Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын  хилээр нэвтрүүлэх цахилгаан эрчим хүчинд гаалийн хяналт тавих/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

 

2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр                               Дугаар А/80                             Улаанбаатар хот                                                                   

          ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Гаалийн тухай хуулийн 232  дугаар зүйлийн 232.2  дахь хэсэг, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус  үндэслэн ТУШААХ нь:

1.“Монгол Улсын  хилээр нэвтрүүлэх цахилгаан эрчим хүчинд гаалийн хяналт тавих, бүрдүүлэлт хийх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, шалгалтын газар /Э.Мөнхөө/, Гаалийн бүрдүүлэлтийн газар /З.Цэрэндулам/-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2007 оны 779 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тушаалыг 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 ДАРГА                                                          Б.АСРАЛТ

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 3689 дүгээрт бүртгэв.