A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ 79. ХУВАНЦАР ТЭСРЭХ БОДИС ИЛРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ТЭМДЭГ ТАВИХ ТУХАЙ КОНВЕНЦ

1991 оны 3 дугаар сарын 1-ний өдөр

1998 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүчин төгөлдөр болсон

Энэхүү конвенцид оролцогч улсууд,

олон улсын аюулгүй байдалд террорист үйлдлээс үүсэх үр дагаврыг ухамсарлаж,

агаарын хөлөг, тээврийн бусад хэрэгсэл болон бусад объектыг устгахад чиглэсэн террорист үйлдлийн талаар сэтгэл гүнээ түгшиж буйгаа илэрхийлж,

террорист ийм үйлдэлд хуванцар тэсрэх бодис ашиглаж байгаад сэтгэл зовниж,

тэсрэх ийм бодисыг илрүүлэх зорилгоор тэмдэг тавих нь хууль бус ийм үйлдлээс урьдчилан сэргийлэхэд үлэмж хувь нэмэр оруулна гэж үзэж,

хууль бус ийм үйлдлийг таслан зогсоох зорилгоор хуванцар тэсрэх бодист зохих ёсоор тэмдэг тавих явдлыг хангах талаар зохих арга хэмжээ авахыг улсуудад үүрэг болгосон олон улсын баримт бичиг батлах тулгамдсан хэрэгцээ байгааг хүлээн зөвшөөрч,

хуванцар буюу хуудсан тэсрэх бодисыг илрүүлэх зорилгоор тэмдэг тавих талаар олон улсын дэглэм бий болгох ажлыг эрчимжүүлэхийг Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас шаардсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн 1989 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 635 тоот, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1989 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 44/29 тоот тогтоолыг харгалзаж,

хуванцар болон хуудсан тэсрэх бодисыг илрүүлэх зорилгоор тэмдэг тавих талаар олон улсын шинэ баримт бичиг боловсруулахыг эн тэргүүнд нэн чухлаар тавихыг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын чуулганы 27 дугаар хуралдаанаас санал нэгтэйгээр батласан А27-8 дугаар тогтоолыг анхааралдаа авч,

Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөлийн Конвенцийг боловсруулахад гүйцэтгэсэн үүрэг болон түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон чиг үүргийг өөртөө хүлээхийг хүсэж байгааг сэтгэл хангалуун тэмдэглэж,

дараахь зүйлийг хэлэлцэн тохиров:

1 дүгээр зүйл

Энэхүү конвенцийн зорилгод:

1. “Тэсрэх бодис” гэж энэхүү конвенцийн Техникийн хавсралтад тодорхойлсон “хуванцар тэсрэх бодис” гэсэн түгээмэл нэрээр хэрэглэгддэг тэсрэх бүтээгдэхүүнийг хэлэх бөгөөд үүнд уян буюу зөөлөн хуудсан хэлбэртэй тэсрэх бодис багтана.

2. “Илрүүлэх бодис” гэж тэсрэх бодисыг илрэхүйц шинж чанартай болгох зорилгоор түүнд оруулсан энэхүү конвенцийн Техникийн хавсралтад тодорхойлсон бодисыг хэлнэ.

3. “Тэмдэг тавих” гэж энэхүү конвенцийн Техникийн хавсралтад зааснаар тэсрэх бодист илрүүлэх бодис хийхийг хэлнэ.

4. “Үйлдвэрлэл” гэж тэсрэх бодисыг үйлдвэрлэх бүх үйл явц, түүний дотор дахин боловсруулахыг хэлнэ.

5. “Зохих ёсоор зөвшөөрөгдсөн байлдааны хэрэгсэл” гэж оролцогч холбогдох улсын хууль тогтоомжийн дагуу гагцхүү цэрэг буюу цагдаагийн зорилгоор үйлдвэрлэсэн хонгио, бөмбөг, сум, мин, пуужин, гар бөмбөг, өрөмдөгчийг хэлнэ.

6. “Үйлдвэрлэгч улс” гэж нутаг дэвсгэрт нь тэсрэх бодис үйлдвэрлэсэн аливаа улсыг хэлнэ.

2 дугаар зүйл

Оролцогч улс тус бүр тэмдэг тавиагүй тэсрэх бодисыг нутаг дэвсгэртээ үйлдвэрлэхийг хориглох, түүнээс урьдчилан сэргийлэх талаар шаардлагатай бөгөөд үр дүнтэй арга хэмжээ авна.

