Хэвлэх DOC Татаж авах
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 212-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 108

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

“Үндэсний аян өрнүүлэх тухай” Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 212 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“3. “Мах, сүүний анхдугаар аян” болон “Атрын-III аян”-ыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөв, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар шийдвэрлэж байхыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгаж, аяны хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг холбогдох хууль тогтоомж, өөрийн хөрөнгө, өрийн удирдлагад нийцүүлэн санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Даажамба), Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Нямаа)-д зөвшөөрсүгэй.”

Монгол Улсын Ерөнхий сайд                                       Ж.ЭРДЭНЭБАТ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн

үйлдвэрийн сайд                                                          П.СЭРГЭЛЭН