A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын олон улсын гэрээ
  • ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГСДИЙГ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГАД ТАТАХ БУЮУ ТАСЛАН ШИЙДВЭРЛЭХ ТОГТООЛЫГ БИЕЛҮҮЛЭХЭЭР ШИЛЖҮҮЛЭН ӨГӨХ ТУХАЙ МОНГОЛ УЛС, БҮГД НА
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГСДИЙГ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГАД ТАТАХ БУЮУ ТАСЛАН ШИЙДВЭРЛЭХ ТОГТООЛЫГ БИЕЛҮҮЛЭХЭЭР ШИЛЖҮҮЛЭН ӨГӨХ ТУХАЙ МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ХООРОНДЫН ГЭРЭЭ

1993 оны 10 дугаар сарын 22 өдөр Улаанбаатар хотноо

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын /цашид Хэлэлцэн тохирогч Талууд хэмээх/, бие биеийн бүрэн эрхт байдлыг харилцан хүндэтгэх, харилцан адил байх үндсэн дээр эрх зүйн салбарын хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзлийг удирдлага болгон,

Дор дурдсан зүйлийг хэлэлцэн тохиров.

Нэгдүгээр зүйл

Шилжүүлэн өгөх үүрэг

Хэлэлцэн тохирогч Талууд энэхүү Гэрээний заалтыг дагуу өөрсдийн нутаг дэвсгэрт байгаа этгээдийг эрүүгийн хариуцлагад татах буюу хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхийн тулд бие биенийхээ хүсэлтээр шилжүүлэх өгөх үүрэг хүлээнэ.

Хоёрдугаар зүйл

Холбогдогч этгээдийг нь шилжүүлэн өгөх гэмт хэрэг

Хэлэлцэн тохирогч хоёр Талын хуультогтоомжид зааснаар гэмт хэрэг гэж үзэж үйлдэл үйлдсэн бөгөөд тэр хэрэгт нь нэг жилээс дээш хугацаагаар хорих буюу өөр хүнд ял оногдуулах зөвхөн тийм хэрэгт холбогдогч этгээдийг нь шилжүүлэн өгч болно.Гэмт хэрэгтээ нэг жилээс дээш хуг:ацаагаар хорих буюу эсвэл өөр хүнд ял шийтгэл оногдуулах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хуулийн хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхээр шилжүүлэн өгч болно.

Гуравдугаар зүйл

Шилжүүлэн өгөхөөс татгалзах

Дор дурдсан үндэслэлээр шилжүүлэн өгөхгүй, хэрэв:

1/Шилжүүлэн өгөхийг хүссэн этгээд нь даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Талын иргэн байгаа, эсвэл түүнд энэ улсад улс төрийн орогнол олгосон бол;

2/ Хэлэлцэн тохирогч хоёр Талын хуулиар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа нь зөвхөн хохирогчийн хувийн өргөдлийн дагуу үүсдэг бол;

3/Хүсэлт хүлээн авах үед даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Талын хууль тогтоомжийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу хууль зүйн бусад үндэслэлтэй бол;

4/Шилжүүлэн өгөхийг хүссэн этгээдийн хувьд даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Талын нутаг дэвсгэрт тухайн гэмт хэргийн талаар хуулийн хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэх тогтоол гарсан буюу хэргийг хэрэгсэхгүй болгосон бол.

Шилжүүлэн өгөх тухай хүсэлт илгээсэнтэй холбогдуулан даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Талын нутаг дэвсгэр дээр гэмт хэрэг бүрэн буюу эсвэл түүний тодорхой хэсэг үйлдэгдсэн бол шилжүүлэн өгөхөөс татгалзаж болно.

Даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Тал нь шилжүүлэн өгөхөөс татгалзсан тухай үндэслэлийг даалгавар өгсөн Хэлэлцэн тохирогч Талд мэдэгдэнэ.

Дөрөвдүгээр зүйл.

Хэвлэх

Шилжүүлэн өгөхийг хойшлуулах

Хэрэв шилжүүлэн өгвөл зохих этгээд даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Талын нутаг дэвсгэрт өөр хэргийн учир эрүүгийн хариуцлагад татагдсан буюу ял эдэлж байгаа бол эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж дуусгах, оногдуулсан ялыг эдэлж дуустал буюу хууль зүйн бусад үндэслэлээр суллах хүртэл шилжүүлэн өгөхийг хойшлуулж болно..

Тавдугаар зүйл.