3 дугаар зүйл

1. Оролцогч улс бүр тэмдэг тавиагүй тэсрэх бодисыг нутаг дэвсгэртээ оруулах, гаргахыг хориглох, түүнээс урьдчилан сэргийлэх талаар шаардлагатай бөгөөд үр дүнтэй арга хэмжээ авна.

2. Өмнөх хэсгийг оролцогч аль нэг улсын цэрэг буюу цагдаагийн чиг үүрэг гүйцэтгэж байгаа эрх бүхий байгууллага тэмдэг тавиагүй тэсрэх бодисыг 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн улсын хяналтын дор энэхүү конвенцийн зорилгод харш биш зорилгоор гаргах, оруулахад хэрэглэхгүй.

4 дүгээр зүйл

1. Оролцогч улс бүр энэхүү конвенц тухайн улсын хувьд хүчин төгөлдөр болохоос өмнө нутаг дэвсгэрт нь үйлдвэрлэсэн буюу оруулж ирсэн тэмдэг тавиагүй тэсрэх бодисыг энэхүү конвенцийн зорилгоос өөрөөр буюу үл нийцэх байдлаар ашиглахаас урьдчилан сэргийлэхийн тулд тэдгээрийг эзэмших болон эзэмших эрхийг шилжүүлэхэд хатуу бөгөөд үр дүнтэй хяналт тавих талаар шаардлагатай арга хэмжээ авна.

2. Оролцогч улс тус бүр цэрэг буюу цагдаагийн чиг үүрэг гүйцэтгэж байгаа эрх бүхий байгууллагад байгаагаас бусад энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэсрэх бодисын бүх нөөцийг энэхүү конвенц тухайн улсын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш гурван жилийн хугацааны дотор устгах, энэхүү конвенцийн зорилгод харш биш зорилгоор ашиглаж дуусгах, тэмдэг тавих, эсхүл тэсрэх чанарыг нь алдагдуулах явдлыг хангах талаар шаардлагатай арга хэмжээ авна.

3. Оролцогч улс бүр цэрэг буюу цагдаагийн чиг үүрэг гүйцэтгэж байгаа эрх бүхий байгууллагад байгаа бөгөөд зохих ёсоор зөвшөөрөгдсөн байлдааны хэрэгслийн салшгүй хэсэг болоогүй энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэсрэх бодисын бүх нөөцийг энэхүү конвенц тухайн улсын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш арван таван жилийн дотор устгах, энэхүү конвенцийн зорилгод харш биш зорилгоор ашиглаж дуусгах, тэмдэг тавих, эсхүл тэсрэх чанарыг нь алдагдуулах явдлыг хангах талаар шаардлагатай арга хэмжээ авна.

4. Оролцогч улс бүр энэхүү конвенц тухайн улсын хувьд хүчин төгөлдөр болох өдөр цэрэг буюу цагдаагийн чиг үүрэг гүйцэтгэж байгаа эрх бүхий байгууллагад байгаа бөгөөд зохих ёсоор зөвшөөрөгдсөн байлдааны хэрэгслийн салшгүй хэсэг болж буй тэмдэг тавиагүй тэсрэх бодисын нөөцөөс бусад нутаг дэвсгэрт нь олдсон бөгөөд энэ зүйлийн өмнөх хэсгүүдэд заагаагүй тэмдэг тавиагүй тэсрэх бодисыг нутаг дэвсгэртээ аль болох түргэн устгах явдлыг хангах талаар шаардлагатай арга хэмжээ авна.

5. Оролцогч улс тус бүр энэхүү конвенцийн Техникийн хавсралтын 1 дүгээр хэсгийн II хэсэгт заасан тэсрэх бодисыг энэхүү конвенцийн зорилгоос өөрөөр буюу үл нийцэх байдлаар ашиглахаас урьдчилан сэргийлэхийн тулд тэдгээрийг эзэмших болон эзэмших эрхийг шилжүүлэхэд хатуу бөгөөд үр дүнтэй хяналт тавих талаар шаардлагатай арга хэмжээ авна.

