Хэвлэх DOC Татаж авах
ТӨРӨӨС ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 24

ТӨРӨӨС ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1-д заасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 8.4, 8.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. ”Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт, эрхэлсэн салбар, харьяа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт  тус тус даалгасугай.

3. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлд, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт жил бүр тусгаж гадаад улс, олон улсын байгууллагын зээл, хандив, тусламжид хамруулах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                     Ж.ЭРДЭНЭБАТ

Эрүүл мэндийн сайд                                                  А.ЦОГЦЭЦЭГ