Хэвлэх

Түр шилжүүлэн өгөх

Энэхүү Гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар шилжүүлэн өгөхийг хойшлуулснаар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар буюу гэмт хэргийг мөрдөн шалгах явцад ноцтой бэрхшээл учруулахаар байвал шилжүүлэн өгвөл зохих этгээдийг тодорхой үндэслэл бүхий хүсэлтээр түр шилжүүлэн өгч болно.

Түр шилжүүлэн өгсөн этгээдийг байцаан шийтгэх ажиллагаа явуулсны дараа удаалгүйгээр, шилжүүлэн өгсөн өдрөөс хойш гурван сараас хэтрэхгүй хугацааны дотор буцаах ёстой.

Зургадугаар зүйл

Хэд хэдэн улсын хүсэлтийн дагуу шилжүүлэн өгөх тухай

Нэг этгээдийг шилжүүлэн өгөх тухай хүсэлтийг хэд хэдэн улсаас ирүүлсэн бол аль хүсэлтийг хангах тухай асуудлыг даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Тал шийдвэрлэнэ..

Долдугаар зүйл

Шилжүүлэн өгсөн этгээдийг байцаан шийтгэх хязгаар

Шилжүүлэн өгсөн этгээдийг ийнхүү шилжүүлэн өгөх үндэслэл болсноос өөр хэрэгт холбогдуулан даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Талын зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хариуцлагад татаж, ял шийтгэж болохгүй.

Шилжүүлэн өгсөн этгээдийг даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Талын зөвшөөрөлгүйгээр гуравдахь улсад шилжүүлэн өгч болохгүй.

Шилжүүлэн өгсөн этгээд нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа дууссан буюу ял эдэлж дууссан болон хууль зүйн бусад үндэслэлээр суллагдсан үеэс хойш 15 хоногийн дотор даалгавар өгсөн Хэлэлцэн тохирогч Талын нутаг дэвсгэрээс гарч яваагүй буюу эсвэл уг нутаг дэвсгэрээс яваад дараа нь сайн дураараа эргэж очсон бол даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Талын зөвшөөрлийг шаардахгүй. Энэ хугацаанд шилжүүлэн өгсөн этгээд өөрөөсөө үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас даалгавар өгсөн Хэлэлцэн тохирогч Талын нутаг дэвсгэрээс явж чадаагүй байсан хугацааг оруулан тоолохгүй..

Наймдугаар зүйл

Шилжүүлэн өгөх тухай хүсэлт

Шилжүүлэн өгөх тухай хүсэлтийг бичгээр үйлдэх бөгөөд доорх зүйлийг агуулна:

1/хүсэлт гаргасан байгууллагын нэр;

2/хэргийг гэмт хэрэг гэж үзэх үндэслэл болж байгаа даалгавар өгсөн Хэлэлцэн тохирогч Талын хуулийн заалт;

3/шилжүүлэн өгөх тухай хүсэлтэд шилжүүлэн өгөх этгээдийн овог, нэр, түүний иргэний харьяалал, оршин суугаа буюу оршин байгаа газрын хаяг, хувийн байдлын тухай бусад мэдээ, түүнчлэн бололцооны хэрээр уг этгээдийн гадаад төрх байдлын тодорхойлолт, түүний зураг болон хурууны хээ;

4/эд хөрөнгөд учруулсан хохирлын хэмжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахаар шилжүүлэн өгөх хүсэлтэд баривчлах тухай тогтоолын баталгаатай хуулбар, хэргийн бодит байдлын тодорхойлолт болон хуулийн зүйл ангийг хавсаргасан байна.

Таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхээр шилжүүлэн өгөх тухай хүсэлтэд түүний хуулийн хүчин төгөлдөр болсон баталгаатай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар болон шийтгэгдсэн этгээдийг шийтгэх үндэслэл болсон эрүүгийн хуулийн заалтыг хавсаргасан байна.Хэрэв ялтан ял шийтгэлийнхээ зарим хэсгийг эдэлсэн бол энэ тухай мөн нэгэн адил мэдэгдэнэ.

Есдүгээр зүйл

Шилжүүлэн өгөх этгээдийг цагдан хорих

Шилжүүлэн өгөх тухай хүсэлт хүлээн авмагц даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Тал шилжүүлэн өгч болохгүй гэж энэ Гэрээнд заасан заалтаас бусад тохиолдолд шилжүүлэн өгвөл зохих этгээдийг цагдан хорих арга хэмжээг нэн даруй авна.

