Хэвлэх DOC Татаж авах
ЦАГДААГИЙН АЛБАНЫ БЭЛГЭ ТЭМДЭГ, ТУГНЫ ЗАГВАР,  ХЭРЭГЛЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 73

ЦАГДААГИЙН АЛБАНЫ БЭЛГЭ ТЭМДЭГ, ТУГНЫ ЗАГВАР,  ХЭРЭГЛЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийн 8.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. ”Цагдаагийн албаны бэлгэ тэмдгийн загвар”-ыг 1 дүгээр, ”Цагдаагийн албаны тугны загвар”-ыг 2 дугаар, “Цагдаагийн албаны туг хэрэглэх журам”-ыг 3 дугаар, “Цагдаагийн албаны бэлгэ тэмдэг хэрэглэх журам”-ыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтод даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                          Ж.ЭРДЭНЭБАТ

Хууль зүй, дотоод хэргийн сайд                                     С.БЯМБАЦОГТ