаар тушаалаар батлагдсан "Улсын ерөнхий бүртгэгч, Улсын бүртгэгч, Улсын ерөнхий байцаагч, Хяналтын улсын байцаагч, мэргэжилтний тэмдэг хэрэглэх журмын нэгдүгээр хавсралт"-ийн 3 дахь хэсгийн улсын бүртгэлийн баталгааны тэмдгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ц.ПҮРЭВДОРЖ