A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр

Улаанбаатар хот

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл. 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд гаалийн албан татварын чөлөөлөлтөд хамрагдах жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлд ногдуулсан гаалийн албан татварыг иргэн, аж ахуйн нэгжид буцаан олгоно.

Хэвлэх

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД