


2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр |
Улаанбаатар хот |
Ахмад настны тухай хуулийн 12.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: (Энэ хэсэгт Засгийн газрын 2018 оны 383 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
1. Ахмад настанд “Насны хишиг олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2018 оны 383 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан журмын дагуу ахмад настанд насны хишиг олгох ажлыг 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын сайд Н.НОМТОЙБАЯР
