


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр |
Улаанбаатар хот |
ХИЛИЙН БООМТЫН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр баталсан Хилийн боомтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.
2 дугаар зүйл. Энэ хуулийг Монгол Улсын хилийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