6. Оролцогч улс тус бүр энэхүү конвенц тухайн улсын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш үйлдвэрлэсэн бөгөөд энэхүү конвенцийн Техникийн хавсралтын 1 дүгээр хэсгийн II хэсгийн (d) дэд хэсэгт дурдсантай үл нийцэх тэмдэг тавиагүй тэсрэх бодис болон дээр дурдсан II хэсгийн бусад дэд хэсгийн хамрах хүрээнд хамаарахаа больсон тэмдэг тавиагүй тэсрэх бодисыг нутаг дэвсгэртээ аль болох түргэн устгах явдлыг хангах талаар шаардлагатай арга хэмжээ авна.

5 дугаар зүйл

1. Энэхүү конвенцийн оролцогч улсуудаас нэр дэвшүүлсэн хүмүүс дотроос Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх)-өөс томилсон арван таваас доошгүй, арван есөөс дээшгүй тооны гишүүнээс бүрдсэн Тэсрэх бодисын олон улсын техникийн комисс (цаашид “Комисс” гэх)-ыг энэхүү конвенцоор байгуулав.

2. Комиссын гишүүд нь тэсрэх бодис үйлдвэрлэх буюу илрүүлэх, эсхүл судлахтай холбогдсон асуудалтай шууд хамааралтай бөгөөд хангалттай туршлага бүхий мэргэжилтнүүд байна.

3. Комиссын гишүүдийн ажиллах хугацаа гурван жил байх бөгөөд тэднийг улируулан томилж болно.

4. Комиссын хуралдааныг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын төв байранд жилд наад зах нь нэг удаа, эсхүл Зөвлөлөөс товлосон буюу батласан газар болон цагт зарлан хуралдуулна.

5. Комисс нь үйл ажиллагааны журмаа баталж Зөвлөлөөр зөвшөөрүүлнэ.

6 дугаар зүйл

1. Комисс нь тэсрэх бодис үйлдвэрлэх, тэмдэг тавих, илрүүлэх талаар гарч байгаа техникийн дэвшилд үнэлэлт өгнө.

2. Комисс нь ажлынхаа үр дүнг Зөвлөлөөр дамжуулан оролцогч улсууд болон олон улсын холбогдох байгууллагад илтгэнэ.

3. Комисс нь шаардлага гарсан тухай бүр энэхүү конвенцийн Техникийн хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах талаар Зөвлөлд зөвлөмж гаргана. Комисс нь ийм зөвлөмж гаргах тухай шийдвэрийг нийтийн зөвшилцлөөр гаргах талаар хүчин чармайлт тавина. Нийтийн зөвшилцөлд хүрч чадахгүй тохиолдолд Комисс шийдвэрээ гишүүдийн гуравны хоёрын саналаар гаргана.

4. Зөвлөл нь Комиссын зөвлөмж болгосноор энэхүү конвенцийн Техникийн хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах талаар оролцогч улсуудад санал тавьж болно.

7 дугаар зүйл

1. Оролцогч аливаа улс энэхүү конвенцийн Техникийн хавсралтад оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар мэдэгдсэн өдрөөс хойш ер хоногийн дотор Зөвлөлд саналаа хүргүүлж болно. Зөвлөл эдгээр саналыг Комисст хэлэлцүүлэхээр аль болох түргэн дамжуулна. Зөвлөл нэмэлт өөрчлөлтийн талаар санал гаргасан буюу түүнээс татгалзсан аливаа оролцогч улсыг Комисстой зөвлөлдүүлэхээр урина.

2. Комисс өмнөх хэсэгт зааснаар оролцогч улсуудын илэрхийлсэн үзэл бодлыг хэлэлцэн Зөвлөлд илтгэнэ. Зөвлөл нь Комиссын илтгэлийг хэлэлцсэний дараа нэмэлт өөрчлөлт болон оролцогч улсууд, түүний дотор үйлдвэрлэгч улсын саналын шинж чанарыг харгалзан үзэж нэмэлт өөрчлөлтийг батлуулахаар оролцогч бүх улсад санал болгож болно.

3. Хэрэв санал болгосон нэмэлт өөрчлөлтийг оролцогч тав буюу түүнээс олон улс уг нэмэлт өөрчлөлтийн талаар Зөвлөлийн мэдэгдсэн өдрөөс хойш ер хоногийн дотор хүлээж авахгүй тухайгаа Зөвлөлд бичгээр мэдэгдээгүй бол түүнийг батласанд тооцож уг нэмэлт өөрчлөлт нь түүнээс хойш нэг зуун наян хоног, эсхүл санал болгосон нэмэлт өөрчлөлтөд заасан өөр хугацааны дараа түүнийг хүлээж авахгүй байх талаар шууд мэдэгдээгүй оролцогч улсын хувьд хүчин төгөлдөр болно.

