A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ГАДААДЫН АРБИТРЫН ШИЙДВЭРИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ, БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙ КОНВЕНЦ

1958 оны 6 дугаар сарын 10-ны өдөр

1 дүгээр зүйл

1. Энэхүү конвенцийг иргэн, хуулийн этгээдийн хооронд гарч болох маргааны талаархи бусад улсын нутаг дэвсгэрт гарсан арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэхэд хэрэглэнэ. Түүнчлэн арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх улсад арбитрын шийдвэрийг дотоодын шийдвэр гэж тооцдоггүй арбитрын шийдвэрт энэхүү конвенцийг хэрэглэнэ.

2. ”Арбитрын шийдвэр” гэсэн нэр томъёонд тухай бүрт томилогдсон арбитрчдын гаргасан маргааны талаархи шийдвэрүүдээс гадна талуудын хандсан арбитрын байнгын байгууллагаас гаргасан шийдвэрүүд орно.

3. Энэхүү конвенцид гарын үсэг зурах, соёрхон батлах буюу нэгдэн орох, эсхүл уг конвенцийн 10 дугаар зүйлд зааснаар мэдэгдэл хийх үед аливаа улс харилцан адил байх зарчим дээр гагцхүү хэлэлцэн тохирогч нөгөө улсын нутаг дэвсгэрт гаргасан арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэхэд энэхүү конвенцийн заалтыг дагаж мөрдөхөө мэдэгдэж болно. Түүнчлэн мэдэгдэл хийгч улс зөвхөн гэрээний эсхүл өөрийн үндэсний хууль тогтоомжийн дагуу худалдааны гэж тооцогдох эрх зүйн бусад харилцаанаас үүсэх маргаанд энэхүү конвенцийг дагаж мөрдөхөө мэдэгдэж болно.

2 дугаар зүйл

1. Талуудын хооронд аль нэг тодорхой гэрээний эсхүл маргааны объект нь арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зүйл болж болох эрх зүйн бусад харилцаанаас үүссэн буюу үүсч болох бүх төрлийн эсхүл зарим нэг маргааныг арбитрт шилжүүлэх үүрэг хүлээж буй тухай бичгээр үйлдсэн хэлэлцээрийг хэлэлцэн тохирогч улс бүр хүлээн зөвшөөрнө.

2. ”Бичгээр үйлдсэн хэлэлцээр” гэж гэрээнд арбитраас оруулсан заалт эсхүл талуудын гарын үсэг зурсан буюу захидал, цахилгаан мэдээгээр солилцсоныг тусгасан арбитрын хэлэлцээр хамаарна.

3. Талуудын байгуулсан хэлэлцээрийн асуудлаар хэлэлцэн тохирогч улсын шүүхэд нэхэмжлэл ирсэн бөгөөд шүүх уг хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус, ач холбогдлоо алдсан буюу биелүүлэх боломжгүй гэж үзээгүй бол аль нэг талын хүсэлтээр талуудыг арбитрт хандуулна.

3 дугаар зүйл

Хэлэлцэн тохирогч улс бүр арбитрын шийдвэрийг заавал биелүүлэх шийдвэр гэж хүлээн зөвшөөрөх бөгөөд түүнийг өөрийн улсын хэрэг хянан шийдвэрлэх эрхийн хэм хэмжээг баримтлан доорхи зүйлүүдэд заасан нөхцлөөр биелүүлнэ. Энэхүү конвенцид хамаарах арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэхэд дотоодын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэхээс илт давуу хүнд нөхцөл буюу өндөр хураамж, татварыг хэрэглэж болохгүй.

4 дүгээр зүйл

1. Өмнөх зүйлд дурдсан арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэхийн тулд хүсэлт гаргагч тал дараахь зүйлийг бүрдүүлнэ:

(a) зохих журмын дагуу баталгаажуулсан арбитрын шийдвэрийн эх хувь буюу түүний зохих журмын дагуу баталгаажуулсан хуулбар;

(b) 2 дугаар зүйлд заасан хэлэлцээрийн эх хувь буюу түүний зохих журмын дагуу баталгаажуулсан хуулбар.

2. Хэрэв арбитрын шийдвэр буюу хэлэлцээр нь түүнийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх улсын албан ёсны хэлээр гараагүй бол шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх талаар хүсэлт гаргагч тал баримт бичгийн тухайн улсын хэлээрх орчуулгыг өгнө. Орчуулгыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч буюу дипломат болон консулын төлөөлөгчийн газар баталгаажуулна.

