Хэвлэх DOC Татаж авах
ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Бүрэн буюу бүрэн бус суудлын автомашин, суудлын автомашины кузовыг тодорхойлон ангилах/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

 

2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр                   Дугаар А/62                                       Улаанбаатар хот

 

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Гаалийн тухай хуулийн 232.2 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Бүрэн буюу бүрэн бус суудлын автомашин, суудлын автомашины кузовыг тодорхойлон ангилах заавар”-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Зааврыг гаалийн хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд хэрэглэхийг гаалийн газар, хороодын дарга нарт үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дэд дарга Ё.Бат-Эрдэнэд даалгасугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2006 оны 02 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

ДАРГА                                                           Б.АСРАЛТ

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 3688 душаарт бүртгэв.