A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын олон улсын гэрээ
  • ИРГЭНИЙ БОЛОН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ХООРОНДЫН ГЭРЭ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ИРГЭНИЙ БОЛОН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ХООРОНДЫН ГЭРЭЭ

1993 оны 10 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хотноо

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс /цаашид Хэлэлцэн тохирогч Талууд хэмээх/, бие биеийн бүрэн эрхт байдлыг харилцан хүндэтгэх, харилцан адил байх үндсэн дээр эрх зүйн харилцааны салбарт хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцааг харилцан үзүүлэх үүднээс, дор дурдсан зүйлийг хэлэлцэн тохиров.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

Нэгдүгээр зүйл

Эрх зүйн хамгаалалт

1.Хэлэлцэн тохирогч нэг Талын иргэн Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээр хувийн болон эд хөрөнгийн эрхийн талаар Хэлэлцэн тохирогч нөгөө Талын иргэний нэгэн адил эрх зүйн хамгаалалт эдэлнэ. Тэд иргэний болон эрүүгийн хэрэг авч хэлэлцэх эрх бүхий шүүх, хууль зүй, прокурорын болон бусад байгууллагад хандах эрхтэй бөгөөд тэдгээрт хүсэлт гаргах буюу байцаан шийтгэх бусад ажилагаанд Хэлэлцэн тохирогч нөгөө Талын иргэний нэгэн адил нөхцөлөөр оролцож болно.

2.Энэ зүйлийн 1 дэх заалт нь Хэлэлцэн тохирогч Талуудын нутаг дэвсгэр дээр, тэдний үндэсний хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдэд нэгэн адил хамаарна.

3.Энэхүү Гэрээнд хэрэглэх "Иргэний хэрэг" гэсэн нэр томъёонд гэр бүлийн, хөдөлмөрийн, өв залгамжлалын болон аж ахуйн хэрэг хамаарна.

Хоёрдугаар зүйл.

Хэвлэх

Эрх зүйн туслалцаа

Энэхүү Гэрээний 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан Хэлэлцэн тохирогч Талуудын хуулийн байгууллага нь өөрийн орны хууль тогтоомжийн дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд иргэний болон эрүүгийн хэргийн талар эрх зүйн туслалцааг харилцан үзүүлнэ.

Гуравдугаар зүйл.

Хэвлэх

Эрх зүйн туслалцааны хэмжээ

Өөрийн орны хууль тогтоомжийн шаардлагыг баримтлан Хэлэлцэн тохирогч Талууд дараах замаар эрх зүйн туслалцааг бие биендээ үзүүлнэ:

-байцаан шийтгэх ажиллагаа явуулах;

-баримт бичгийг илгээх ба гардуулах;

-эд мөрийн нотлох баримтыг шилжүүлэх;

-хэргийн талаарх материалыг явуулах;

-шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх;

-нэхэмжлэлийг хангах;

-ял шийтгэлийн талаарх мэдээллийг шаардлага тавьсан талд өгөх;

-гэмт этгээдийг эрэх сурвалжлах.

Дөрөвдүгээр зүйл

Эрх зүйн туслалцаа үзүүлэхэд харилцах журам

1.Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллага нь эрх зүйн туслалцаа үзүүлэхдээ өөрийн зохих төв байгуулагаар дамжуулан харилцана. Шаардлагатай тохиолдолд аймаг, мужийн хэмжээнд шууд харилцах бөгөөд түүнийгээ өөрсдийн төв байгууллагад мэдэгдэнэ.

2.Энэхүү зүйлийн 1-д дурдсан төв байгууллага гэдэгт:

Монгол Улсын хувьд-Монгол Улсын Хууль зүйн яам, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Монгол Улсын Дээд шүүхийг; Бүгд Найрамдах Казахстан Улсын хувьд-Бүгд Найрамдах Казахстан Улсын Хууль зүйн яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий прокурорын газрыг тус тус хэлнэ.

Тавдугаар зүйл.

Хэвлэх

Харилцах хэл

Хэлэлцэн тохирогч Талуудын байгууллага нь энэхүү Гэрээнд хөндөгдөж буй бүх асуудлаар өөр хоорондоо харилцахдаа Талууд өөрийн улсын хилээр харилцана.

Зургадугаар зүйл.