5 дугаар зүйл

1. Арбитрын шийдвэрээр хариуцлага хүлээх тал гагцхүү дараахь нотолгоог эрх бүхий байгууллагад гаргаж өгсөн нөхцөлд арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэхээс татгалзаж болно:

(а) 2 дугаар зүйлд заасан хэлэлцээр байгуулсан талууд тэдгээрт хэрэглэх хуулиар эрх зүйн чадамжгүй байсан, эсхүл талууд хэлэлцээр байгуулахдаа баримталсан буюу хэрэв үүнийг заах боломжгүй бол арбитрын шийдвэр гаргасан улсын хууль тогтоомжийн дагуу уг хэлэлцээр хүчингүй болсон;

(b) арбитрчийг томилох буюу хэргийг арбитраар хянан шийдвэрлэх талаар хариуцагч талд зохих ёсоор мэдэгдээгүй, эсхүл хариуцагч тал нь бусад шалтгаанаар тайлбараа гаргаж өгч чадаагүй;

(c) арбитрын хэлэлцээр буюу гэрээнд оруулсан арбитрын заалтын нөхцөлд тусгаагүй буюу түүнд заасан хэмжээнээс хэтэрсэн асуудлаар шийдвэр гаргасан; гэхдээ энэ тохиолдолд хэрэв арбитрын хэлэлцээрт заасан асуудлаар гарсан шийдвэрийн заалтыг арбитрын хэлэлцээрт заагаагүй асуудлаар гарсан шийдвэрийн заалтаас зааглан салгаж болох бол арбитраар шийдвэрлүүлэхээр хэлэлцээрт заасан асуудлын талаар гаргасан шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, албадан биелүүлж болно;

(d) арбитрын бүрэлдэхүүн буюу арбитрын хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа талуудын байгуулсан хэлэлцээрт нийцээгүй эсхүл ийм хэлэлцээр байгуулаагүй бол арбитрын шийдвэр гаргасан орны хуулийг зөрчсөн;

(e) арбитрын шийдвэр талуудын хувьд эцсийнх болоогүй эсхүл шийдвэр гаргасан буюу хууль тогтоомжийг нь хэрэглэсэн улсын эрх бүхий байгууллагаас шийдвэрийг хүчингүй болгосон буюу шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсэн.

2. Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх орны эрх бүхий байгууллага дараахь тохиолдолд түүнийг хүлээн зөвшөөрч, биелүүлэхээс татгалзаж болно:

(a) тухайн орны хууль тогтоомжоор уг маргааны объект нь арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зүйл байж болохгүй бол;

(b) арбитрын тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх явдал нь тухайн орны нийтийн дэг журамд харшилж байвал.

6 дугаар зүйл

Энэхүү конвенцийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (e) дэд хэсэгт заасан эрх бүхий байгууллагад арбитрын шийдвэрийг биелүүлэхийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх тухай хүсэлт гарвал шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай хүсэлт хүлээн авагч байгууллага, энэхүү шийдвэрийг зөвшөөрөх, биелүүлэх ажиллагааг хойшлуулах шаардлагатай гэж үзвэл, шийдвэрийг зөвшөөрөх, биелүүлэх хүсэлт гаргасан талын хүсэлтээр нөгөө талаас шийдвэрийн биелэлтийн баталгаа гаргахыг үүрэг болгож болно.

7 дугаар зүйл

1. Энэхүү конвенцийн заалтууд нь Хэлэлцэн тохирогч талуудын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх талаар байгуулсан хоёр талын болон олон талын хэлэлцээрийн хүчинтэй байдлыг хөндөхгүйгээс гадна арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх орны хууль тогтоомж болон олон улсын гэрээнд заасан хүрээ хязгаар, журмын дагуу арбитрын шийдвэрийг хэрэглэх сонирхогч талын эрхийг үгүйсгэхгүй.

2. Энэхүү конвенц Хэлэлцэн тохирогч талуудын хувьд албан ёсоор заавал мөрдөгдөх хүчинтэй болсон үеэс эхлэн Маргааныг арбитраар зохицуулах тухай 1923 оны Женевийн протокол, Гадаад орны арбитрын шийдвэрийг биелүүлэх тухай 1927 оны Женевийн конвенц нь тэдгээр улсын хувьд хүчингүй болно.

8 дугаар зүйл

1. Энэхүү конвенц нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын гишүүн буюу гишүүнд элсэн орох эсхүл Олон Улсын Шүүхийн Дүрэмд оролцогч буюу элсэн орох улс, мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас нэгдэн орох урилга илгээсэн аливаа улсын хувьд 1958 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гарын үсэг зурахад нээлттэй байна.

2. Энэхүү конвенцийг соёрхон батлах бөгөөд батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

9 дүгээр зүйл

1. 8 дугаар зүйлд дурдсан бүх улс энэхүү конвенцид нэгдэн орж болно.

2. Нэгдэн орсон баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар өгснөөр уг конвенцид нэгдэн орсонд тооцно.

10 дугаар зүйл

1. Аль ч улс энэхүү конвенцид гарын үсэг зурах, соёрхон батлах болон нэгдэн орох үед гадаад харилцааг нь хариуцсан нутаг дэвсгэрийн бүхэлд нь буюу зарим хэсэгт энэхүү конвенц хамаарна гэж мэдэгдэж болно. Энэ мэдэгдэл нь энэхүү конвенц тухайн улсын хувьд хүчин төгөлдөр болох үед хүчин төгөлдөр болно.

