A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын олон улсын гэрээ
  • БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ЧЕХОСЛОВАК УЛСЫН ХООРОНД ИРГЭН, ГЭР БҮЛ БА ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХИЙН ТУСЛАЛЦА
Бүлэг: 1979

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ЧЕХОСЛОВАК УЛСЫН ХООРОНД ИРГЭН, ГЭР БҮЛ БА ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХИЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ БОЛОН ЭРХИЙН ХАРИЛЦАА ТОГТООХ ТУХАЙ ГЭРЭЭ

/1976.10.15/

Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Социалист Чехословак Улс тус хоёр орны ард түмний ах дүүгийн найрамдал, хамтын ажиллагааг цаашид эрхийн харилцааны салбарт бэхжүүлэн хөгжүүлэх эрмэлзлэлийг удирдлага болгон, хоёр орны иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгын үүднээс иргэн, гэр бүл ба эрүүгийн хэргийн талаар эрхийн туслалцаа үзүүлэх болон эрхийн харилцаа тогтоох тухай Гэрээ байгуулахаар шийдвэрлэж, Энэ зорилгоор өөрийн бүрэн эрхт төлөөлөгчдөөр:

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид

БНМАУ-ын Шүүх Яамны сайд Донойн Пүрэв,

Бүгд Найрамдах Социалист Чехословак Улсын Ерөнхийлөгч Павел Кирали нарыг тус тус томилсноор тэд зохих хэлбэр журмын дагуу олгогдсон бүрэн эрхийнхээ үнэмлэхийг солилцоод дор дурдсан зүйлийн талаар хэлэлцэн тохиролцов.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

ЕРӨНХИЙ ЗААЛТ

Нэгдүгээр зүйл

Эрхийн хамгаалалт

1.Хэлэлцэн Тохирогч нэг Талын иргэд Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээр хувийн болон эд хөрөнгийн эрхийн харилцаанд түүний өөрийн нь иргэдийн нэгэн адил эрхээ хамгаалуулж байна. Тэд энэ зорилгоор иргэн, гэр бүл болон эрүүгийн хэргийг авч хэлэлцэх шүүх ба эрх хэмжээ бүхий бусад байгууллагад хүсэлтээ чөлөөтэй, саадгүй тавих түүнчлэн өөрсдийн хувийн болон эд хөрөнгийн эрхээ хамгаалуулахын тулд тэдгээр байгууллагад саналаа гаргах эрхтэй.

2.Хэлэлцэн Тохирогч нэг Талын иргэн Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын иргэн, гэр бүл болон эрүүгийн хэргийг авч хэлэлцэх эрх бүхий байгууллагад хүсэлтээ тэдний иргэний нэгэн адил болзлоор тавина.

3.Энэ зүйлийн 1-д заасан Хэлэлцэн Тохирогч нэг Талын холбогдох байгууллагууд нь хэрэв өөрийн нутаг дэвсгэр дээр буюу өөрийн нутаг дэвсгэрээс гадна тухайн мэдээнд заагаагүй өвлөгч, өв залгамжлагч байгаа тухай мэдээ сэлт буюу гэрээслэгч гэрээслэл үлдээсэн тухай мэдээ авбал тэр тухайгаа Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын холбогдох байгууллагад уламжилна.

4.Өөрийн нутаг дэвсгэр дээр нас барсан Хэлэлцэн Тохирогч нэг Талын иргэний өв залгамжлагч хэрэв Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын иргэний өв залгамжлагч хэрэв Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын харъяат байвал холбогдох байгууллагуудад энэ тухай энэ зүйлийн 1-д зааснаар Хэлэлцэн Тохирогч нөгөө этгээдийн дипломат ба консулын газар уламжилна.

Хоёрдугаар зүйл

Эрхийн туслалцаа

Хэлэлцэн Тохирогч хоёр Талын иргэн, гэр бүл болон эрүүгийн хэргийг авч хэлэлцэх эрх бүхий байгууллагууд эрхийн туслалцаа харилцан үзүүлж байна.

Гуравдугаар зүйл

Эрхийн туслалцаа үзүүлэх хэмжээ

1.Эрхийн туслалцаа гэдэгт тодорхой байцаан шийтгэх ажиллагаа гүйцэтгэлийг хэлнэ. Тухайлбал: Эд зүйлийг хураан авах ба нэгжих, хөрөнгө битүүмжлэх, эд мөрийн баримтыг өгөх ба илгээх, зохигчид, оролцогсод, гэрч, шинжээч, сэжигтэн, яллагдагчийг байцаах, баримт бичиг гардуулах, даалгаварын биелэлтийг үйлдэх ба илгээх.

2.Хэлэлцэн Тохирогч хоёр Талын төвийн байгууллагууд өөрийнхөө иргэдийн эрхийг хэрэгжүүлэх зорилгоор тэдгээр улсын нутаг дэвсгэр дээр байгаа этгээдийн оршин суугаа газрыг тогтооход бие биеийн хүсэлтээр туслалцаж байна.

Дөрөвдүгээр зүйл

Харилцах журам

1.Энэ гэрээгээр өөр журам тогтоогоогүй бол Хэлэлцэн Тохирогч хоёр Талын эрх бүхий байгууллага эрхийн туслалцаа үзүүлэхдээ тус тусын төвийн байгууллагуудаар дамжуулан харилцаж байна.

2.Энэ гэрээний дагуу эрх бүхий байгууллага гэдэгт Хэлэлцэн Тохирогч хоёр Талын шүүх, прокурор болон улсын нотариатын байгууллага хамаарна.

3.Энэ гэрээнд заасан төв байгууллага гэдэгт Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Талаас: Бүгд Найрамдах Монгол Улсын Прокурорын газар, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Шүүх яам, Бүгд Найрамдах Социалист Чехословак Улсын талаас: Бүгд Найрамдах Социалист Чехословак Улсын Ерөнхий Прокурорын газар, Бүгд Найрамдах Социалист Чех Улсын Шүүх яам, Социалист Словак Улсын Шүүх яам тус бүрийг хэлнэ. Энэ гэрээний 12 дугаар зүйлд зааснаар мэдээлэл өгөх төв байгууллага гэдэгт Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд Шүүх, Бүгд Найрамдах Социалист Чехословак улсын Дээд шүүхийг хэлнэ.

Тавдугаар зүйл

Эрхийн туслалцаа үзүүлэхдээ харилцах хэл

Хэлэлцэн Тохирогч хоёр Талын байгууллага харилцаандаа энэ гэрээнд зааснаар өөрсдийн төрөлх хэл буюу орос хэлийг хэрэглэнэ. Харин даалгавар өгч байгаа Хэлэлцэн Тохирогч Талын Хэлээр үйлдсэн эрхийн туслалцаа үзүүлэх тухай баримт бичгэнд орос хэлээр буюу даалгавар хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Талын хэлээр үйлдсэн орчуулга хавсаргаж байна.

Зургадугаар зүйл

Эрхийн туслалцаа үзүүлэх даалгаварын агуулга

1.Эрхийн туслалцаа үзүүлэх тухай даалгаварт /цаашид даалгавар гэж нэрлэнэ/ даалгавар өгч байгаа болон хүлээн авах байгууллагын нэр, эрхийн туслалцаа үзүүлэх тухай хүсч байгаа хэргийн нэр, зохигчид ба яллагдагчийн овог нэр, улсын харъяалал, эрхэлж байгаа ажил, байнга буюу түр оршин суугаа газар, мөн тэдний бүрэн эрхт төлөөлөгчийн овог нэр, байнга буюу түр оршин суугаа газар, даалгаварын талаар зайлшгүй шаардагдах мэдээ сэлт, түүнчлэн эрүүгийн хэргийн талаар явуулах даалгаварт гэмт хэргийн бүрэлдэхүүний байдал, яллагдагчийн төрсөн газар, он, сар, өдөр, түүний эцэг эхийн овог нэрийг аль болохоор тодорхойлсон байна.

2.Даалгавар болон гардуулахаар илгээж байгаа бичиг баримт нь гарын үсэг, эрх бүхий байгууллагын албан ёсны тамга, тэмдэгтэй байна.

3.Даалгаварыг даалгавар өгч байгаа Хэлэлцэн Тохирогч Талын хууль тогтоомжид зааснаар үйлдэнэ.

4.Хэлэлцэн Тохирогч Талууд даалгавар биелүүлэхдээ харилцан тохиролцсон агуулга бүхий загварыг ашиглаж болно.

Долдугаар зүйл

Даалгавар биелүүлэх журам

1.Даалгаварыг даалгавар хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Талын хууль тогтоомжийн үндсэн дээр биелүүлнэ. Гэхдээ даалгавар хүлээж авсан Хэлэлцэн Тохирогч Талын хууль тогтоомжид харшлахгүй бол даалгавар өгч байгаа Хэлэлцэн Тохирогч Талын хүсэлтээр даалгаварт заасан журам ба хэлбэрээр даалгаварыг биелүүлж болно.

2.Хэрэв даалгавар хүлээн авагч байгууллага нь түүнийг биелүүлэх эрхгүй байвал уг даалгаварыг биелүүлэх эрх бүхий хуулийн байгууллагад шилжүүлнэ.

3.Хүлээн авч байгаа байгууллага даалгаварыг хаана хэзээ биелүүлэхээ илгээгч байгууллагад цаг тухайд нь мэдэгдэж байна.

4.Даалгаварт тодорхойлсон хаягт газраа холбогдох иргэн оршин суугаагүй байвал даалгавар хүлээн авсан байгууллага өөрийн санаачлагаар түүний хаягийг тогтоох талаар шаардлагатай арга хэмжээ авна.

5.Хүлээн авагч байгууллага нь эрхийн туслалцаа үзүүлэх тухай даалгаварыг биелүүлэх бололцоогүй болон түүнийг биелүүлэхэд саад болж байгаа шалтгааны тухай даалгавар өгсөн байгууллагад мэдэгдэнэ.

Наймдугаар зүйл

Бичиг баримт гардуулах тухай даалгавар

1.Хүлээн авагч байгууллага бичиг баримтыг гардуулах тухай даалгаварыг биелүүлэхдээ энэ гэрээний долдугаар зүйлд заасан ёсоор өөрийн улсын хууль тогтоомжийг хэрэглэнэ.

2.Хүлээн авагч Хэлэлцэн Тохирогч Талын төрөлх хэлээр буюу орос хэлээр орчуулга хавсаргаагүй бичиг баримтыг хэрэв хүлээн авах иргэн өөрөө зөвшөөрвөл хүлээн авагч байгууллага түүнийг гардуулж болно.

3.Хэлэлцэн Тохирогч нэг Талын төрийн байгууллага, дипломат төлөөлөгчийн газар буюу консулын байгууллага, түүнчлэн албан ёсны орчуулагч орчуулгыг батална.

4.Бичиг баримт гардуулсан нь түүнийг гардуулсан он, сар өдөр, авсан, өгсөн хүмүүсийн гарын үсэг, байгууллагы тамга бүхий бичгээр нотлогдсон байна. Бичиг баримтыг гардуулсан нь хэзээ, ямар хэлбэрээр гардуулсныг тусгасан байгууллагын албан ёсны бичгээр нотлогдож болно.