4. Санал болгосон нэмэлт өөрчлөлтөөс шууд хүлээж авахгүй оролцогч улсууд уг нэмэлт өөрчлөлтийн заалтуудыг заавал биелүүлэх зөвшөөрлөө хүлээн зөвшөөрсөн буюу батласан тухай баримт бичгийг хадгалуулах журмаар хойшид илэрхийлж болно.

5. Хэрэв санал болгосон нэмэлт өөрчлөлтийг тав буюу түүнээс олон оролцогч улс хүлээж авахгүй бол Зөвлөл түүнийг үргэлжлүүлэн хэлэлцүүлэхээр Комисст шилжүүлнэ.

6. Санал болгосон нэмэлт өөрчлөлтийг энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар батлаагүй бол Зөвлөл оролцогч бүх улсын бага хурлыг зарлан хуралдуулж болно.

8 дугаар зүйл

1. Оролцогч улсууд боломжтой бол Комисст 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан чиг үүргээ биелүүлэхэд нь тус болох мэдээллийг шилжүүлнэ.

2. Оролцогч улсууд энэхүү конвенцийн заалтуудыг хэрэгжүүлэхээр авсан арга хэмжээнийхээ талаар Зөвлөлд мэдээлж байна. Зөвлөл ийм мэдээллийг оролцогч бүх улс болон холбогдох олон улсын байгууллагад дамжуулна.

9 дүгээр зүйл

Зөвлөл нь оролцогч улсууд болон олон улсын холбогдох байгууллагатай хамтран энэхүү конвенцийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх талаар зохих арга хэмжээ, үүний дотор техникийн туслалцаа үзүүлэх болон тэсрэх бодист тэмдэг тавих, түүнийг илрүүлэх талаар гарч байгаа техникийн дэвшилтэй холбогдох мэдээлэл солилцох арга хэмжээ авна.

10 дугаар зүйл

Энэхүү конвенцийн Техникийн хавсралт нь энэхүү конвенцийн салшгүй хэсэг байна.

11 дүгээр зүйл

1. Энэхүү конвенцийг тайлбарлах буюу хэрэглэх талаар хоёр буюу түүнээс дээш оролцогч улсын хооронд гарсан бөгөөд хэлэлцээний замаар шийдвэрлэж чадаагүй аливаа маргааныг тэдгээрийн аль нэгний хүсэлтээр арбитрт шилжүүлнэ. Хэрэв арбитрт хүсэлт гаргасан өдрөөс хойш зургаан сарын дотор талууд арбитрыг зохион байгуулах талаар тохиролцож чадаагүй бол аль нэг талын хүсэлтээр маргааныг Олон улсын шүүхэд уг шүүхийн дүрмийн дагуу шилжүүлж болно.

2. Оролцогч улс бүр энэхүү конвенцид гарын үсэг зурах, буюу түүнийг соёрхон батлах, эсхүл түүнд нэгдэн орохдоо энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг заавал биелүүлэх үүрэг хүлээхгүй гэж үзэж байгаа талаар мэдэгдэж болно. Ийм тайлбар хийсэн оролцогч улсын хувьд оролцогч бусад улс нь энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг заавал биелүүлэх үүрэг хүлээхгүй.

3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тайлбар хийсэн оролцогч аливаа улс эх хадгалагчид мэдэгдэх замаар тайлбараа хэдийд ч эгүүлэн авч болно.

12 дугаар зүйл

11 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд энэхүү конвенцид тайлбар хийж болохгүй.

13 дугаар зүйл

1. Энэхүү конвенц 1991 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл Монреаль хотноо болсон Агаарын эрх зүйн талаархи олон улсын бага хуралд оролцогч улсуудын хувьд 1991 оны 3 дугаар сарын 1-ний өдөр гарын үсэг зурахад нээлттэй байна. 1991 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хойш энэхүү конвенц нь энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болох хүртэл бүх улсын хувьд Монреаль хот дахь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын төв байранд гарын үсэг зурахад нээлттэй байна. Энэхүү конвенцид гарын үсэг зураагүй аливаа улс түүнд хэдийд ч нэгдэн орж болно.