2. Дээр дурдсан хугацаанаас хойш нутаг дэвсгэр хамруулах тухай мэдэгдлийг Конвенцид нэгдэн орсон улс аль ч үед хийж болно. Мэдэгдлийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад илгээх бөгөөд тэрбээр энэ мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш 90 дэх хоногоос буюу энэхүү конвенц тухайн улсын хувьд хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

3. Гарын үсэг зурах, соёрхон батлах буюу нэгдэн орох үед энэхүү конвенцид хамаарахгүй байгаа нутаг дэвсгэрийн хувьд холбогдох улс өөрийн Үндсэн хуулийн заалтын дагуу тухайн нутаг дэвсгэрийн Засгийн газартай зөвшилцсөний үндсэн дээр эл конвенцид уг нутаг дэвсгэрийг хамруулах талаар шаардагдах арга хэмжээ авч болох асуудлыг хэлэлцэх үүрэгтэй.

11 дүгээр зүйл

Холбооны болон нэгдмэл бус улсуудад дараахь заалтыг хэрэглэнэ:

(a) холбооны улсын эрх бүхий байгууллагын хууль тогтоох эрх мэдэлд хамаарах энэхүү конвенцийн заалтуудын хувьд холбооны улсын засгийн газрын үүрэг холбооны бус улсын засгийн газрын үүрэгтэй нэгэн адил байна;

(b) холбооны улсын үндсэн хуулийн тогтолцооны дагуу хууль тогтоох эрхгүй муж улс буюу мужийн хууль тогтоох шүүх эрх мэдэлд хамаарах энэхүү конвенцийн заалтыг холбооны засгийн газар тухайн муж улс буюу мужийн холбогдох эрх бүхий байгууллагад өөрийн зөвлөмжийн хамт даруй мэдэгдэнэ;

(c) энэхүү конвенцид оролцогч холбооны улс нь хэлэлцэн тохирогч өөр аль ч улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар уламжлан хүссэний дагуу энэхүү конвенцийн аль нэг заалттай холбогдол бүхий өөрийн холбооны улс болон муж улсынхаа хууль тогтоомж, түүний хэрэгжилтийн талаархи мэдээллийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар дамжуулан өгнө.

12 дугаар зүйл

1. Энэхүү конвенц гурав дахь батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш 90 дэх хоногоос эхлэн хүчин төгөлдөр болно.

2. Гурав дахь батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгснөөс хойш энэхүү конвенцийг соёрхон батлах буюу нэгдэн орох улсын хувьд тухайн батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар хүлээлгэн өгсөн өдрөөс хойш 90 хоногийн дараа энэхүү конвенц хүчин төгөлдөр болно.

13 дугаар зүйл

1. Хэлэлцэн тохирогч аливаа улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр мэдэгдэх замаар энэхүү конвенцийг цуцалж болно. Цуцлалт нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэ мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш 1 жилийн дараа хүчин төгөлдөр болно.

2. 10 дугаар зүйлд зааснаар мэдэгдэл хийсэн аливаа улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга түүний мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш 1 жилийн дараа энэхүү конвенцийн үйлчлэлийг холбогдох нутаг дэвсгэрт зогсоох тухай мэдэгдэж болно.

3. Цуцлалт хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа нь эхэлсэн арбитрын шийдвэрт энэхүү конвенцийг хэрэглэнэ.

14 дүгээр зүйл

Хэлэлцэн тохирогч аль ч улс энэхүү конвенцийг хэрэглэх хэмжээ хязгаараас гадуур хэлэлцэн тохирогч өөр улсын эсрэг түүнийг хэрэглэж болохгүй.

15 дугаар зүйл

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү конвенцийн 8 дугаар зүйлд дурдсан улсад дараахь зүйлийг мэдэгдэнэ:

(a) 8 дугаар зүйлийн дагуу гарын үсэг зурсан, соёрхон батласан тухай;

(b) 9 дүгээр зүйлийн дагуу нэгдэн орсон тухай;

(c) 1, 10, 11 дүгээр зүйлийн дагуу мэдэгдэл хийсэн тухай;

(d) 12 дугаар зүйлд заасны дагуу Конвенц хүчин төгөлдөр болсон өдрийн тухай;

(e) 13 дугаар зүйлийн дагуу цуцалсан, мэдэгдэл хийсэн тухай.

16 дугаар зүйл

1. Энэхүү конвенцийн англи, испани, орос, франц, хятад хэлээр үйлдсэн эх бичвэр нь адил хүчинтэй бөгөөд түүнийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын архивт хадгална.

2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга 8 дугаар зүйлд дурдсан улсуудад энэхүү конвенцийн баталгаат хуулбарыг хүргүүлнэ.

Энэхүү гэрээнд Монгол Улс 1994 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэгдэн орсон.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ГАДААДЫН АРБИТРЫН ШИЙДВЭРИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ, БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙ КОНВЕНЦ

1958 оны 6 дугаар сарын 10-ны өдөр баталж, 1959 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хүчин төгөлдөр болсон