Есдүгээр зүйл

Өөрийн иргэнд гардуулаж өгөх

1.Хэлэлцэн Тохирогч нэг Тал Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэрт байгаа өөрийн иргэндээ дипломат төлөөлөгчийн буюу консулынхаа газраар дамжуулан бичиг баримтыг гардуулах эрхтэй.

2.Энэ зүйлийн 1-д заасны дагуу бичиг баримтыг гардуулахдаа ямар нэгэн албадлагын арга хэмжээ хэрэглэхгүй.

Аравдугаар зүйл

Гэрч, шинжээч нарын хамгаалалт

1.Хэлэлцэн Тохирогч нэг Талын байгууллагын дуудлагаар Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын байгууллагад иргэн, гэр бүл болон эрүүгийн хэргийн талаар иргэн гэрч, шинжээчийг аль улсын харъяат байгааг харгалзахгүйгээр Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын хил нэвтрэн орохоос өмнө үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлагад татах, хорих буюу ял шийтгэл оногдуулж болохгүй. Түүнчлэн, дурдсан хүмүүсийг гэрч, шинжээчээр оролцсоны нь хувьд болон шалгаж байгаа эрүүгийн хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалт хийх буюу баривчилж болохгүй.

2.Гэрч шинжээчийг ирүүлэх хүсэлт тавьсан байгууллагаас тэднийг цаашид байх шаардлагагүй гэж мэдэгдсэн өдрөөс эхлэн 7 хоногийн дотор бололцоо байсаар байтал хүсэлт тавьсан Хэлэлцэн Тохирогч Талын нутаг дэвсгэрээс тэд яваагүй бол энэ зүйлийн 1-д заасан халдашгүй эрхээ алдана. Даалгавар өгсөн Хэлэлцэн Тохирогч Талын нутгаас гарч яваагүй нь гэрч, шинжээч нарын буруу биш бол саатсан хоногийг дээрх хугацаанд оруулахгүй.

3.Дуудагдсан хүмүүс зам, хоногийн зардал, гадаадад байхдаа төлсөн төлбөр, аваагүй цалин, мөн үүнээс гадна шинжээч шинжилгээ хийсний шагнал зэргийг нэхэмжлэх эрхтэй. Эдгээр хүмүүс ямар хөлс шан авах эрхтэйг зарлан дуудах хуудсанд заасан байх ёстой бөгөөд тэдний хүсэлтээр тодорхой зардлыг нөхөхөөр урьдчилгаа олгож болно.

4.Дуудагдсан хүмүүс урилгыг заавал дагаж биелүүлэх үүрэггүй. Хэрэв тэд урилгыг дагаж биелүүлэхгүй бол албадах арга хэмжээ хэрэглэхээр зарлан дуудах хуудсанд тулган шаардаж болохгүй.

Арван нэгдүгээр зүйл

Эрхийн туслалцаа үзүүлэхтэй холбогдсон зардал

1.Даалгавар хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Тал эрхийн туслалцаа үзүүлэхтэй холбогдон гарсан зардлыг төлүүлэх шаардлага тавихгүй. Хэлэлцэн Тохирогч хоёр тал тус тусын нутаг дэвсгэр дээр эрхийн туслалцаа үзүүлэхтэй холбогдон гарсан бүх зардал, ялангуяа нотлох баримт гаргуулан авахтай холбогдон гарсан зардлыг өөрсдөө хариуцна.

2.Даалгавар хүлээн авч байгаа байгууллага бүх гарсан зардлын хэмжээг даалгавар өгч байгаа байгууллагад мэдэгдэнэ. Даалгавар өгч байгаа байгууллага хэрэв уг зардлыг төлөх үүрэг бүхий иргэнээс гаргуулж авбал тэр нь зардал гаргуулж авсан Хэлэлцэн Тохирогч Талын байгууллагын орлого болно.

Арван хоёрдугаар зүйл

Хууль тогтоомжийн тухай мэдээлэх

Хэлэлцэн Тохирогч хоёр Талын төв байгууллага харилцан хүссэнээр өөр өөрийн улсын хууль тогтоомж болон тэдний эрх бүхий байгууллагуудаас хууль тогтоомжийн талаар гаргасан тайлбарын тухай бие биедээ мэдээллэж байна.

Арван гуравдугаар зүйл

Эрхийн туслалцаа үзүүлэхээс татгалзах

Хэрэв хүсэлт хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Талын тусгаар тогтнол, аюулгүй байдалд хохирол учруулахаар байвал эрхийн туслалцаа үзүүлэхээс татгалзаж болно.

Арван дөрөвдүгээр зүйл

Хуулийн этгээд

Энэ гэрээний заалт хуулийн этгээдэд нэгэн адил хамаарна.

Арван тавдугаар зүйл

Бичиг баримтыг ашиглах

1.Хэлэлцэн Тохирогч нэг Талын шүүх болон бусад эрх бүхий байгууллагаас бэлтгэсэн буюу баталсан гарын үсэг, албан ёсны тамга тэмдэг бүхий бичиг баримтыг Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын шүүх болон бусад байгууллагууд авч хэрэглэхэд өөр баталгаа шаардахгүй.

2.Хэлэлцэн Тохирогч нэг Талын журмын дагуу батлагдсан гарын үсэгтэй, бичиг баримтад энэ зүйлийн 1-д заасан журам нэгэн адил хамаарна.

3.Хэлэлцэн Тохирогч нэг Талын нутаг дэвсгэр дээр үйлдсэн албан бичиг баримт Хэлэлцэн Тохирогч нөгөө талын нутаг дэвсгэр дээр тэдний өөрийн албан ёсны бичиг баримтын нэгэн адил хуулийн хүчинтэй байна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ИРГЭНИЙ БА ГЭР БҮЛИЙН ХЭРЭГ

Нэгдүгээр хэсэг

Хувийн эрхийн тухай

Арван зургадугаар зүйл

Эрх олох, үүрэг хүлээх чадвар

1.Иргэний эрх олох, үүрэг хүлээх чадварыг түүнийг харъяалах Хэлэлцэн Тохирогч Талын хууль тогтоомжоор тодорхойлно.

2.Хуулийн этгээдийн эрх олох, үүрэг хүлээх чадварыг уг хуулийн этгээдийг байгуулсан Хэлэлцэн Тохирогч талын хууль тогтоомжоор тодорхойлно.

Арван долдугаар зүйл

Эрх олох, үүрэг хүлээх чадварыг хязгаарлах ба алдах тухай

1.Энэ гэрээнд өөрөөр заагаагүй бол Хэлэлцэн Тохирогч аль нэг Талын иргэний эрх олох, үүрэг хүлээх чадварыг хязгаарлах ба алдах асуудлыг тогтоохдоо тэр иргэнийг харъяалах Хэлэлцэн Тохирогч Этгээдийн шүүх шийдвэр гаргах эрхтэй. Хэрэв Хэлэлцэн Тохирогч аль нэг Талын шүүх уг этгээдийн нутаг дэвсгэрт оршин суугаа Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын иргэний эрх олох, үүрэг хүлээх чадварыг хязгаарлах буюу алдах шалтгаантай гэж үзвэл тэрхүү этгээдийг харъяалах улсын эрх бүхий шүүхийн байгууллагад мэдэгдэж байна. Тухайн иргэний талаар буюу түүний эд хогшлыг хамгаалах зорилгоор шүүхээс түр арга хэмжээ авахад дээрх нөхцөл нэгэн адил хамаарна.

2.Хэрэв 1-д заасан баримт сэлтийн тухай Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын шүүхэд мэдэгдсээр байтал 3 сарын дотор хэрэг хэлэлцэж эхлэхгүй буюу дээрх хугацаанд өөрийн саналыг хэлэхгүй бол Хэлэлцэн Тохирогч Талын шүүх нутаг дэвсгэр дээрээ оршин суугаа иргэний эрх олох, үүрэг хүлээх чадварыг хязгаарлах буюу алдах тухай хэргийг авч хэлэлцэнэ.

Ийм тохиолдолд иргэний эрх олох, үүрэг хүлээх чадварыг хязгаарлах буюу алдах тухай шийдвэрийг гагцхүү Хэлэлцэн Тохирогч хоёр Талын хууль тогтоомжид заасан тодорхой үндэслэлийг баримтлан гаргах ба энэхүү шүүхийн шийдвэрийг Хэлэлцэн Тохирогч нөгөө Этгээдийн эрх бүхий шүүхэд мэдэгдэж байна.

3.Эрх олох, үүрэг хүлээх чадварыг эргүүлэн тогтоох буюу түүнд өөрчлөлт оруулбал энэ зүйлийн 1, 2-т заасны нэгэн адил хэрэглэж байх болно.

Арван наймдугаар зүйл

Сураггүй алга болсон буюу нас барсанд тооцох ба нас барсан байдлыг тогтоох

1.Сураггүй алга болсон, нас барсан байдлыг тогтоох тухай хэргийг уг иргэний амьд байсан үеийн тухай сүүлчийн мэдээ авсан бөгөөд мөн тэр үедээ харъяалагдаж байсан Хэлэлцэн Тохирогч Талын эрх бүхий хуулийн байгууллага шийдвэрлэнэ.

2.Хэлэлцэн Тохирогч нэг Талын байгууллага нь Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын иргэнийг дор дурдсан тохиолдолд нас барсанд тооцно:

а/ хэрэг шалгаж байгаа байгууллагыг харъяалах Хэлэлцэн Тохирогч Талын нутаг дэвсгэр дээр оршиж байгаа сураггүй алга бологчийн үл хөдлөх хөрөнгийг өвлөх буюу гэр бүл-эд хөрөнгийн эрх эдлэхийг хүссэн этгээд хүсэлт гаргасан бол;

б/ сураггүй алга болсон хүний нөхөр буюу эхнэр хэрэг шалгаж байгаа байгууллагыг харъяалах Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээр оршин сууж байхдаа хүсэлт гаргасан бол.

3.Энэ зүйлийн 1, 2-т заасан тохиолдолд Хэлэлцэн Тохирогч хоёр Талын байгууллага нь нас барсанд тооцогдох иргэний сүүлчийн сургаар амьд үедээ харъяалагдаж байсан улсын хуулийг баримтална.

Хоёрдугаар хэсэг

Гэр бүлийн хэрэг

Арван есдүгээр зүйл

Гэрлэх

1.Гэрлэхийг хүсэгч этгээдийн чадварыг түүнийг харъяалах Хэлэлцэн Тохирогч Талын хууль тогтоомжоор тодорхойлно.

2.Гэрлэх хэлбэрийг нутаг дэвсгэрт нь гэрлэж байгаа Хэлэлцэн Тохирогч Талын хууль тогтоомжоор тодорхойлно.

