Хэвлэх DOC Татаж авах
ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ, ХЯНАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 11

ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ, ХЯНАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.6 дахь зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 

1. Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.     

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах хөрөнгийг олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.  

3. Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, явцыг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт тайлагнаж байхыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт даалгасугай.  

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Үндэсний стратеги төлөвлөгөөний тухай” Засгийн газрын 2010 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар тогтоол, “Үндэсний хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 108 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                         Ж.ЭРДЭНЭБАТ

Эрүүл мэндийн сайд                                                      А.ЦОГЦЭЦЭГ