


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр |
Улаанбаатар хот |
ТӨРИЙН НУУЦЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. 2004 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталсан Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.
2 дугаар зүйл. Энэ хуулийг Төрийн болон албаны нууцын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