Хорьдугаар зүйл

Гэрлэгсдийн хувийн болон эд хөрөнгийн эрхийн харилцаа

1.Хэрэв гэрлэгсэд нэг улсын харъяат бол тэдгээрийн хувийн болон эд хөрөнгийн эрхийн харилцааг тэднийг харъяалах Хэлэлцэн Тохирогч Талын хуулиар тодорхойлно.

2.Хэрэв гэрлэгсдийн нэг нь Хэлэлцэн Тохирогч нэг Талын харъяат, нөгөө нь Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын харъяат бол тэдний хувийн болон эд хөрөнгийн харилцааг гэрлэгсдийг сүүлийн үед нэгэн зэрэг харъяалах болсон Хэлэлцэн Тохирогч Талын хууль тогтоомжоор тодорхойлно.

3.Хэрэв гэрлэгсэд хоёулаа Хэлэлцэн Тохирогч аль нэг Талын харъяат биш бөгөөд ерөөсөө аль нэгний нь харъяат байгаагүй бол тэдгээрийн хувийн болон эд хөрөнгийн харилцааг нутаг дэвсгэр дээр нь сүүлийн үед хамт оршин сууж байсан буюу сууж байгаа Хэлэлцэн Тохирогч Талын хууль тогтоомжоор тодорхойлно.

Хорин нэгдүгээр зүйл

1.Гэрлэгсдийн хувийн болон эд хөрөнгийн харилцааны хэргийг тэднийг харъяалж байгаа Хэлэлцэн Тохирогч Талын шүүх шийдвэрлэх эрхтэй. Хэрэв хэргийг авч хэлэлцэх үед гэрлэгсэд Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэрт оршин сууж байвал тэдний хүсэлтийг Хэлэлцэн Тохирогч энэхүү Талын шүүх шийдвэрлэх эрхтэй.

2.Хэлэлцэн Тохирогч нэг Талын шүүхэд асуудлыг шалгаж эхэлсэн бол Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын шүүхэд уг асуудлыг шалгаж шийдвэрлэхгүй. Энэ заалт 23, 27 дугаар зүйлд нэгэн адил хамаарна.

3.Хэрэв гэрлэгсдийн нэг нь Хэлэлцэн Тохирогч нэг Талын харъяат, нөгөө нь Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын харъяат бол тэдний хувийн болон эд хөрөнгийн эрхийн харилцааны холбогдолтой хэргийг уг иргэдийн сүүлийн үед хамт оршин сууж байсан буюу сууж байгаа газрын Хэлэлцэн Тохирогч Талын шүүх шийдвэрлэх эрхтэй ба хэрэв хамт оршин сууж байсан буюу сууж байгаа тийм газаргүй бол хариуцагчийг харъяалах Хэлэлцэн Тохирогч Талын шүүхээр шийдвэрлэнэ.

Хорин хоёрдугаар зүйл

Гэрлэлтийг цуцлах

1.Гэрлэлтийг цуцлах тухай хэргийг шийдвэрлэхдээ хүсэлтээ гаргах үед гэрлэгсдийг харъяалж байгаа Хэлэлцэн Тохирогч Талын хуулийг баримтална.

2.Хэрэв гэрлэгсдийн нэг нь Хэлэлцэн Тохирогч нэг Талын харъяат, нөгөө нь Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын харъяат бол тэдний хэргийг авч хэлэлцэж байгаа шүүх өөрийн улсын хуулийг баримтална.

Хорин гуравдугаар зүйл

1.Энэ гэрээний 22 дугаар зүйлийн 1-д заасан тохиолдолд гэрлэлтийг цуцлах тухай хэргийг нэхэмжлэл гаргах үед тэднийг харъяалж байсан Хэлэлцэн Тохирогч Талын шүүх шийдвэрлэх эрхтэй. Хэрэв гэрлэгсэд гэрлэлтээ цуцлуулах тухай хүсэлт гаргах үедээ Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээр оршин сууж байгаа бол тэрхүү Хэлэлцэн Тохирогч Талын шүүх уг нэхэмжлэлийг нэгэн адил шийдвэрлэх эрхтэй.

2.Энэ гэрээний 22 дугаар зүйлийн 2-т заасан тохиолдолд гэрлэлтийг цуцлах тухай хэргийг гэрлэгсдийн хамт оршин суугаа нутаг дэвсгэрийн Хэлэлцэн Тохирогч Талын шүүх шийдвэрлэх эрхтэй. Хэрэв гэрлэгсдийн нэг нь Хэлэлцэн Тохирогч нэг Талын нутаг дэвсгэр дээр, нөгөө нь Хэлэлцэн Тохирогч нөгөө талын нутаг дэвсгэр дээр оршин суугаа бол тэдний гэрлэлт цуцлах асуудлыг Хэлэлцэн Тохирогч хоёр Талын шүүхийн аль нь ч шийдвэрлэх эрхтэй.

Хорин дөрөвдүгээр зүйл

Гэрлэлтийг хүчингүйд тооцох

Гэрлэлтийг хүчингүйд тооцох тухай хэргийг хэлэлцэх шүүхийн харъяалалд энэ гэрээний 22, 23 дугаар зүйлийг баримтална.

Хорин тавдугаар зүйл

Тэтгэвэр

Цуцалсан буюу хүчингүйд тооцсон гэрлэлтийн гэр бүлийн хүмүүсийн хооронд төлөх тэтгэврийг тэтгэвэр төлөх үүрэгтэй этгээдийг харъяалж байгаа Хэлэлцэн Тохирогч Талын хууль тогтоомжоор тодорхойлно. Тэтгэвэр төлөх үүрэгтэй этгээдийн оршин суугаа нутаг дэвсгэрийн Хэлэлцэн Тохирогч Талын шүүх тэтгэвэр төлөх тухай хэргийг шийдвэрлэх эрхтэй.

Хорин зургадугаар зүйл

Эцэг эх, хүүхдийн хоорондын эрхийн харилцаа

1.Хүүхдийн эцгийг тодорхойлох тухай /эцэг мөн эсэхийг тогтоох/ хэргийг хүүхдийг харъяалж байгаа Хэлэлцэн Тохирогч Талын шүүх шийдвэрлэх эрхтэй. Хэрэв нэхэмжлэгч, хариуцагч хоёулаа Хэлэлцэн Тохирогч нэг Талын нутаг дэвсгэрт байгаа бол энэ Хэлэлцэн Тохирогч талын шүүх шийдвэрлэх эрхтэй.

2.Хүүхдийн эцгийг тодорхойлохдоо /эцэг мөн эсэхийг тогтоох/ төрсөн хүүхдийг харъяат болгосон Хэлэлцэн Тохирогч Талын хууль тогтоомжийг баримтална.

3.Эцэг тогтоохдоо хэрэглэсэн хэлбэр нь уг хэргийг шийдвэрлэсэн нутаг дэвсгэрийн Хэлэлцэн Тохирогч Талын хууль тогтоомжид нийцүүлэн хангагдсанд тооцогдоно.

Хорин долдугаар зүйл

1.Эцэг эх, хүүхэд, түүнчлэн гэрлээгүй үед төрсөн хүүхэд, түүний эцэг, эхийн хоорондох эрхийн харилцааг уг хүүхдийг харъяалах Хэлэлцэн Тохирогч Талын хуулиар тодорхойлно.

2.Энэ зүйлийн 1-д заасан эрхийн харилцааг хүүхдийг харъяалах Хэлэлцэн Тохирогч Талын шүүх, эсхүл хүүхдийн байнга буюу түр оршин суугаа Хэлэлцэн Тохирогч Талын шүүхийн аль аль нь шийдвэрлэх эрхтэй.

Хорин наймдугаар зүйл

1.Энэ гэрээгээр өөр журам тодорхойлоогүй бол насанд хүрээгүй хүүхдийн тэтгэмж, хүмүүжлийн болон бусад үүнтэй холбогдох асуудлыг уг хүүхдийг харъяалах Хэлэлцэн Тохирогч Талын шүүх шийдвэрлэх эрхтэй. Хэрэв Хэлэлцэн Тохирогч нэг Талын харъяат иргэний эсрэг тэтгэвэр төлөхтэй холбогдсон нэхэмжлэл гарсан бол энэ Хэлэлцэн Тохирогч Талын эрх бүхий байгууллага нь нөгөө Хэлэлцэн Тохирогч Талын харъяат насанд хүрээгүй хүүхдийн хангамжийн тухай асуудлыг авч хэлэлцэнэ.

2.Хүүхдийн хувийн болон эд хөрөнгийн эрхийг хамгаалахын тулд хойшлуулж болшгүй тохиолдолд зайлшгүй шаардлагатай түр арга хэмжээг уг хүүхэд нутаг дэвсгэр дээр нь оршин суугаа Хэлэлцэн тохирогч нөгөө Талын шүүх авч болно.

3.Хэрэв энэ зүйлийн 2-т заасны дагуу мэдэгдэл хүлээн авсан шүүх 3 сарын дотор ямар нэгэн байцаан шийтгэх ажиллагаа явуулаагүй байвал тийм байцаан шийтгэх ажиллагааг хүүхэд нутаг дэвсгэр дээр нь оршин суугаа Хэлэлцэн Тохирогч Талын шүүх гүйцэтгэнэ. Шүүх өөрийн шийдвэрээ хүүхдийг харъяалж байгаа Хэлэлцэн Тохирогч Талын эрх бүхий шүүхэд мэдэгдэнэ.

4.Энэ зүйлийн 1-д заасан хүүхэд, эцэг эхийн хоорондын харилцааг хүүхдийг харъяалж байгаа Хэлэлцэн Тохирогч Талын хууль тогтоомжоор зохицуулна.

Хорин есдүгээр зүйл

Үрчлэлт

1.Хүүхэд үрчлэн авах, түүнийг хүчингүй болгохдоо үрчлэн авах, түүнийг хүчингүй болгох үед үрчлэн авагчийг харъяалах Хэлэлцэн Тохирогч Талын хуулиар зохицуулна.

2.Хэрэв хүүхэд нь Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын харъяат байвал түүнийг үрчлэн авах буюу хүчингүй болгохдоо уг хүүхдийг харъяалах улсын хуулийн дагуу шаардлагатай байвал хүүхдийн өөрийн нь зөвшөөрлийг гаргуулахаас гадна түүний хууль ёсны төлөөлөгч болон Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын эрх бүхий байгууллагын саналыг заавал авна.

3.Гэрлэгсэд хүүхэд үрчлэн авахдаа нэг нь Хэлэлцэн Тохирогч нэг Талын харъяат, нөгөө нь Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын харъяат бол хүүхэд үрчлэн авах буюу түүнийг хүчингүй болгох явдлыг Хэлэлцэн Тохирогч хоёр Талын нутаг дэвсгэрт дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэнэ.

Гучдугаар зүйл

1.Үрчлэн авах буюу түүнийг хүчингүй болгох явдлыг хүүхэд үрчлэх, түүнийг хүчингүй болгох үед үрчлэн авагчийг харъяалж байгаа Хэлэлцэн Тохирогч Талын байгууллага шийдвэрлэх эрхтэй байна.

