A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 92

Улаанбаатар хот

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Газрын тос боловсруулах үйлдвэр барих" төслийн хүрээнд 100 хувь төрийн өмчит компани байгуулахаар тогтсугай.

2. "Газрын тос боловсруулах үйлдвэр барих" төслийн техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо, судалгаанд тулгуурлан энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан компанийг үүсгэн байгуулах ажиллагаа болон бүтэц, зохион байгуулалт, дүрмийг боловсруулах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж нарт, "Газрын тос боловсруулах үйлдвэр барих" төслийн санхүүжилт, холбогдох бусад зардалд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.МӨНХБАТ