A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХУРДАН МОРИНЫ БҮСИЙН УРАЛДААНЫ 2017 ОНЫ ХУВААРИЙГ ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 224-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 63

Улаанбаатар хот

ХУРДАН МОРИНЫ БҮСИЙН УРАЛДААНЫ 2017 ОНЫ ХУВААРИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.3, Монголын морин спорт, уяачдын холбооноос ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хаврын төвийн бүсийн хурдан морины "Дүнжингарав" уралдааныг 2017 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд, бүсийн хурдан морины уралдааныг Хөвсгөл, Говь-Алтай аймагт 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тус тус зохион байгуулж явуулсугай.

2. Зуны Зүүн бүсийн хурдан морины уралдааныг Сүхбаатар аймагт, Хойд бүсийн хурдан морины уралдааныг Сэлэнгэ аймагт, Говийн бүсийн хурдан морины уралдааныг Дундговь аймагт, Хангайн бүсийн хурдан морины уралдааныг Өвөрхангай аймагт, Баруун бүсийн хурдан морины уралдааныг Увс аймагт, Төвийн бүсийн хурдан морины уралдааныг Улаанбаатар хот, Хүй долоон худагт 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд тус тус зохион байгуулж явуулсугай.

3. Хурдан морины уралдааныг тогтоосон хугацаанд холбогдох дүрмийн дагуу зохион байгуулалтын өндөр түвшинд, уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр явуулахыг холбогдох аймаг болон нийслэлийн Засаг дарга, Монголын морин спорт, уяачдын холбоонд тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын Шадар сайд У.ХҮРЭЛСҮХ