2.Энэ гэрээний 29 дүгээр зүйлийн 3-т заасан тохиолдолд гэрлэгсдийн сүүлийн удаа хамт оршин сууж байсан буюу сууж байгаа газрын эрх бүхий байгууллага шийдвэрлэх эрхтэй.

Гучин нэгдүгээр зүйл

Асран хамгаалах, харгалзан дэмжих

1.Асран хамгаалах, харгалзан дэмжих асуудлыг тогтоох буюу хүчингүй болгохдоо асран хамгаалуулагч ба харгалзан дэмжүүлэгчийг /цаашид "асруулагч" гэж нэрлэнэ/ харъяалах Хэлэлцэн Тохирогч Талын хуулийг баримтална.

2.Асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон асруулагчдын хоорондын эрхийн харилцааг асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилсон байгууллагыг харъяалах Хэлэлцэн Тохирогч Талын хуулиар тогтооно.

3.Асран хамгаалах, харгалзан дэмжих үүрэг нь асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг харъяалах Хэлэлцэн Тохирогч Талын хуулийг баримтална.

4.Энэ зүйлд заасан хэргийг авч хэлэлцэх асуудлыг асруулагчийн оршин суугаа газрын эрх бүхий байгууллага гүйцэтгэнэ.

Гучин хоёрдугаар зүйл

1.Энэ гэрээнд өөр журам тогтоогоогүй бол асран хамгаалах, харгалзан дэмжих асуудлыг тогтоох болон хүчингүй болгохдоо асруулагчийг харъяалах Хэлэлцэн Тохирогч Талын байгууллага шийдвэрлэнэ.

2.Хэлэлцэн Тохирогч нэг Талын байгууллагаас өөрийн иргэдэд асран хамгаалах, харгалзан дэмжих асуудлыг тогтоох болон хүчингүй болгох тухай гаргасан шийдвэрийг Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээр мөн адил хүлээн зөвшөөрч, хүчин төгөлдөрт тооцно.

Гучин гуравдугаар зүйл

1.Хэрэв Хэлэлцэн Тохирогч Талын нутаг дэвсгэрт Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын харъяат иргэний ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай бол нутаг дэвсгэрт нь тэр иргэн буюу түүний эд хөрөнгө байгаа Хэлэлцэн Тохирогч Этгээдийн эрх бүхий байгууллага Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын дипломат төлөөлөгчийн буюу консулын газарт нэн даруй мэдэгдэх ёстой.

2.Хойшлуулашгүй шийдвэрлэх тохиолдолд эрх бүхий байгууллага өөрийн улсын дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийн дагуу түр арга хэмжээ авч, тэр тухайгаа энэ зүйлийн 1-д зааснаар дипломат төлөөлөгчийн буюу консулын газарт яаралтай мэдэгдэж байна. Түр арга хэмжээ нь Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын эрх бүхий байгууллага өөр шийдвэр гаргаж, тэр тухайгаа түр арга хэмжээ авсан байгууллагад мэдэгдэх хүртэл хүчин төгөлдөр байна.

Гучин дөрөвдүгээр зүйл

1.Хэрэв Хэлэлцэн Тохирогч нэг талын нутаг дэвсгэрт асруулагч өөрөө байнга буюу түр оршин суугаа, эсвэл эд хөрөнгө нь байгаа үед энэ гэрээний 32 дугаар зүйлийн 1-д заасан Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын эрх бүхий байгууллага нутаг дэвсгэрт нь асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн байгаа Хэлэлцэн Тохирогч Талын байгууллагад асран хамгаалуулах, харгалзан дэмжүүлэх тухай хэргийг шилжүүлнэ. Хүлээн авагч байгууллага асран хамгаалуулах, харгалзан дэмжүүлэх тухай хэргийг хүлээн авсан тухайгаа хүсэлт ирүүлсэн байгууллагад мэдэгдсэнээс хойш шилжүүлэг хүчин төгөлдөр болно.

2.Энэ зүйлийн 1-д зааснаар асран хамгаалуулах, харгалзан дэмжүүлэх тухай хэргийг хүлээн авсан Хэлэлцэн Тохирогч Талын байгууллага уг хэргийг өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Энэ байгууллага асруулагчийн хувийн эрхтэй холбогдсон асуудлаар шийдвэр гаргах эрхгүй болно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ЭД ХӨРӨНГИЙН ХЭРЭГ

Гучин тавдугаар зүйл

1.Хуулийн үйлдлийн хэлбэрийг тухайн үйлдэлд хэрэглэх хууль тогтоомжоор тодорхойлох боловч уг хэлцэл хийж байгаа газрын дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийг сахивал зохино.

2.Үл хөдлөх хөрөнгөд хамаарах хуулийн үйлдлийн хэлбэрийг үл хөдлөх хөрөнгө нутаг дэвсгэр дээр нь байгаа Хэлэлцэн Тохирогч Талын хууль тогтоомжоор тодорхойлно.

Гучин зургадугаар зүйл

1.Үл хөдлөх эд хөрөнгөнд хамаарах үүргээс бусад иргэд хоорондын болон иргэд, хуулийн этгээдийн хоорондын гэрээгээр авсан үүрэгт хэрэв уг үүрэгтэй холбогдол бүхий өөр хууль тогтоомжийг сонгон авч хэрэглэхээр хэлцэлд оролцогчид тохиролцоогүй бол нутаг дэвсгэр дээр нь мөн хэлцлийг хийсэн Хэлэлцэн Тохирогч Талын хууль тогтоомжийг хэрэглэнэ.

2.Хуульд заасны дагуу хариуцлага хүлээх ёстой зөвшөөрөгдөөгүй үйлдэл болон бусад үйл явдлаас үүссэн үүргийг нутаг дэвсгэр дээр нь уг үйлдэл хийсэн буюу үйл явдал болсон Хэлэлцэн Тохирогч Талын хууль тогтоомжоор тодорхойлно.

Гучин долдугаар зүйл

1.Энэ гэрээний 36 дугаар зүйлд заасан эрхийн харилцаанаас үндэслэн үүссэн нэхэмжлэлийн талаарх хэргийг хариуцагчийн оршин суугаа нутаг дэвсгэрийн Хэлэлцэн Тохирогч Талын шүүх авч хэлэлцэх эрхтэй. Нэхэмжлэгчийн нутаг дэвсгэр дээр хариуцагчийн эд хөрөнгө буюу маргаж байгаа зүйл байгаа бол нэхэмжлэгчийн оршин суугаа Хэлэлцэн Тохирогч Талын шүүх түүнийг авч хэлэлцэх эрхтэй.

2.Энэ гэрээний 36 дугаар зүйлийн 1-д заасан үүргийн эрхийн харилцаанд оролцогчид хэлэлцэн тохиролцох замаар хэргийн талаарх шүүхийн харъяаллыг өөрчилж болно. Гэхдээ шүүхийн эрх хэмжээгээр шийдэх хэргийг өөр байгууллагаар шийдвэрлүүлэхээр хэлэлцэн тохирч болохгүй.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ӨВ ЗАЛГАМЖЛАХ ТУХАЙ

Гучин наймдугаар зүйл

1.Хэлэлцэн Тохирогч нэг Талын харъяат Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээр байгаа эд хөрөнгийг хууль ёсоор болон гэрээслэлээр өвлөн авахдаа тэрхүү Хэлэлцэн Тохирогч Талын иргэдийн нэгэн адил нөхцөл, хэмжээний эрх эдэлнэ.

2.Хэлэлцэн Тохирогч нэг Талын харъяат Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэрт байгаа өөрийн эд хөрөнгийг гэрээслэлийн дагуу захиран зарцуулж болно.

Гучин есдүгээр зүйл

Өв залгамжлах эрх

1.Хөдлөх эд хөрөнгийг өвлөх эрхийг өв залгамжлуулагч нас барах үедээ харъяат нь байсан Хэлэлцэн Тохирогч Талын хууль тогтоомжоор зохицуулна.

2.Үл хөдлөх эд хөрөнгийг өвлөх эрхийг үл хөдлөх эд хөрөнгө нутаг дэвсгэрт нь байгаа Хэлэлцэн Тохирогч Талын хууль тогтоомжоор зохицуулна.

Дөчдүгээр зүйл

1.Гэрээслэл хийх, хүчингүй болгох чадвар, түүнчлэн хүсэл эрмэлзлэлээ бүрэн гүйцэт илэрхийлж чадахгүйн улмаас үүсэх эрхийн үр дагавар нь өв залгамжлуулагч хүсэл эрмэлзлэлээ илэрхийлэх үедээ харъяат нь байсан Хэлэлцэн Тохирогч Талын хуулиар тодорхойлогдоно.

2.Гэрээслэл хийх, хүчингүй болгох хэлбэрийг өв залгамжлуулагч гэрээслэл хийх, хүчингүй болгох үедээ харъяат нь байсан Хэлэлцэн Тохирогч Талын хуулиар зохицуулна. Гэрээслэл хийх, хүчингүй болгох хэлбэрийг тогтоохдоо нутаг дэвсгэрт нь гэрээслэл хийсэн буюу хүчингүй болгосон Хэлэлцэн Тохирогч Талын хуулийг дагаж мөрдсөн бол түүнийг хангалттай гэж үзнэ.

Дөчин нэгдүгээр зүйл

Хэрэв өвлүүлэх эд хөрөнгө нь өв залгамжлагчгүй үлдсэн бол өв залгамжлах эрхийг тодорхойлох Хэлэлцэн Тохирогч Талын хууль тогтоомжоор хөдлөх хөрөнгийг өв залгамжлуулагч нас барах үедээ харъяат нь байсан Хэлэлцэн Тохирогч Талын үл хөдлөх хөрөнгийг түүний нутаг дэвсгэрт нь байгаа Хэлэлцэн Тохирогч Талын өмчид тус тус шилжүүлнэ.

Дөчин хоёрдугаар зүйл

Өв залгамжлах хэргийг авч хэлэлцэх эрх хэмжээ

1.Хэрэв энэ гэрээгээр өөр журам тогтоогоогүй бол хөдлөх эд хөрөнгийг өвлөх хэргийг өв залгамжлуулагчийн нас барах үедээ харъяат байсан Хэлэлцэн Тохирогч Талын байгууллага авч хэлэлцэх эрхтэй.

2.Үл хөдлөх эд хөрөнгийг өвлөх хэргийг уг эд хөрөнгө нутаг дэвсгэрт нь байгаа Хэлэлцэн Тохирогч Талын байгууллага авч хэлэлцэх эрхтэй.

3.Өвлөх эрхтэй холбогдсон маргааныг шийдвэрлэхдээ энэ зүйлийн 1, 2-т дурдсан заалтыг хэрэглэнэ.

4.Хэлэлцэн Тохирогч нэг Талын харъяат иргэний нас барсны дараа үлдсэн үл хөдлөх эд хөрөнгө Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээр байгаа бол өв залгамжлагч буюу өв залгамжлахаас татгалзагчдын хүсэлтээр, хэрэв бүх өв залгамжлагчид зөвшөөрвөл энэ Хэлэлцэн Тохирогч Талын байгууллага уг өв залгамжлах хэргийг авч хэлэлцэнэ.

