A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 11

Төрийн ордон,Улаанбаатар хот

Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай

Хууль тогтоомжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл"-ийг хавсралтаар баталсугай.

2.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүнээс санаачлах хууль тогтоомжийн төсөлд энэ тогтоол хамаарахгүй. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгагдаагүй боловч нэн шаардлагатай гэж үзсэн хууль тогтоомжийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлж байхыг Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т үүрэг болгосугай.

3."Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл"-ийн биелэлтийг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засгийн газар /Ж.Эрдэнэбат/, холбогдох Байнгын хороодын дарга нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД