Хэвлэх DOC Татаж авах
Эмгэг судлалын шинжилгээ хийх журмыг шинэчлэн батлах тухай

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар А/55

Эмгэг судлалын шинжилгээ хийх журмыг шинэчлэн батлах тухай

Эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Нас барагчийн цогцост үхлийн шалтгаан болон өвчгий онош зөв тогтоосон эсэхийг тодорхойлох эмгэг судлалын шинжилгээ хийх журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Журам шинэчлэгдсэнтэй холбогдуулан энэхүү тушаалыг мөрдөж ажиллахыг төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, нэгдсэн эмнэлэг болон тусгай эмнэлгийн дарга, захирал нарт даалгасугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эмнэлгийн тусламжийн газар /Я.Буянжаргал/, Хуулийн хэлтэс /Т.Содгэрэл/, мэргэжил аргазүйн удирдлагаар хангаж ажиллахыг Эмгэг судлалын үндэсний төв /Г.Уянга/, Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөл /Ш.Энхтуяа/-д тус тус үүрэг болгосугай.

4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2014 огы 163 дугаар тушаалын хүчингүй болсонд тооцсугай.

                                                 САЙД                                      А.ЦОГЦЭЦЭГ

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 2 сарын 10-ны өдрийн 3697 дугаарт бүртгэв.