Дөчин гуравдугаар зүйл

Ямар эд хөрөнгийг хөдлөх, үл хөдлөх гэж үзэхийг эд хөрөнгө нутаг дэвсгэр дээр нь байгаа Хэлэлцэн Тохирогч Талын хуулиар тогтооно.

Дөчин дөрөвдүгээр зүйл

Нас барсан тухай мэдэгдэх

Хэлэлцэн Тохирогч нэг Талын нутаг дэвсгэр дээр Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын иргэн нас барсан байвал энэ тухай болон мөн түүний хөрөнгийг залгамжлагчийн талаар байгаа бүх мэдээ ба тэдний байнга буюу түр оршин суугаа газрын хаяг, өв хөрөнгийн хэмжээ, үнэ, түүнчлэн гэрээслэл үлдээсэн эсэхийг зохих байгууллага, нас барагчийг харъяалж байсан Хэлэлцэн Тохирогч Талын дипломат төлөөлөгчийн буюу консулын газарт нэн даруй мэдэгдэх ёстой. Хэрэв нас барагч гуравдахь улсын нутаг дэвсгэр дээр эд хөрөнгө үлдээсэн мэдээ баримт Хэлэлцэн Тохирогч аль нэг Талын зохих байгууллагад байвал тэр байгууллага энэ тухай Хэлэлцэн Тохирогч нөгөө Талдаа мэдэгдэх ёстой.

Дөчин тавдугаар зүйл

Өв хөрөнгийг хамгаалах арга хэмжээ

Хэлэлцэн Тохирогч нөгөө талын харъяат иргэний өв хөрөнгө нутаг дэвсгэр дээр нь байгаа Хэлэлцэн Тохирогч Талын байгууллага уг өв хөрөнгийг хамгаалах талаар авсан арга хэмжээнийхээ тухай дипломат төлөөлөгчийн буюу консулын газарт нь нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Эдгээр газрын төлөөлөгчид шууд буюу бүрэн эрхт төлөөлөгчдөөр дамжуулан дээр дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд оролцож болно. Ингэж авсан арга хэмжээг дипломат төлөөлөгчийн ба консулын газрын хүсэлтээр өөрчлөх буюу зогсоож болно.

Дөчин зургадугаар зүйл

Гэрээслэлийг нээх

Гэрээслэл байгаа нутаг дэвсгэрийн Хэлэлцэн Тохирогч Талын өв залгамжлах хэргийг эрхлэх байгууллага гэрээслэлийг нээн зарлах эрхтэй. Хэрэв гэрээслэгч Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээр оршин сууж байсан бол өв залгамжлах хэргийг эрхлэх эрх хэмжээ бүхий байгууллагад гэрээслэлийн хуулбар, гэрээслэлийн агуулга, байдлын тухай протокол болон хэрэв шаардсан бол гэрээслэлийн жинхэнэ эх, түүнчлэн гэрээслэлийг нээн зарласан тухай протоколыг илгээнэ.

Дөчин долдугаар зүйл

Өв залгамжлах хэргийг хэлэлцэхэд дипломат төлөөлөгчийн буюу консулын газрын бүрэн эрх

1.Хэлэлцэн Тохирогч нэг Талын дипломат төлөөлөгчийн газар буюу консулын газрын ажилтнууд Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын байгууллагад хэрэв иргэд өөрсдөө байхгүй буюу өөр итгэмжлэх хүн томилоогүй үед өөрийн иргэдийг тусгай итгэмжлэлгүйгээр төлөөлнө.

2.Хэрэв Хэлэлцэн Тохирогч нэг Талын харъяат иргэн Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээр түр байх үедээ нас барвал түүний биедээ авч явсан эд юмсыг ямар нэгэн үйл ажиллагаа хийлгүй бүртгэж, өр төлбөрийг нь хасаад нас барагчийг харъяалах Хэлэлцэн Тохирогч Талын дипломат төлөөлөгчийн буюу консулын газарт шилжүүлнэ.

Дөчин наймдугаар зүйл

Өв хөрөнгийг олгох ба түүнээс хураах шимтгэл

1.Энэ гэрээний 49 дүгээр зүйлийн 2-ын "б"-д заасан нөхцөлийг биелүүлсэн үед хэрэв өвлүүлэх хөдлөх хөрөнгө Хэлэлцэн Тохирогч нэг Талын нутаг дэвсгэр дээр байвал тэр хөрөнгийг өв залгамжлалын асуудлыг авч хэлэлцүүлэхийн тулд өвлүүлэгчийг харъяалах Хэлэлцэн Тохирогч Талын эрх бүхий байгууллагад, эсхүл дипломат төлөөлөгчийн буюу консулын газарт шилжүүлнэ.

2.Өвлүүлэх үл хөдлөх эд хөрөнгөөс хураасан шимтгэл уг эд хөрөнгө нутаг дэвсгэр дээр нь байгаа Хэлэлцэн Тохирогч Талын орлого болно.

3.Өвлүүлэх хөдлөх эд хөрөнгөнөөс хураасан шимтгэл нь өв залгамжлуулагч нас барах үедээ иргэн нь байсан Хэлэлцэн Тохирогч Талын орлого болно.

4.Хэрэв өв залгамжлалын тухай хэргийг энэ гэрээний 42 дугаар зүйлийн 4-т заасан ёсоор нутаг дэвсгэр дээр нь эд хөрөнгө байгаа Хэлэлцэн Тохирогч Талын байгууллага хэлэлцэж байгаа бол өв залгамжлалын хураамжийг Хэлэлцэн Тохирогч Талын хууль тогтоомжид заасны дагуу хураана. Энэ тохиолдолд Хэлэлцэн Тохирогч тэр Тал өөрийн хууль тогтоомжид заасан ёсоор хөдлөх эд хөрөнгийг Хэлэлцэн Тохирогч нөгөө Талд өгөх бөгөөд энэ эд хөрөнгөнөөс өв залгамжлалын шимтгэл хураахгүй.

Дөчин есдүгээр зүйл

1.Өв залгамжлалын хэргийг шийдвэрлэсний дараа борлуулсан хөдлөх ба үл хөдлөх өв хөрөнгийн үнийг Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэрт байнга буюу түр оршин суугаа өв залгамжлагчид шилжүүлнэ. Хэрэв тэр өв хөрөнгө буюу худалдсаны үнийг өв залгамжлагчид шууд шилжүүлэх нөхцөлгүй, эсвэл итгэмжлэгдсэн этгээд байхгүй бол уг хөрөнгийг тэрхүү Хэлэлцэн Тохирогч Талын дипломат төлөөлөгчийн буюу консулын газарт шилжүүлбэл зохино.

2.Энэ зүйлийн 1-д дурьдсан заалтыг биелүүлэхэд доорх нөхцөлийг бүрдүүлсэн байвал зохино:

а/ өвлөх хөрөнгөд оногдуулсан бүх татвар, хураамжийг төлсөн буюу төлөх нөхцөлийг хангасан байх,

б/ өвлүүлэх эд хөрөнгийг авч гарах буюу түүнийг худалдсан мөнгийг шилжүүлэх зөвшөөрлийг холбогдох байгууллага олгосон байх

в/ өв залгамжлуулагчийн өр авлагатай хүмүүсийн бүх шаардлагыг өв хөрөнгө нутаг дэвсгэр дээр нь байгаа Хэлэлцэн Тохирогч Талын хууль тогтоомжид заасан хугацаанд төлсөн буюу хангасан байна.

ТАВДУГААР БҮЛЭГ

ШҮҮХИЙН ЗАРДАЛ

Тавьдугаар зүйл

Шүүхийн зардал төлөхөөс чөлөөлөх

1.Энэ гэрээгээр өөр журам тогтоогоогүй бол Хэлэлцэн Тохирогч нэг Талын иргэн Хэлэлцэн Тохирогч нөгөө талын шүүхийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч байвал түүнээс шүүхийн зардал төлөхийг шаардаж болохгүй.

2.Энэ зүйлийн 1-д заасан хөнгөлөлт нь шийдвэрийг харилцан биелүүлэх баталгаа тогтоосон гэрээ байгуулаагүй гуравдахь орны нутаг дэвсгэрт суугаа Хэлэлцэн Тохирогч Талын иргэдэд хамаарахгүй.

Тавин нэгдүгээр зүйл

Шүүхийн зардлаас чөлөөлөх

Хэлэлцэн Тохирогч нэг Талын иргэн Хэлэлцэн Тохирогч нөгөө талын шүүх байгууллагад тэдний өөрийн иргэний нэгэн адил нөхцөл, хэмжээгээр шүүх ажиллагааны болон нотариатын зардлаас чөлөөлөгдөх, үнэ төлбөргүйгээр өмгөөлөгч авах эрх эдэлнэ.

Тавин хоёрдугаар зүйл

1.Иргэд шүүхийн зардлаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг өөрийгөө харъяалах Хэлэлцэн Тохирогч Талын эрх бүхий шүүхээр нэгэн адил дамжуулан тавьж болно. Тэр шүүх энэ гэрээний 53 дугаар зүйлийн заалт болон хүсэлт тавьсан иргэний өгсөн материалыг үндэслэн шүүхийн зардлаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг тодорхойлолт болон бусад холбогдох материалын хамт энэ гэрээний 4 дүгээр зүйлд заасан ёсоор Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын шүүхэд шилжүүлнэ.

2.Шүүхийн зардлаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийн хамт нэхэмжлэлийн шимтгэл, өмгөөлөгчийг томилсон зардлаас чөлөөлүүлэх тухай болон бусад хүсэлтийг нэг адил гаргаж болно.

Тавин гуравдугаар зүйл

1.Энэ гэрээний 52 дугаар зүйлд зааснаар шүүхийн зардлаас чөлөөлүүлэх тухай хүсэлтэд Хэлэлцэн Тохирогч Талын эрх бүхий байгууллагаас өөрийн нутаг дэвсгэрт байнга буюу түр оршин суугаа хүсэлт гаргасан иргэнд олгосон хувийн болон эд хөрөнгө, гэр бүлийн байдлын тухай бичиг баримтыг хавсаргах ёстой.

2.Хүсэлт тавьсан иргэн хэрэв тухайн Хэлэлцэн Тохирогч Талын нутаг дэвсгэрт байнга буюу түр оршин суудаггүй бол тодорхойлолтыг тэр иргэнийг харъяалах улсын дипломат төлөөлөгчийн буюу консулын газар олгоно.

3.Шүүхийн зардлаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэж байгаа шүүх хэрэгцээтэй бол тодорхойлолт олгосон Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын байгууллагаас нэмэлт мэдээ сэлтийг шаардан авна.

Тавин дөрөвдүгээр зүйл

Хэлэлцэн Тохирогч нэг Талын эрх бүхий шүүхээс гаргасан шүүхийн зардлаас чөлөөлөх тухай шийдвэр тэр хэргийг цаашид авч хэлэлцэгч Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын шүүхийн шүүн таслах бүх ажиллагаанд нэгэн адил хамаарна.

ЗУРГАДУГААР ЗҮЙЛ

ШҮҮХ БА БУСАД БАЙГУУЛЛАГЫН ШИЙДВЭРИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, ГҮЙЦЭТГЭХ

Тавин тавдугаар зүйл

Эд хөрөнгийн хэргийн талаар гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрч гүйцэтгэх

1.Хэлэлцэн Тохирогч нэг Тал энэ гэрээнд зааснаар Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээр шүүх болон бусад байгууллагаас гаргасан дор дурдсан шийдвэрийг өөрийн нутаг дэвсгэр дээр хүлээн зөвшөөрч гүйцэтгэнэ.

а/ иргэн ба гэр бүлийн хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, мөн энэ хэргийн талаар эд хөрөнгийн холбогдолтой эвлэрүүлэх хэлцлүүд;

б/ хохирол төлүүлэхтэй холбогдуулан эрүүгийн хэргийн талаар гаргасан таслан шийдвэрлэх тогтоол;

в/ хөндлөнгийн байгууллагын /шүүхийн/ шийдвэр.

2.Хэлэлцэн Тохирогч Талын өв залгамжлах хэргийг шийдвэрлэх эрх бүхий байгууллагаас өв залгамжлах хэргийн талаар өөрийн улсын дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийн дагуу гаргасан шийдвэр нь энэ зүйлийн 1-д заасан шүүхийн шийдвэрийн адил байна.

Тавин зургадугаар зүйл

Шүүх болон бусад байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх нөхцөл

Энэ гэрээний 55 дугаар зүйлд дурдсан шийдвэрийг дараах нөхцөл бүрдсэн үед хүлээн зөвшөөрч, гүйцэтгэнэ.

а/ Хэлэлцэн Тохирогч Талын нутаг дэвсгэр дээр эрхийн хэм хэмжээний дагуу гаргасан шийдвэр хүчин төгөлдөр болж, гүйцэтгэх шаардлагатай бол;

б/ Хэлэлцэн Тохирогч Талын нутаг дэвсгэр дээр гаргасан шүүхийн шийдвэр Хэлэлцэн Тохирогч энэ Талын эрхийн хэм хэмжээ буюу энэ гэрээний дагуу гарсан бол;

в/ Шүүн таслах ажиллагаанд оролцоогүй ба Хэлэлцэн Тохирогч Талын нутаг дэвсгэр дээр түүний хууль тогтоомжийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх өргөдөл өөрийн нь эсрэг чиглэсэн этгээдэд хэрэв хэрэг хэлэлцэн тухай зохих ёсоор цаг тухайд нь мэдэгдсэн буюу түүнчлэн байцаан шийтгэх ажиллагааны эрхийн чадваргүй тухай зохих ёсоор мэдэгдсэн бол;

г/ нутаг дэвсгэр дээрээ шийдвэрийг хүлээн зөвшөөрч гүйцэтгэх ёстой Хэлэлцэн Тохирогч Талын шүүх буюу хөндлөнгийн шүүхээс уг этгээдийн хооронд үүссэн тухайн хэргээр урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй бол;

д/ шийдвэр гүйцэтгэх нь энэ гэрээний 13 дугаар зүйлд заасантай харшлахгүй бол.

Тавин долдугаар зүйл

Эд хөрөнгийн биш шийдвэрийг хүлээн зөвшөөрөх

Эд хөрөнгийн биш шинжтэй Хэлэлцэн Тохирогч нэг Талын шүүхийн шийдвэрийг Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээр дахин авч хэлэлцэхгүйгээр хүлээн зөвшөөрнө.

Тавин наймдугаар зүйл

Хөндлөнгийн байгууллага /шүүх/-ын шийдвэрийг хүлээн зөвшөөрч гүйцэтгэх нөхцөл

Хэрэв энэ гэрээний 56 дугаар зүйлд заасан нөхцөлөөс гадна дор дурдсан нөхцөлийг бүрдүүлсэн бол хөндлөнгийн байгууллага /шүүх/-ын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэвэл зохино.

а/ хэрэв хөндлөнгийн байгууллага /шүүх/ нь зохих эрхийн хэм хэмжээний дагуу эрх хэмжээндээ багтааж маргааны талаар шийдвэр гаргасан бол;

б/ хэрэв тодорхой эрхийн харилцаанаас үүссэн тодорхой маргаан буюу гарч болох маргааныг хөндлөнгийн байгууллага /шүүх/-ээр хэлэлцүүлэхээр шилжүүлэх тухай бичгээр байгуулсан хэлэлцээрийн үндсэн дээр шийдвэр гарсан ба хэрэв хөндлөнгийн байгууллага /шүүх/-д олгосон эрх хэмжээний дагуу шийдвэр гарсан бол;

в/ хэрэв хөндлөнгийн байгууллага /шүүх/-д маргааныг шийдвэрлүүлэхээр шилжүүлэх тухай хэлэлцээр нутаг дэвсгэр дээр нь шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч гүйцэтгэвэл зохих Хэлэлцэн Тохирогч Талын хуулийн дагуу хүчин төгөлдөр байвал.

Тавин есдүгээр зүйл

Шийдвэр гүйцэтгэх тухай хүсэлт

1.Шийдвэрийг гүйцэтгэх тухай хүсэлтийг нутаг дэвсгэр дээр нь шийдвэрийг гүйцэтгэх ёстой Хэлэлцэн Тохирогч Талын эрх бүхий шүүхэд, эсхүл уг шийдвэрийг гаргасан анхан шатны шүүхэд тус тус өгөх бөгөөд тэгэхдээ хүсэлтийг Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын эрх бүхий шүүхэд энэ гэрээний 4-т заасан журмаар хүргүүлнэ.

2.Хүсэлтэд зайлшгүй хавсаргах зүйлүүд:

а/ шүүхийн шийдвэр буюу хэрэв шүүхийн шийдвэрт нь тодорхой заагаагүй бол шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж гүйцэтгэгдэх тухай баталгаатай бичиг бүхий энэ шийдвэрийн батлагдсан хувь;

б/ өөрийн нь эсрэг шийдвэр гаргасан шүүхийн ажиллагаанд оролцоогүй этгээдэд уг хэргийг шүүхээр хэлэлцэхийг зохих хэлбэрээр цаг тухайд нь мэдэгдсэн буюу шүүх ажиллагаанд оролцох эрх олох, үүрэг хүлээх чадваргүй бол түүнийг шүүхэд төлөөлсөн тухай тодорхойлолт;

в/ энэ зүйлийн 2-ын "а", "б"-д заасан бичиг баримтын баталгаатай орчуулга.

3.Хэрэв хүсэлт нь хөндлөнгийн байгууллага /шүүх/-ын шийдвэрийг биелүүлэхтэй холбогдолтой бол уг хэргийг хөндлөнгийн байгууллага /шүүх/-аар шийдвэрлүүлэхээр шилжүүлэх тухай хэлэлцээрийн батлагдсан орчуулгыг мөн хавсаргавал зохино.

Жардугаар зүйл

Шийдвэрийг биелүүлэх журам

1.Шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлтийг хэлэлцэж байгаа шүүх энэ гэрээний 56-58 дугаар зүйлд заасан нөхцөл бүрдсэн эсэхийг тогтооно.

2.Албадан биелүүлэх тухай шийдвэрийг нутаг дэвсгэр дээр нь албадан биелүүлэх шийдвэрийг хэрэгжүүлэх Хэлэлцэн Тохирогч Талын эрх бүхий шүүх гаргана.

3.Нутаг дэвсгэр дээрээ шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх Хэлэлцэн Тохирогч Талын шүүх уг шийдвэрийг гүйцэтгэхдээ өөрийн улсын хуулийг хэрэглэнэ.

Жаран нэгдүгээр зүйл

Шүүхийн зардлыг төлөх тухай шийдвэрийг гүйцэтгэх

1.Энэ гэрээний 51 дүгээр зүйлд зааснаар шүүхийн зардал хангахаас чөлөөлөгдсөн бөгөөд шүүх ажиллагаанд оролцогч этгээдэд хуулийн хүчин төгөлдөр болсон Хэлэлцэн Тохирогч нэг Талын шүүхийн шийдвэрээр шүүхийн зардал төлөх үүрэг оногдуулбал энэхүү шийдвэрийг зохих этгээдийн хүсэлтийн дагуу Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэрт үнэ төлбөргүйгээр албадан гүйцэтгүүлнэ.

2.Энэ зүйлийн 1-д зааснаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэх шүүх нь шүүхийн зардал төлүүлэх тухай шийдвэр хуулийн хүчинтэй болсон эсэх, түүнийг гүйцэтгэх эсэхийг зөвхөн тогтоох төдийгөөр хязгаарлана.

3.Шүүхийн зардал төлөх талаар энэ гэрээний 59 дүгээр заалтыг хэрэглэнэ.

Жаран хоёрдугаар зүйл

Эд хөрөнгийг авч гарах ба мөнгө гуйвуулах

Шүүхийн шийдвэрийн дагуу эд хөрөнгийг авч гарах, мөнгө гуйвуулах тухай Хэлэлцэн Тохирогч хоёр Талын эрхийн хэм хэмжээнд энэ гэрээний шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай заалтууд хамаарахгүй.

ДОЛДУГААР БҮЛЭГ

ИРГЭНИЙ ГЭР БҮЛИЙН БАЙДЛЫН ТУХАЙ БИЧИГ БАРИМТЫГ СОЛИЛЦОХ

Жаран гуравдугаар зүйл

1.Хэлэлцэн Тохирогч хоёр Талын иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагууд нь бие биедээ нөгөө Хэлэлцэн Тохирогч Талын иргэдийн хувийн байдалтай холбогдох зүйлийг иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх актаас хуулбарлан илгээж байна.

2.Энэ зүйлийн 1-д заасан хуулбарыг Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын дипломат төлөөлөгчийн буюу консулын газарт нэн даруй илгээж байна.

3.Хэлэлцэн Тохирогч хоёр Тал аль нэгнийхээ хүсэлтээр албан хэрэгцээнд зориулан иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх тухай актыг бие биедээ илгээж байна.

4.Энэ зүйлийн 3-т заасан даалгаварыг илгээх буюу биелүүлэхдээ Хэлэлцэн Тохирогч хоёр Тал гэрээний 4 дүгээр зүйлд заасан журмаар харилцана.

Жаран дөрөвдүгээр зүйл

1.Хэлэлцэн Тохирогч хоёр Талын эрх бүхий байгууллага бие биедээ нөгөө Хэлэлцэн Тохирогч Талын иргэдийн хувийн байдалд холбогдох шийдвэрийг илгээж байна.

2.Энэ зүйлийн 1-д заасан шийдвэрийг дипломат төлөөлөгчийн буюу консулын газарт үнэ төлбөргүй илгээнэ.

Жаран тавдугаар зүйл

Хэлэлцэн Тохирогч хоёр Талын иргэд, иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх актаас хуулбарлахтай холбогдсон хүсэлтийг иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх эрх бүхий байгууллагад шууд илгээнэ.

Жаран зургадугаар зүйл

Хэрэв иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллага Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын иргэний хувийн байдалтай холбогдсон нэмэлт мэдээ буюу өөрчлөлт оруулбал, иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх актаас холбогдсон зүйлийг нөгөө талдаа хүсэлтийн дагуу илгээнэ.

НАЙМДУГААР БҮЛЭГ

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ

Жаран долдугаар зүйл

Хүнийг шилжүүлэн өгөх нөхцөл

1.Хэлэлцэн Тохирогч хоёр Тал энэ гэрээнд заасан нөхцөлийг сахин эрүүгийн хариуцлагад татах буюу таслан шийдвэрлэх тогтоолыг гүйцэтгүүлэхээр шаардсан ёсоор өөрсдийн нутаг дэвсгэр дээр байгаа хүнийг аль нэгэндээ шилжүүлэн өгч байх үүргийг хүлээнэ.

2.Хэлэлцэн Тохирогч хоёр Талын аль алины нь хууль тогтоомжоор нэг жилээс дээш хугацаагаар хорих ялаар шийтгэгдэх эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн зөвхөн тийм этгээдийг эрүүгийн хариуцлагад татуулахаар бие биедээ шилжүүлэн өгч болно.

3.Хэлэлцэн Тохирогч хоёр Талын аль алины нь хууль тогтоомжид заасны дагуу гэмт хэрэгтээ нэг жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгэгдсэн этгээдийг шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолд заасан ялыг эдлүүлэхээр бие биедээ шилжүүлэн өгнө.

Жаран наймдугаар зүйл

Шилжүүлэн өгөхөөс татгалзах

Шилжүүлэн өгч болохгүй тохиолдол:

а/ шилжүүлэн өгвөл зохих этгээд шилжүүлэн өгөх даалгаварыг хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Талын иргэн байвал;

б/ шилжүүлэн өгөх даалгавар хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Талын нутаг дэвсгэр дээр гэмт хэрэг үйлдэгдсэн буюу энэ гэрээний 86 дугаар зүйлд зааснаар эрүүгийн мөрдөн байцаалт үүсгэх тухай шаардлага тавиагүй бол;

в/ шилжүүлэн өгөх даалгавар хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Талын хууль тогтоомжоор эрүүгийн хэрэг үүсгэж болохгүй буюу шүүхийн таслан шийдвэрлэсэн тогтоолыг гүйцэтгэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн буюу бусад хууль ёсны үндэслэл байвал;

г/ Хэлэлцэн Тохирогч аль нэг Талын хууль тогтоомжоор шилжүүлэн өгөхийг хориглосон бол;

д/ шилжүүлэн өгөх тухай даалгавар хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Талын нутаг дэвсгэр дээр шилжүүлэн өгвөл зохих хэргийн талаар гарсан хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэсэн тогтоол, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол байгаа бол.

Жаран есдүгээр зүйл

Шилжүүлэн өгч болохгүй тохиолдолд шилжүүлэн өгөх тухай даалгавар хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Тал даалгавар өгч байгаа Хэлэлцэн Тохирогч Талд шилжүүлэн өгөхийг татгалзаж байгаа шалтгаанаа мэдэгдэнэ.

Далдугаар зүйл

Шилжүүлэн өгөх тухай шаардлага

1.Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шилжүүлэн өгөх тухай шаардлагад: баривчлах тогтоол, гэмт хэрэг гарсан байдал, уг этгээдийг гэмт хэрэгт лавтай сэжиглэх үндэс бүхий баримт, шаардлагад: заасан гэмт хэрэгт холбогдох хуулийн зүйл ангийг бүрнээр, хэрэв гэмт хэргийн улмаас эд материалын хохирол учирсан бол түүний хэмжээг тус тус хавсаргана.

2.Ял эдлүүлэх зорилгоор шилжүүлэн өгөх тухай шаардлагад: Шүүхийн хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэх тогтоолын баталгаа бүхий хуулбар, гэмт хэрэгт холбогдох хуулийн зүйл ангийг бүрэн бичнэ. Хэрэв ялтан ялын зарим хэсгийг эдэлсэн бол эдлээгүй ялын хэмжээний тухай нэг адил мэдээлэнэ.

3.Хэрэв баривчлах тухай тогтоол болон таслан шийдвэрлэсэн тогтоолд тодорхой ороогүй бол шилжүүлэн өгөх этгээдийн гэрэл зураг, биеийн гадаад байдлын тодорхойлолт, түүний товч түүх, аль улсын иргэн, оршин суудаг газрын тухай мэдээ материалыг шилжүүлэн өгөх шаардлагад бололцоогоороо хавсаргана.

Далан нэгдүгээр зүйл

Шилжүүлэн өгөх тухай шаардлагын талаар нэмэлт материал шаардах

Хэрэв шилжүүлэн өгөх тухай шаардлагад өгөгдвөл зохих материалыг гүйцэт хийгээгүй бол уг шаардлагыг хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Тал нэмэлт материалыг заасан хугацааны дотор ирүүлэхийг шаардана. Энэ хугацааг даалгавар хүлээн авсан Тохирогч Талын хүсэлтээр сунгаж болно.

Далан хоёрдугаар зүйл

Шилжүүлэн өгөх этгээдийг баривчлах

Шилжүүлэн өгөх шаардлагыг Хэлэлцэн Тохирогч нөгөө Тал хүлээн авсан даруй шилжүүлэн өгөх ёстой этгээдийг эрж олох, шаардлагатай үед түүнийг баривчлах арга хэмжээ авна.

Далан гуравдугаар зүйл

1.Хэрэв шилжүүлэн өгөх тухай хүсэлтээ явуулж байгаа Хэлэлцэн Тохирогч Талын эрх бүхий байгууллагаас уг этгээдийг баривчлах тухай тогтоол гаргасан буюу хүчин төгөлдөр болсон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын үндсэн дээр шилжүүлэн өгөх тухай шаардлага явуулснаа урьдчилан мэдэгдвэл Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын зохих байгууллага шилжүүлэн өгөх тухай шаардлагыг хүлээн авахаас өмнө уг этгээдийг баривчилж болно. Тийм хүсэлтийг шуудан, цахилгаан буюу утсан харилцаа зэргээр мэдэгдэнэ.

2.Хэлэлцэн Тохирогч нэг Талын эрх бүхий байгууллага нутаг дэвсгэртээ байгаа этгээдийн талаар энэ зүйлийн 1-д заасан хүсэлтийг хүлээн аваагүй боловч хэрэв уг иргэн Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэрт энэ гэрээний 67 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн тухай мэдээ илэрсэн бол түүнийг баривчилж болно.

3.Энэ зүйлийн 1, 2-т зааснаар баривчилсан тухайгаа Хэлэлцэн Тохирогч нөгөө Талдаа нэн даруй мэдэгдэнэ.

Далан дөрөвдүгээр зүйл

1.Хэрэв гэрээний 71 дүгээр зүйлд заасан хугацаанд шилжүүлэн өгөх тухай шаардлагын талаар нэмэлт материал хүлээн аваагүй бол шилжүүлэн өгөх тухай шаардлагыг хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Тал шилжүүлэн өгөх тухай ажиллагааг зогсоож, цагдан хорьж байгаа иргэнийг суллана.

2.Баривчилсан тухай мэдэгдсэн өдрөөс хойш хэрэв хоёр сарын дотор Хэлэлцэн Тохирогч нөгөө Тал шилжүүлэн өгөх тухай шаардлагыг явуулаагүй бол энэ гэрээний 73 дугаар зүйлийн дагуу цагдан хорьсон этгээдийг суллаж болно.

Далан тавдугаар зүйл

Шилжүүлэн өгөхийг хойшлуулах

Хэрэв шилжүүлэн өгвөл зохих этгээд шилжүүлэн өгөх тухай шаардлагыг хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Талын нутаг дэвсгэрт үйлдсэн өөр гэмт хэргийн учир эрүүгийн хариуцлагад татагдсан буюу шийтгэгдсэн бол уг хэргийг шалгаж дуусах буюу таслан шийдвэрлэх тогтоолыг гүйцэтгэх хүртэл шилжүүлэн өгөхийг хойшлуулж болно.

Далан зургадугаар зүйл

Түр шилжүүлэн өгөх

1.Хэрэв гэрээний 75 дугаар зүйлд зааснаар шилжүүлэн өгөхийг хойшлуулах нь хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусахад хүргэх буюу шилжүүлэн өгвөл зохих этгээдийн өдүүлсэн хэргийн талаар мөрдөн байцаалт явуулахад ноцтой хохирол учруулахаар байвал Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын үндэслэл бүхий хүсэлтийн дагуу уг этгээдийг түр хугацаагаар шилжүүлэн өгч болно.

2.Түр хугацаагаар шилжүүлэн өгсөн этгээдийг холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусмагц түр шилжүүлэн өгсөн өдрөөс эхлэн 3 сарын дотор буцаан өгөх ёстой.

Далан долдугаар зүйл

Шилжүүлэн өгөх тухай хэд хэдэн орны шаардлага

Нэг буюу хэд хэдэн янзын гэмт хэрэг үйлдсэний улмаас шийтгэгдэх этгээдийг шилжүүлэн өгөх тухай шаардлагыг хэд хэдэн улс тавьбал уг шаардлагыг хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Тал шилжүүлэн өгвөл зохих этгээдийн аль улсын харъяат буюу гэмт хэрэг хаана үйлдсэн болон уг хэргийн хүнд хөнгөнийг харгалзан аль улсын шаардлагыг хангахаа өөрөө шийдвэрлэнэ.

Далан наймдугаар зүйл

Шилжүүлэн өгсөн этгээдийг мөрдөх хязгаар

1.Шилжүүлэн өгөх даалгавар хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Талын зөвшөөрөлгүйгээр шилжүүлэн өгөх этгээдийг шилжүүлэн өгөхийн өмнө үйлдсэн буюу шилжүүлэн өгөх шаардлагад тодорхойлоогүй эрүүгийн хариуцлагад татаж, ял шийтгэл оногдуулж, гуравдахь улсад шилжүүлэн өгч болохгүй.

2.Энэ зүйлийн 1-д заасан зөвшөөрөл шаардагдахгүй тохиолдолд:

а/ даалгавар өгч байгаа Хэлэлцэн Тохирогч Талын харъяат биш боловч шилжүүлэн авсан этгээд хэргийг нь мөрдөн байцааж дууссан буюу хэрэв шийтгэгдсэн бол ялаа эдэлж дууссан, эсхүл суллагдсан өдрөөс нэг сарын дотор уг Хэлэлцэн Тохирогч Талын нутаг дэвсгэрээс гарч яваагүй бол, харин энэ хугацаанд Хэлэлцэн Тохирогч Талын нутаг дэвсгэрт уг этгээд өөрийн буруу биш шалтгаанаар саатсан хоногийг оруулан тоолохгүй;

б/ шилжүүлэн өгсөн этгээд шилжүүлэн өгөх даалгавар өгч байгаа Хэлэлцэн Тохирогч Талын нутаг дэвсгэрээс явсан атал сайн дураараа буцаж ирсэн бол.

