A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 62

Улаанбаатар хот

МӨНГӨН УРАМШУУЛЛЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

/ЗГ-ын 2018 оны 48-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Тариалангийн тухай хуулийн 19.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Буудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдийн дотоодын гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын I ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 55.0 (тавин таван) мянга, II-IY ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 50.0 (тавин) мянган төгрөгөөр тус тус тогтоосугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 202 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.СЭРГЭЛЭН