Хэвлэх

Баримт бичиг бүрдүүлэх

1.Эрх зүйн туслалцаа үзүүлэхдээ Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагууд өөрийн улсын хэлээр үйлдсэн баримт бичгийг илгээхдээ орос хэл рүү орчуулсан байх бөгөөд эрх бүхий албан тушаалтны гарын үсэгтэй, тэмдэг дарсан байна.

2.Талууд харилцан зөвшөөрөлцсөний дагуу эрх зүйн туслалцаа үзүүлэхдээ хэрэглэх маягтын загварыг тогтоож болно.

Долдугаар зүйл.

Хэвлэх

Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хүсэлт /даалгавар/-ийг бичгээр үйлдсэн байх бөгөөд даалгаврын агуулгыг харгалзан дор дурдсан зүйлийг тусгасан байна:

А/даалгавар өгсөн байгууллагын нэр;

Б/даалгавар хүлээн авах байгууллагын нэр;

В/эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай даалгаварт заасан хэргийн нэр ба уг хүсэлтийн /даалгаврын/ тухай агуулга;

Г/хэрэгт холбогдох хүмүүсийн овог, нэр, иргэний харъяалал, хүйс, эрхэлдэг ажил, оршин суугаа буюу оршин байгаа газар, төрсөн газар, он, хуулийн этгээдийн нэр, оршин байгаа газар;

Д/энэхүү зүйлийн "г"-д дурдсан этгээдүүдийг төлөөлөх хүмүүсийн овог, нэр, хаяг;

Е/гардуулж буй баримт бичгийн нэр;

Ж/шаардлагатай тохиолдолд нөхцөл байдлыг тодорхойлсон тайлбар, мөн түүнчлэн шаардагдах баримт бичгийн жагсаалт болон бусад нотлох баримтууд, эрүүгийн хэргийн тухайд бол уг үйлдсэн хэргийн бодит нөхцөл байдлын тухай тодорхойлолт, түүний эрүүгийн хуулийн зүйл анги, шаардлагатай тохиолдолд гадаад төрх байдал болон түүний зураг, хурууны хээ.

Наймдугаар зүйл.

Хэвлэх

Даалгавар биелүүлэх

1.Хэрэв даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Талын үндэсний хууль тогтоомжийн дагуу энэ Талын шүүх болон бусад эрх бүхий байгууллагын эрх хэмжээнд даалгавар биелүүлэх үүрэг байхгүй бол энэ тухай шалтгааныг зааж даалгаврыг буцааж болно.

2.Хэрэв даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч талын байгууллага уг даалгаврыг биелүүлэх эрх бүхий биш байвал түүнийг даалгавар биелүүлэх Хэлэлцэн тохирогч Талын эрх бүхий байгууллагад шилжүүлэн өгч, энэ тухайгаа даалгавар өгсөн Хэлэлцэн тохирогч нөгөө Талын байгууллагад мэдэгдэнэ.

3.Хэрэв даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Талын байгууллага даалгаварт заасан хаяг тодорхой бусаас уг даалгаврыг биелүүлэх боломжгүй бол тэрээр зөв хаяг тогтоох талаар зохих арга хэмжээ авах бөгөөд эсвэл даалгавар өгсөн Хэлэлцэн тохирогч Талын байгууллагаас нэмэлт мэдээ өгөхийг шаардаж болно.

4.Хэрэв хаяг тогтоох эсвэл өөр шалтгаанаар даалгаврыг биелүүлж чадахгүйд хүрвэл энэ талаар даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Талын байгууллага даалгавар өгсөн Хэлэлцэн тохирогч Талын байгууллагад мэдэгдэх үүрэгтэй бөгөөд даалгавар өгсөн Хэлэлцэн тохирогч Талын байгууллагаас ирүүлсэн бүх баримт бичгийг буцааж, түүнийг биелүүлэхэд саад болж байгаа шалтгааныг мэдэгдэнэ.

Есдүгээр зүйл.

Хэвлэх

Даалгавар биелүүлсэн үр дүнгийн талаар мэдээлэх

1.Даалгавар хүлээн авсан байгууллага нь энэхүү Гэрээний 4 дүгээр зүйлд заасан журмаар даалгавар биелүүлсэн тухайгаа даалгавар өгсөн байгууллагад аль болох богино хугацаанд бичгээр мэдэгдэх бөгөөд мөн даалгавар биелүүлсэн газар, хугацааг заасан баталгаатай баримт бичгийг илгээнэ.

2.Баримт бичиг гардуулсан баталгаанд хүлээж авсан он, сар, өдөр, хүлээн авсан болон даалгавар биелүүлсэн хүний гарын үсэг байна. Хэрэв хүлээн авагч хүлээн авахаас татгалзсан бол түүний шалтгааныг заасан байх ёстой.

Аравдугаар зүйл.

Хэвлэх

Дипломат төлөөлөгчийн болон консулын газраар дамжуулан баримт бичиг гардулах

Хэлэлцэн тохирогч нэг Талын эрх бүхий байгууллагын даалгавраар Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээр томилогдсон дипломат төлөөлөгчийн болон Консулын газар нь өөрийн орны иргэдэд шүүхийн болон шүүхийн бус баримт бичгийг гардуулж болно. Гэхдээ энэ үйлдэл нь албадлагын шинж чанаргүй байх бөгөөд суугаа орны үндэсний хууль тогтоомжид харшлахгүй байвал зохино.

Арван нэгдүгээр зүйл

Гэрч, хохирогч буюу шинжээчийг хилийн чанадад дуудах

Хэрэв Хэлэлцэн тохирогч нэг Талын нутаг дэвсгэр дээр урьдчилсан мөрдөн байцаалт явуулах болон шүүхээр хэрэг хэлэлцэхэд Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээр байгаа гэрч, хохирогч буюу шинжээчийг дуудах шаардлага гарвал зарлан дуудах хуудас гардуулах тухай даалгаврын хамт Хэлэлцэн тохирогч энэ Талын зохих байгууллагад хандаж болно.

Арван хоёрдугаар зүйл

Гэрч, хохирогч буюу шинжээчийн баталгаа

1.Даалгавар хүлээн авсан байгууллагаар дамжуулж гардуулсан шүүхийн буюу эрх бүхий бусад байгууллагын дудлагаар даалгавар өгсөн Хэлэлцэн тохирогч Талын байгууллагад хүрэлцэн ирсэн гэрч, шинжээч буюу хохирогчийг аль улсын харъяат болохыг үл харгалзан даалгавар өгсөн улсын хилийг нэвтрэн орохын өмнө үйлдсэн эрх зүйн аливаа хэлбэрийн зөрчилд холбогдуулан ял шийтгэх буюу эрүүгийн болон захиргааны хариуцлагад татаж болохгүй.

2.Гэрч, хохирогч буюу шинжээч нь даалгавар өгсөн Хэлэлцэн тохирогч Талын нутаг дэвсгэрээс өөрөөс нь үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас гарч чадаагүй тохиолдлоос бусад үед цаашид байх шаардлагагүй гэж мэдэгдсэнээс хойш даалгавар өгсөн Хэлэлцэн тохирогч Талын нутаг дэвсгэрээс бололцоо байсаар атал арван таван өдрийн дотор гарч яваагүй бол энэ зүйлийн 1-д заасан баалгааг алдана.

3.Энэ зүйлийн 1-д дурдсан дуудлагыг энэхүү Гэрээний 4 дүгээр зүйлд заасан журмаар гардуулна. Дуудлага нь албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заналхийлсэн агуулгатай байж болохгүй.

Арван гуравдугаар зүйл

Эрх зүйн туслалцаа үзүүлэхтэй холбогдсон зардал

1.Хэлэлцэн тохирогч Талууд шинжээч нарын үйлчилгээний хөлснөөс бусад тохиолдолд үнэ төлбөргүй эрх зүйн туслалцаа үзүүлнэ.

2.Даалгавар өгсөн Хэлэлцэн тохирогч Талын нутаг дэвсгэр дээр дуудагдан ирсэн гэрч, хохирогч буюу шинжээчийн унаа, байр, хоолны зардлыг даалгавар өгсөн Хэлэлцэн тохирогч Тал хариуцна. Дуудагдаж байгаа этгээд ямар зардал авах эрхтэйг дуудлагад заасан байх ёстой. Даалгавар өгсөн Хэлэлцэн тохирогч Талын эрх бүхий байгууллага нь дуудагдаж байгаа этгээдийн хүсэлтээр зохих зардлыг урьдчилан олгох үүрэгтэй.

Арван дөрөвдүгээр зүйл.

