Хэвлэх DOC Татаж авах
Зарим журмыг улсын нэгдсэн бүртгэлээс хасаж, хөдөлгөөн хийх тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар А/85

Зарим журмыг улсын нэгдсэн бүртгэлээс хасаж, хөдөлгөөн хийх тухай

Захиргааны ерөнхий хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Эрх зүйн үйлчлэлийн хугацаа дууссан болон Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарах хавсралтад дурдсан тушаалуудыг улсын нэгдсэн бүртгэлээс хасаж, хөдөлгөөн хийсүгэй.

2.Хавсралтад дурдсан тушаалуудыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасаж, хөдөлгөөн хийхийг Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн дарга /Д.Ариунтуяа/-д зөвшөөрсүгэй.

САЙД                                     С.БЯМБАЦОГТ