Далан есдүгээр зүйл

Эрүүгийн мөрдөн байцаалт явуулсаны дүнг мэдэгдэх

Шилжүүлэн өгөх даалгавар өгч байгаа Хэлэлцэн Тохирогч Тал шилжүүлэн өгсөн этгээдэд мөрдөн байцаалт явуулсан дүнгээ уг шаардлагыг хүлээн авсан Хэлэлцэн Тохирогч Талд мэдэгдэнэ. Хэрэв шилжүүлэн өгсөн этгээд ял шийтгэгдсэн бол шүүхийн хүчин төгөлдөр болсон тогтоолын хувийг явуулна.

Наядугаар зүйл

Шилжүүлэн өгөх журам

1.Шилжүүлэн өгөх даалгавар хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Тал даалгавар ирүүлсэн Хэлэлцэн Тохирогч Талд уг хүнийг шилжүүлэн өгөх газар ба цагийг мэдэгдэнэ.

2.Шилжүүлэн өгөхөөр баривчлан хорьсон этгээдийг шилжүүлэн өгөхөөр тогтоосон хугацаанаас хойш 15 хоногийн дотор шилжүүлэн өгөх шаардлага тавьсан Хэлэлцэн Тохирогч Тал хүлээн авахгүй бол уг этгээдийг суллан тавьж болно.

Наян нэгдүгээр зүйл

Дахин шилжүүлэн өгөх

Хэрэв шилжүүлэн өгсөн этгээд эрүүгийн мөрдөн байцаалт болон ял эдлэхээс зайлсхийж шилжүүлэн өгөх даалгавар хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Талын нутаг дэвсгэрт буцаж ирвэл шинэ шаардлагыг хүлээн авсны дараа энэ гэрээний 70 дугаар зүйлд дурдсан материалгүйгээр уг этгээдийг дахин шилжүүлнэ.

Наян хоёрдугаар зүйл

Дамжуулан өнгөрүүлэх

1.Гуравдагч орноос Хэлэлцэн Тохирогч аль нэг Талд шилжүүлэн өгөх этгээдийг өөрийн нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан өнгөрүүлэхийг Хэлэлцэн Тохирогч хоёр Тал бие биедээ зөвшөөрнө. Даалгавар хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Тал энэ гэрээний дагуу шилжүүлэн өгөхөөс татгалзаж болох этгээдийг дамжуулан өнгөрүүлэхийг зөвшөөрөх үүрэггүй.

2.Дамжуулан өнгөрүүлэх тухай хүсэлтийг шилжүүлэн өгөх тухай шаардлагын нэгэн адилаар гаргах ба шийдвэрлэнэ.

3.Даалгавар хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Тал дамжуулан өнгөрүүлэх явдлыг аль тохиромжтой хэлбэрээр зохион байгуулах.

Наян гуравдугаар зүйл

Шилжүүлэн өгөх болон дамжуулан өнгөрүүлэхтэй холбогдсон зардал

Шилжүүлэн өгөхтэй холбогдсон зардлыг нутаг дэвсгэр дээр нь уг асуудал үүссэн Хэлэлцэн Тохирогч Тал хариуцах ба дамжуулан өнгөрүүлэхтэй холбогдсон зардлыг хүсэлт тавьсан Хэлэлцэн Тохирогч Тал хариуцах болно.

Наян дөрөвдүгээр зүйл

Эд юмсыг шилжүүлэн өгөх

1.Эд юмсыг шилжүүлэн өгөх тухай даалгавар хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Тал уг даалгавар явуулж байгаа Хэлэлцэн Тохирогч Талд энэ гэрээний 67 дугаар зүйлд зааснаар хэрэгтнийг шилжүүлэхдээ түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд юмс, мөн гэмт хэрэг үйлдсэний улмаас олж авсан эд юмсын хамт шилжүүлэн өгөх ёстой. Хэрэв уг хэрэгтэн амь үрэгдсэн буюу өөр ямар нэг шалтгаантай байсан ч гэсэн эд юмсыг заавал шилжүүлнэ.

2.Хэрэв эд юмс нь эрүүгийн өөр хэрэгт жинхэнэ нотлох баримт болох шаардлагатай бол тэрхүү эд юмс шилжүүлэх даалгавар хүлээн авсан Хэлэлцэн Тохирогч Тал түүнийг шилжүүлэх хугацааг хойшлуулж болно.

3.Энэ зүйлийн 1-д заасан шилжүүлэн өгөх эд юмсын талаар гуравдахь этгээдийн эрх хөдлөшгүй хэвээр байна. Хэргийг шүүхээр хэлэлцсэний дараа уг эд юмсыг хүлээн авсан Хэлэлцэн Тохирогч Тал түүнийг эзэмших эрх бүхий иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор Хэлэлцэн Тохирогч нөгөө Талдаа өгнө. Хэрэв даалгавар ирүүлж байгаа Хэлэлцэн Тохирогч Талын нутаг дэвсгэр дээрх эд юмсыг эзэмших эрх бүхий иргэн байвал Хэлэлцэн Тохирогч тэр Тал даалгавар хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч нөгөө Талынхаа зөвшөөрснөөр уг иргэнд эд юмсыг шууд шилжүүлэн өгөх эрхтэй.

Наян тавдугаар зүйл

Эрүүгийн мөрдөн байцаалт үүсгэх үүрэг

Хэлэлцэн Тохирогч аль нэгэн Тал Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын шаардсанаар шилжүүлэн өгөх ёстой гэмт хэргийг Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээр үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан иргэнийхээ эсрэг өөрийн хуулийн дагуу эрүүгийн мөрдөн байцаалт үүсгэх үүрэг хүлээнэ.

Наян зургадугаар зүйл

1.Эрүүгийн мөрдөн байцаалт үүсгэх тухайн шаардлагыг Чех Улсын Талаас шүүхэд шилжүүлэх хүртэл Бүгд Найрамдах Социалист Чехословак Улсын Ерөнхий Прокурор/ шүүхэд шилжсэний дараа Шүүх яамны сайд; Монголын талаас шүүхэд шилжүүлэх хүртэл Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Прокурор, шүүхэд шилжсэний дараа Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Шүүх яамны сайд тавина.

2.Гэмт хэрэг үйлдэхтэй холбогдсон бичиг баримт, хэрэгтний хувийн байдалд холбогдох мэдээ болон бусад нотлох баримтуудыг уг шаардлагад хавсаргана.

3.Ингэж тавьсан шаардлагаар эрүүгийн мөрдөн байцаалт явуулсны үр дүн, хэрэв таслан шийдвэрлэх тогтоол гаргаж хуулийн хүчин төгөлдөр болсон бол түүний хуулбарыг эрүүгийн мөрдөн байцаалт үүсгэх шаардлага хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Тал Хэлэлцэн Тохирогч нөгөө Талдаа явуулна.

Наян долдугаар зүйл

Бусад заалтууд

1.Хэлэлцэн Тохирогч Тал нөгөө Талынхаа харъяат иргэдийг шийтгэсэн хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэх тогтоолын талаар жил бүр харилцан мэдээлж байна. Энэ мэдээлэлд тогтоолын ял заасан хэсгийг хавсаргавал зохино.

2.Энэ зүйлийн 1-д дурдсан ёсоор Хэлэлцэн Тохирогч хоёр Тал шийтгүүлэгчийн хурууны хээг бололцооныхоо хирээр явуулж байна.

3.Хүсэлт тавьж байгаа Хэлэлцэн Тохирогч Талын нутаг дэвсгэрт эрүүгийн хариуцлагад татагдах болсон бөгөөд хүсэлт хүлээн авсан Хэлэлцэн Тохирогч Талын нутаг дэвсгэрт оршин сууж байсан иргэний ял шийтгэлийн тухай мэдээг Хэлэлцэн Тохирогч хоёр Тал бие биедээ хүсэлтийн дагуу харилцан мэдээлж байна.

Наян наймдугаар зүйл

Хүсэлт хүлээн авч байгаа Хэлэлцэн Тохирогч Талын нутаг дэвсгэр дээр хоригдож байгаа хүнийг Хэлэлцэн Тохирогч нөгөө Талын шүүхэд гэрч буюу шинжээчээр байцаах зорилгоор түр ирүүлэхээр дуудсан бол шүүхийн тэр даалгаварын хувьд энэ гэрээний 4 дүгээр зүйлийг баримтална.

Наян есдүгээр зүйл

Төгсгөлийн заалтууд

Энэ гэрээг зохих эрх бүхий байгууллага батлах бөгөөд батламж жуух бичгийг Прага хотноо солилцоно.

Ердүгээр зүйл

Энэ гэрээг батламж жуух бичгийг солилцсон өдрөөс хойш гуч хоногийн дараа дагаж мөрдөх ба таван жилийн турш хүчин төгөлдөр байна. Энэ гэрээнд заасан хугацааг дуусахаас зургаан сараас доошгүй хугацааны өмнө Хэлэлцэн Тохирогч Талын аль нэг нь гэрээг цуцлах тухай бичгээр мэдэгдээгүй бол уг гэрээ дараагийн таван жил тутамд сунгагдаж байна.

Улаанбаатар хотод 1976 оны 10 дугаар сарын 15-нд монгол, словак, орос хэлээр тус бүр хоёр эх хувь үйлдэв. Хэрэв тайлбарлахад зөрөө гарвал орос хэл дээрх эхийг баримтална.

Дээр дурдсаныг нотолж Хэлэлцэн Тохирогч хоёр Талын бүрэн эрхт төлөөлөгчид энэхүү гэрээнд гарын үсэг зурж, тамга дарав.

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД

УЛСЫН АРДЫН ИХ ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭРХ ОЛГОСНООР

БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ

ЧЕХОСЛОВАК УЛСЫН

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРХ ОЛГОСНООР

1.Асран хамгаалах, харгалзан дэмжих асуудлыг тогтоох буюу хүчингүй болгохдоо асран хамгаалуулагч ба харгалзан дэмжүүлэгчийг /цаашид “асруулагч” гэж нэрлэнэ/ харъяалах Хэлэлцэн Тохирогч Талын хуулийг баримтална.

1.Энэ гэрээний 49 дүгээр зүйлийн 2-ын “б”-д заасан нөхцөлийг биелүүлсэн үед хэрэв өвлүүлэх хөдлөх хөрөнгө Хэлэлцэн Тохирогч нэг Талын нутаг дэвсгэр дээр байвал тэр хөрөнгийг өв залгамжлалын асуудлыг авч хэлэлцүүлэхийн тулд өвлүүлэгчийг харъяалах Хэлэлцэн Тохирогч Талын эрх бүхий байгууллагад, эсхүл дипломат төлөөлөгчийн буюу консулын газарт шилжүүлнэ.

в/ энэ зүйлийн 2-ын “а”, “б”-д заасан бичиг баримтын баталгаатай орчуулга.