A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Сангийн сайдын 2019 оны 101 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/Сангийн сайдын 2019 оны 101 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 82

Журам батлах тухай

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:

Нэг.Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох, сунгах, шалгалт авах журам-ыг 1 дүгээр хавсралтаар, Татварын мэргэшсэн зөвлөхөд олгох гэрчилгээний загварыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр.Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох, сунгах, шалгалт авах арга хэмжээг батлагдсан журмын дагуу зохион байгуулахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Г.Түвдэндорж/-т даалгасугай.

Гурав.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар /Н. Нарангэрэл/-т үүрэг болгосугай.