Хэвлэх DOC Татаж авах
ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

 

2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр                        Дугаар А/82                                        Улаанбаатар хот

                                                                                                            

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 55.5 дахь хэсэг, 2711 дүгээр зүйлийн 2711.1.2 дахь заалтыг  үндэслэн ТУШААХ НЬ:

1.Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн Үндсэн маягтыг 1 дүгээр, Нэмэлт маягтыг 2 дугаар, “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хавсралт”-ыг 3 дугаар, “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих заавар”-ыг 4 дүгээр, “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг шалгах заавар”-ыг 5 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн бүрдүүлэлтийн газар /З.Цэрэндулам/, Статистикийн хэлтэс /Б.Цэрэн/-т үүрэг болгосугай.

3.Шинэчлэгдэн батлагдсан кодыг КАЙС-ийн ангилалтын санд оруулахыг Мэдээллийн технологийн төв /Б.Ганзориг/-д даалгасугай.

4.Энэ тушаал  гарсантай  холбогдуулан Монгол  Улсын  Гаалийн  ерөнхий газрын даргын 2010 оны 573, 2015 оны А/160, ГТЕГ-ын даргын 2016 оны А/237 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэ тушаалыг 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

ДАРГА                                                              Б. АСРАЛТ

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 3691 дүгээрт бүртгэв.