2. Энэхүү конвенцийг улсууд соёрхон баталж, хүлээн зөвшөөрч, баталж, эсхүл түүнд нэгдэн орж болно. Соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн, батласан эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгийг энэхүү конвенцийн дагуу эх хадгалагчаар томилогдсон Олон улсын иргэний нисэхийн байгууллагад хадгалуулна. Соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн, батласан эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахдаа улс бүр үйлдвэрлэгч улс мөн эсэхээ мэдэгдэнэ.

3. Энэхүү конвенц нь гучин тав дахь соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн, батласан эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгийг эх хадгалагчид хадгалуулсан өдрөөс хойш жар дахь өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд чингэхдээ эдгээр улсын таваас доошгүй нь өөрийгөө үйлдвэрлэгч гэж энэ зүйлийн 2 дахь хэсгийн дагуу мэдэгдсэн байвал зохино. Ийм гучин таван баримт бичгийг үйлдвэрлэгч таван улс баримт бичгээ хадгалуулахаас өмнө хадгалуулсан тохиолдолд энэхүү конвенц нь тав дахь үйлдвэрлэгч улс соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн, батласан, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулсан өдрөөс хойш жар дахь өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

4. Бусад улсын хувьд соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн, батласан, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулсан өдрөөс хойш жар дахь өдрөөс эхлэн энэхүү конвенц нь хүчин төгөлдөр болно.

5. Энэхүү конвенцийг хүчин төгөлдөр болмогц эх хадгалагч Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 102 дугаар зүйл болон Олон улсын иргэний нисэхийн тухай конвенц (Чикаго, 1944 он)-ийн 83 дугаар зүйлийн дагуу бүртгэнэ.

14 дүгээр зүйл

Эх хадгалагч нь гарын үсэг зурагч болон оролцогч бүх улсад дараахь зүйлийг даруй мэдэгдэнэ:

1. энэхүү конвенцид гарын үсэг зурсан тухай болон гарын үсэг зурсан өдрийн тухай;

2. батламж жуух бичиг, хүлээн зөвшөөрсөн, батласан эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулсан тухай болон хадгалуулсан өдрийн тухай, чингэхдээ тухайн улс өөрийгөө үйлдвэрлэгч улс гэж тодорхойлсон эсэхийг онцгойлон заана;

3. энэхүү конвенц хүчин төгөлдөр болсон өдрийн тухай;

4. энэхүү конвенцид буюу түүний Техникийн хавсралтад оруулсан аливаа нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болох өдрийн тухай;

5. 15 дугаар зүйлд зааснаар конвенцийг цуцалсан тухай;

6. 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хийсэн аливаа мэдэгдлийн тухай.

15 дугаар зүйл

1. Оролцогч аливаа улс эх хадгалагчид бичгээр мэдэгдэх замаар энэхүү конвенцийг цуцалж болно.

2. Цуцлах тухай мэдэгдлийг эх хадгалагч хүлээн авсан өдрөөс хойш нэг зуун наян хоногийн дараа цуцлалт хүчин төгөлдөр болно.

Дээр дурдсаныг нотолж засгийн газраасаа зохих ёсоор бүрэн эрх олгогдсон дор гарын үсэг зурагсад энэхүү конвенцид гарын үсэг зурцгаав.

Нэг мянга есөн зуун ерэн нэгэн оны гуравдугаар сарын нэгний өдөр Монреаль хотноо англи, араб, испани, орос, франц хэлээр адил хүчинтэй таван эх бичвэр бүхий нэг жинхэнэ эх хувь үйлдэв.

ТЕХНИКИЙН ХАВСРАЛТ

I ХЭСЭГ: ТЭСРЭХ БОДИСЫН ТОДОРХОЙЛОЛТ

I. Энэхүү конвенцийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэсрэх бодисуудад дараахь бодис хамрагдана:

(a) урвалд ороогүй үедээ 25 С градусын температурт ууршилтын даралт нь 10-4 Па-гаас бага нэг буюу хэд хэдэн хүчтэй тэсрэх бодисын нэгдэл;

(b) наах материал агуулсан нэгдэл;

(c) тасалгааны ердийн температурт зөөлөн буюу уян хатан байх нэгдэл.