Аравдугаар зүйл

Шилжүүлэн өгөх тухай нэмэлт мэдээ

Шилжүүлэн өгөх тухай хүсэлтэд хэрэгцээтэй бүх мэдээ баримт тусгагдаагүй бол даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Тал нэмэлт мэдээ энэхүү Гэрээний 8 дугаар зүйлд заасны дагуу шаардаж болно. Даалгавар өгсөн Хэлэлцэн тохирогч Тал энэхүү хүсэлтэд нэг сараас хэтрэхгүй хугацаанд хариу өгөх ёстой бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай бол энэ хугацааг 15 хоногоор сунгаж болно.

Хэрэв даалгавар өгсөн Хэлэлцэн тохирогч Тал тогтоосон хугацаанд нэмэлт мэдээг өгч чадахгүй бол даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Тал энэхүү Гэрээний 9 дүгээр зүйлд заасны дагуу цагдан хоригдсон этгээдийг суллаж болно..

Арван нэгдүгээр зүйл

Шилжүүлэн өгөх

Даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Тал хүсэлт хүлээн авсан өдрөөс 15 хоногийн дотор шилжүүлэн өгөх тухай өөрийн шийдвэр, шилжүүлэн өгөх газар, цаг хугацааг даалгавар өгсөн Хэлэлцэн тохирогч Талд мэдэгдэнэ.

Шилжүүлэн өгөх этгээдийг даалгавар өгсөн Хэлэлцэн тохирогч Тал нь шилжүүлэн өгөхөөр тогтоосон хугацаанаас хойш 15 хоногийн дотор хүлээж авахгүй бол цагдан хоригдсон этгээдийг суллана. Даалгавар өгсөн Хэлэлцэн тохирогч Талын хүсэлтээр уг хугацааг сунгах боловч 15 хоногоос хэтрэхгүй байна.

Арван хоёрдугаар зүйл

Дахин шилжүүлэн өгөх

Шилжүүлэн өгсөн этгээд байцаан шийтгэх ажиллагаанаас буюу ял эдлэхээс зайлсхийж даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Талын нутаг дэвсгэрт буцаж ирвэл даалгавар өгсөн Хэлэлцэн тохирогч Талын хүсэлтийн дагуу дахин шилжүүлж өгнө.Энэ тохиолдолд энэхүү Гэрээний 8 дугаар зүйлд заасан баримт бичгийг хүсэлтэд хавсаргах шаардлагагүй.

Арван гуравдугаар зүйл

Баримт бичиг болон эд зүйлийг шилжүүлэх

Хэлэлцэн тохирогч тал бүр энэхүү Гэрээний 2 дугаар зүйлд заасан шилжүүлэн өгөх гэмт хэргийн холбогдох баримт бичиг, гэмт хэрэг үйлдэх зэвсэг болсон, түүнчлэн гэмт хэргийн ул мөртэй буюу гэмт хэргийн замаар олсон эд зүйлийг даалгавар өгсөн Хэлэлцэн тохирогч Талд шилжүүлэн өгнө.Шилжүүлэн өгвөл зохих этгээд нас барсан буюу түүнийг бусад шалтгаанаар шилжүүлэн өгөх бололцоогүй болсон тохиолдолд ч энэхүү эд зүйл болон баримт бичгийг хүсэлтийн дагуу шилжүүлэн өгнө.

Энэ зүйлийн 1-д заасан эд зүйл болон баримт бичиг нь хэрэв эрүүгийн өөр хэрэгт хэрэгцээтэй бол даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Тал тэдгээрийг буцаан өгөхийг түр хойшлуулж болно.

Даалгавар өгсөн Хэлэлцэн тохирогч Талд шилжүүлсэн эд зүйл болон баримт бичгийг гуравдахь этгээд авах эрхтэй байна.Байцаан шийтгэх ажиллагаа дууссаны дараа эдгээр эд зүйл болон баримт бичгийг тэдгээрийг шилжүүлэн өгсөн Хэлэлцэн тохирогч Талд эргүүлэн өгнө.

Арван дөрөвдүгээр зүйл

Дамжуулан өнгөрүүлэх

Хэлэлцэн тохирогч Тал бүр Хэлэлцэн тохирогч нөгөө Талын хүсэлтээр гуравдахь улсаас Хэлэлцэн тохирогч нөгөө Талд шилжүүлэн өгөх этгээдийг өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэхийг зөвшөөрнө. Хэлэлцэн тохирогч Талууд энэ Гэрээний заалтын дагуу шилжүүлэн өгч болохгүй гэж заасан этгээдийг дамжуулан өнгөрүүлэхийг зөвшөөрөх үүрэггүй.

