Хэвлэх DOC Татаж авах
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот

2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “Хууль хүчингүй болсонд

тооцох тухай” хуулиар хүчингүй болсон.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.1-д заасан нийгмийн халамжийн тэтгэвэр авах насны болзлыг доор дурдсанаар тогтоон хэрэгжүүлнэ:

 

  Тэтгэвэр тогтоолгох он

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан даатгуулагч болон Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.1-д заасан иргэний тэтгэвэр тогтоолгох нас   Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгох нас
эрэгтэй эмэгтэй эмэгтэй
2017 60 нас 55 нас 50 нас
2018 60 нас 6 сар 55 нас 6 сар 50 нас 6 сар
2019 61 нас 56 нас 51 нас
2020 61 нас 6 сар 56 нас 6 сар 51 нас 6 сар
2021 62 нас 57 нас 52 нас
2022 62 нас 6 сар 57 нас 6 сар 52 нас 6 сар
2023 63 нас 58 нас 53 нас
2024 63 нас 6 сар 58 нас 6 сар 53 нас 6 сар
2025 64 нас 59 нас 54 нас
2026 64 нас 6 сар 59 нас 6 сар 54 нас 6 сар
2027 65 нас 60 нас 55 нас
2028 - 60 нас 6 сар -
2029 - 61 нас -
2030 - 61 нас 6 сар -
2031 - 62 нас -
2032 - 62 нас 6 сар -
2033 - 63 нас -
2034 - 63 нас 6 сар -
2035 - 64 нас -
2036 - 64 нас 6 сар -
2037 - 65 нас -
 

Хэвлэх

2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр 60 насандаа тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2034 он хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлнэ.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД