A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 90

Улаанбаатар хот

БАЙГАЛИЙН НӨӨЦ БОЛОН ДУРСГАЛТ ГАЗРЫН ХИЛИЙН ЗААГИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6-д заасныг үндэслэн Улсын Их Хурлын 2016 оны 13 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг 1 дүгээр, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн заагийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Хилийн заагийг баталсантай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржид, мэдээллийн санд бүртгэхийг Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярт, хамгаалалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.ОЮУНХОРОЛ