Дамжуулан өнгөрүүлэх тухай хүсэлтийг шилжүүлэн өгөх хүсэлтийн адил журмаар үйлдэж хүргүүлнэ.Дамжуулан өнгөрүүлэх арга зам, зам болон бусад нөхцөлийг тухай бүрд нь Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллага хэлэлцэн тохиролцоно.

Дамжуулан өнгөрүүлэхтэй холбогдсон зардлыг даалгавар өгсөн Хэлэлцэн тохирогч Тал хариуцна.

Арван тавдугаар зүйл

Харилцах журам

Шилжүүлэн өгөх этгээдийн талаар хүсэлт тавихдаа Хэлэлцэн тохирогч Талуудын шүүх болон эрх бүхий бусад байгууллага өөр хоорондоо харилцахдаа Монгол Улсын Хууль зүйн Яам, Ерөнхий прокурорын газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Хууль зүйн Яам, Ерөнхий прокурорын газраар дамжуулан харилцана.

Харилцааг түүнчлэн дипломат шугамаар хэрэгжүүлж болно.

Арван зургадугаар зүйл

Харилцах хэл болон баримт бичгийг бүрдүүлэх

Энэхүү Гэрээнд заасан бүх асуудлаар Хэлэлцэн тохирогч Талуудын байгууллага хоорондоо харилцахдаа өөрийн улсын хэлээр харилцана.

Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагуудын илгээж байгаа өөрийн улсын хэлээр үйлдсэн баримт бичгийг орос хэл рүү орчуулж, эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тэмдэг дарсан байна.

Арван долдугаар зүйл

Маргааныг шийдвэрлэх

Энэхүү Гэрээг тайлбарлах болон биелүүлэхэд үүссэн маргааныг энэхүү Гэрээний 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан холбогдох байгууллагын хооронд зөвлөлдөх буюу эсвэл дипломат шугамаар шийдвэрлэнэ.

Арван наймдугаар зүйл

Нэмэлт өөрчлөлт

Энэхүү Гэрээнд Хэлэлцэн тохирогч Талууд харилцан зөвшөөрөлцсөнөөр нэмэлт, өөрчлөлт оруулах бөгөөд Хэлэлцэн тохирогч Тал бүр үндэсний хууль тогтоомжийн дагуу хууль зүйн бүх шаардлагыг биелүүлсний дараа хүчин төгөлдөр болно.

Арван есдүгээр зүйл

Гэрээ хүчин төгөлдөр болох

Хэлэлцэн тохирогч Талууд энэхүү Гэрээг хүчин төгөлдөр болгоход шаардагдах үндэсний хууль тогтоомжийн бүх шаардлагыг биелүүлсний дараа дипломат шугамаар харилцан бичгээр мэдэгдэх бөгөөд энэ тухай сүүлчийн мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дараа Гэрээ хүчин төгөлдөр болно.

Хорьдугаар зүйл

Гэрээний хугацаа дуусгавар болох

Энэхүү Гэрээ хугацаагүй бөгөөд Хэлэлцэн тохирогч аль нэг Тал дипломат шугамаар Гэрээг цуцлах тухайгаа бичгээр мэдэгдсэн өдрөөс хойш 6 сар өнгөрмөгц энэхүү Гэрээний үйлчлэх хугацаа дуусгавар болно.

Энэ Гэрээг 1993 оны 10 дугаар сарын 22 өдөр Улаанбаатар хотноо монгол, казах, орос хэлээр тус бүр хоёр хувь үйлдсэн бөгөөд бүх эх бичвэр нь адил хүчинтэй байна.

Энэхүү Гэрээг тайлбарлах явцад маргаан гарвал Хэлэлцэн тохирогч Талууд орос хэл дээрх эх бичвэрийг баримтална.

МОНГОЛ УЛСЫГ ТӨЛӨӨЛЖ БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН

УЛСЫГ ТӨЛӨӨЛЖ

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГСДИЙГ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГАД ТАТАХ БУЮУ ТАСЛАН ШИЙДВЭРЛЭХ ТОГТООЛЫГ БИЕЛҮҮЛЭХЭЭР ШИЛЖҮҮЛЭН ӨГӨХ ТУХАЙ МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ХООРОНДЫН ГЭРЭЭ