- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны/
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр
Дугаар А/50
Улаанбаатар хот
Журам батлах тухай
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:
1. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийн бүртгэлийн журам-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэ журмыг хэрэгжүүлж ажиллахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга /Р.Содхүү/-д даалгасугай.
3. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга /Э.Энхтуяа/-д даалгасугай.
САЙД С.БЯМБАЦОГТ
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 3703 дугаарт бүртгэв.
Текст томруулах
A
A
A