II. Дараахь тэсрэх бодисыг энэ хэсгийн 1 дэх хэсэгт заасан тэсрэх бодисын тодорхойлолтод тохирч байсан хэдий ч дор дурдсан зорилгоор үргэлжлүүлэн хадгалж байгаа буюу ашиглаж байгаа, эсхүл байлдааны хэрэгслийн салшгүй хэсэг болсон хэвээр байгаа тохиолдолд тэсрэх бодис гэж үзэхгүй, тухайлбал:

(a) гагцхүү шинэ буюу өөрчилсөн тэсрэх бодисын зохих ёсоор зөвшөөрөгдсөн судалгаа, боловсруулалт, туршилтад ашиглахаар цөөн тоогоор үйлдвэрлэсэн буюу хадгалж байгаа;

(b) гагцхүү зохих ёсоор зөвшөөрөгдсөн тэсрэх бодис илрүүлэх талаархи сургалтад болон/буюу тэсрэх бодис илрүүлэх тоног төхөөрөмжийн боловсруулалт буюу туршилтад ашиглахаар цөөн тоогоор үйлдвэрлэсэн буюу хадгалж байгаа;

(c) гагцхүү зохих ёсоор зөвшөөрөгдсөн шүүхийн шинжлэх ухааны зорилгод ашиглахаар цөөн тоогоор үйлдвэрлэсэн буюу хадгалж байгаа;

(d) үйлдвэрлэгч улсын хувьд энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш гурван жилийн дотор тухайн улсын нутаг дэвсгэрт зохих ёсоор зөвшөөрөгдсөн байлдааны хэрэгслийн салшгүй хэсэг болох зориулалт бүхий буюу тийм салшгүй хэсэг болсон. Дээрх гурван жилийн хугацаанд үйлдвэрлэсэн хэрэгслийг энэхүү конвенцийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн хүрээнд зохих ёсоор зөвшөөрөгдсөн байлдааны хэрэгсэл гэж үзнэ.

III. Энэ хэсэгт:

2 дахь хэсгийн (a), (b), (c) дэд хэсэгт “зохих ёсоор зөвшөөрөгдсөн” гэж холбогдох улсын хууль тогтоомжийн дагуу зөвшөөрснийг хэлнэ; түүнчлэн

“хүчтэй тэсрэх бодис” гэдэгт циклотетраметиленететранитрамин (НМХ), тетранитрат пентаэритрит (PETN) болон циклотриметилентринитрамин (RDX) багтах боловч эдгээрээр хязгаарлахгүй.

II ХЭСЭГ: ИЛРҮҮЛЭХ БОДИС

Илрүүлэх бодис гэдэг нь дараахь хүснэгтэд заасан аль нэг бодис байна. Энэ хүснэгтэд заасан илрүүлэх бодисыг ууршилт илрүүлэх хэрэгслээр тэсрэх бодисын илрэхүйц чанарыг сайжруулахаар ашиглах зорилготой юм. Илрүүлэх бодисыг бэлэн бүтээгдэхүүнд ижил хэмжээтэй тархсан байхаар тэсрэх бодист тохиолдол тус бүрт хийнэ. Үйлдвэрлэсний дараа бэлэн бүтээгдэхүүнд байх илрүүлэх бодисын тунгийн доод хэмжээг дээр дурдсан хүснэгтэд заасан болно.

ХҮСНЭГТ

Илрүүлэх бодисын нэр Молекулын томъёо Молекулын жин Тунгийн доод хэмжээ

Этиленгликольдинитрат (EGDN) C2 H4 (NO3) 2 152 массаар 0.2%

2,3 диметил – 2,3 динитробутан (DMNB) C6 H12 (NO2) 2 176 массаар 0.1%

пара-мононитротолуол (p-MNT) C7 H7 NO2 137 массаар 0.5%

орто-мононитротолуол (о-MNT) C7 H7 NO2 137 массаар 0.5%

Тэсрэх бодисыг ердийн байдлаар бэлтгэхэд түүнд байгаа дээр заасан аливаа илрүүлэх бодисын тун шаардлагатай доод хэмжээнд буюу түүнээс дээш байвал түүнд тэмдэг тавьсан гэж үзнэ.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
79. ХУВАНЦАР ТЭСРЭХ БОДИС ИЛРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ТЭМДЭГ ТАВИХ ТУХАЙ КОНВЕНЦ
1991 оны 3 дугаар сарын 1-ний өдөр баталж,