A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Журам батлах тухай /Цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдваржилтын зэрэглэл/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ

2003 оны 5 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 112

Улаанбаатар хот

Журам батлах тухай

Монгол Улсын "Эрчим хүчний тухай" хуулийн 6.1.5 заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдваржилтын зэрэглэл тогтоох журам"-ыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.

2. "Цахилгаан эрчим хүчний хангамжийн найдваржилтын нэг ба хоёр дугаар зэрэглэлд хамрагдах шаардлагатай хэрэглэгчдийн жагсаалт"-ыг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Түлш, эрчим хүчний бодлого, зохицуулалтын газар /Т.Цэрэнпүрэв/-т даалгасугай.

САЙД Б.ЖИГЖИД

Улсын бүртгэлийн 2003 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2088 дугаарт бүртгэв.