Хэвлэх DOC Татаж авах
ХИЛИЙН БООМТЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 93

ХИЛИЙН БООМТЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын хилийн тухай хуулийн 29.1, 29.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Хилийн боомтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг “Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай” Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолын 21 дүгээр хавсралт болгон хавсралт ёсоор баталсугай.

2. “Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай” Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн       27 дугаар тогтоолын тогтоох хэсэгт “18.4-т” гэснийг “18.4, Монгол Улсын хилийн тухай хуулийн 29.1-д” гэж өөрчилж, мөн тогтоолын 20 дугаар хавсралтын 3 дахь заалтыг хассугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Боомтын үндэсний зөвлөл байгуулах тухай” Засгийн газрын 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 44 дүгээр тогтоол, “Боомтын нэгдсэн захиргаа байгуулах тухай” Засгийн газрын 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                        Ж.ЭРДЭНЭБАТ

Сангийн сайд                                                                 Б.ЧОЙЖИЛСҮРЭН