Хэвлэх

Эрх зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзах

Хэрэв даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Тал эрх зүйн туслалцаа үзүүлэх нь өөрийн орны үндэсний хууль тогтоомжид харшилж байна гэж үзвэл эрх зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзах бөгөөд татгалзсан шалтгаанаа даалгавар өгсөн Хэлэлцэн тохирогч Талд мэдэгдэнэ.

Арван тавдугаар зүйл.

Хэвлэх

Эрх зүйн туслалцаа үзүүлэхэд хэрэглэх хууль тогтоомж

1.Даалгавар хүлээн авсан байгууллага нь эрх зүйн туслалцаа үзүүлэхдээ өөрийн улсын үндэсний хууль тогтоомжийг хэрэглэнэ.

2.Хэрэв даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Талын үндэсний хууль тогтоомжид харшлахгүй бол даалгавар хүлээн авсан байгууллага эрх зүйн туслалцаа үзүүлэхдээ Хэлэлцэн тохирогч нөгөө Талын байцаан шийтгэх ажиллагааны хэм хэмжээг даалгавар өгсөн Талын хүсэлтээр хэрэглэж болно.

Арван зургадугаар зүйл.

Хэвлэх

Хууль зүйн мэдээлэл солилцох

Хэлэлцэн тохирогч Талууд өөрсдийн хүсэлтээр дагаж мөрдөж байгаа буюу мөрдөж байсан хууль тогтоомжийн болон түүний хэрэглэж байгаа практикийн талаар нэг нь нөгөөдөө мэдээлэл өгч байна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАЛААР ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ

Арван долдугаар зүйл

Эрх зүйн туслалцааны хэмжээ

Хэлэлцэн тохирогч Талууд харилцан адил байх үндсэн дээр хүсэлтийн дагуу шүүхийн болон шүүхийн бус баримт бичгийг гардуулах, нэхэмжлэлийг хангах талаар арга хэмжээ авах байцаан шийтгэх ажиллагаанд орлцогчид болон гэрч, шинжээчийг байцаах, шинжилгээ хийх, газар дээр нь үзлэг явуулах шүүхийн шийдвэрийг хүлэн зөвшөөрч, биелүүлэх, хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн хариуцагчийг эрэн сурвалжлах, түүнчлэн байцаан шийтгэх бусад ажиллагаа явуулна.

Арван наймдугаар зүйл.

Хэвлэх

Иргэний хэргийг авч үзэх газар

Өв залгамжлалын маргаантай хэргээс бусад иргэний хэргийн маргааныг хариуцагчийн оршин суугаа буюу оршин байгаа газрын Хэлэлцэн тохирогч Талуудын шүүх шийдвэрлэнэ.

Арван есдүгээр зүйл.

Хэвлэх

Шүүхийн зардал төлөх

1.Хэлэлцэн тохирогч нэг Талын иргэд нь Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээр шүүхийн зардлыг Хэлэлцэн тохирогч энэ Талын иргэдийн нэгэн адил нөхцөл хэмжээгээр төлнө.

2.Энэ зүйлийн 1 дэх заалт нь Хэлэлцэн тохирогч нэг Талын нутаг дэвсгэр дээр түүний үндэсний хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдэд нэгэн адил хамаарна.

Хорьдугаар зүйл.

Хэвлэх

Шүүхийн зардал төлөхөөс бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх

1.Хэлэлцэн тохирогч нэг Талын иргэд нь Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээр Хэлэлцэн тохирогч энэ Талын иргэдийн нэгэн адил нөхцөл, хэмжээгээр шүүхийн зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөгдөнө.

2.Хэлэлцэн тохирогч нэг Талын иргэд шүүхийн зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлүүлэх тухай хүсэлт гаргахдаа оршин суугаа буюу оршин байгаа газрын эрх бүхий байгууллагаас олгосон хувийн байдлыг гэрчилсэн биеийн байцаалт, гэр бүлийн болон эд хөрөнгийн байдлын тодорхойлолтыг хүргүүлнэ. Хэрэв хүсэлт гаргагч Хэлэлцэн тохирогч Талуудын нутаг дэвсгэр дээр оршин суудаггүй буюу оршин байдаггүй бол өөрийн улсын дипломат төлөөлөгчийн буюу консулын газраас олгосон ба гэрчлэн баталсан дээр дурдсан баримт бичгийг хүргүүлнэ.

3.Шүүхийн зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлүүлэх тухай хүсэтийн талаар шийдвэр гаргах шүүх баримт бичиг олгосон байгууллагаас нэмэлт тайлбар гаргуулж өгөхийг хүсч болно.

Хорин нэгдүгээр зүйл.

Хэвлэх

Шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх.

1.Энэхүү Гэрээний заалтын дагуу Хэлэлцэн тохирогч Талууд өөрийн нутаг дэвсгэр дээр Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэрт гаргасан буюу хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх үүрэгтэй.

2.Энэхүү Гэрээнд хэрэглэх "Шүүхийн шийдвэр" гэсэн нэр томъёонд дараах зүйлийг хэлнэ:

Монгол Улсад-шүүхийн /шүүгчийн/ шийдвэр, магадлал, тогтоол, иргэний хэргийн талаарх эвийн хэлэлцээ, мөн түүнчлэн эрүүгийн хэргийн хувьд таслан шийдвэрлэх тогтоолын хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдсон хэсэг.

Бүгд Найрамдах Казахстан Улсад-шүүхийн /шүүгчийн/ болон түүнчлэн арбитрын шүүхийн /шүүгчийн шийдвэр, магадлал, тогтоол, иргэний болон арбитрын хэргийн талаарх эвийн хэлэлцээ, мөн түүнчлэн эрүүгийн хэргийн хувьд таслан шийдвэрлэх тогтоолын хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдсон хэсэг.

Хорин хоёрдугаар зүйл.

Хэвлэх

Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай хүсэлт

1.Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай хүсэлт гаргагч шийдвэр гаргасан шүүхэд хүсэлтээ гаргах бөгөөд тэр нь Хэлэлцэн тохирогч нөгөө Талын шүүхэд энэхүү Гэрээний 4 дүгээр зүйлд заасан журмын дагуу илгээнэ. Хүсэлт гаргагч хүсэлтээ Хэлэлцэн тохирогч нөгөө Талын шүүхэд шууд гаргаж болно.

2.Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай хүсэлтэд доорх баримт бичгийг дагалдуулж явуулна:

а/шүүхээр гэрчлэгдсэн шүүхийн шийдвэрийн баталгаатай хуулбар, хэрэв хуулбарт шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, түүнийг биелүүлэх тухай тодорхой заалт байхгүй бол шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тухай шүүхийн баримт бичгийн нэг хувийг хавсаргана;

б/даалгавар өгсөн Хэлэлцэн тохирогч Талын нутаг дэвсгэр дээр шийдвэрийн хэсгийг биелүүлсэн тухай шүүхийн баримт бичиг;

в/байцаан шийтгэх ажиллагаанд оролцоогүй талд хуулиар тогтоосон журмын дагуу шүүхийн зарлан дуудах хуудас гардуулсныг болон үүрэг хүлээх чадваргүй тохиолдолд түүний зохих ёсны төлөөлөгч байсныг гэрчилсэн баримт бичиг;

г/энэ зүйлд дурдсан хүсэлт ба түүнд хавсаргасан баримт бичгийн баталгаатай орчуулга.

Хорин гуравдугаар зүйл

Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх журам

1.Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэхийг хүсэлт хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Талын шүүх Хэлэлцэн тохирогч энэ Талын үндэсний хууль тогтоомжоор тогтоосон журмын дагуу хэрэгжүүлнэ.

2.Хүсэлт хүлээн авсан шүүх шийдвэрийг бүхэлд нь авч хэлэлцэхгүй бөгөөд гагцхүү түүнийг энэхүү Гэрээний шаардлагад хэрхэн нийцэж байгааг авч үзнэ.

3.Хүсэлт хүлээн авсан шүүх хүсэлтийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх шийдвэрийн тухайд шаардлагатай тохиолдолд шийдвэр гаргасан шүүхээс нэмэлт материал гаргаж өгөхийг шаардаж болно.

Хорин дөрөвдүгээр зүйл.

Хэвлэх

Хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай хууль зүйн хүчин чадал

Хэлэлцэн тохирогч нэг Талын шүүхээс Хэлэлцэн тохирогч нөгөө Талын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх нь Хэлэлцэн тохирогч энэ Талын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэхтэй адил хүчинтэй байна.

Хорин тавдугаар зүйл.

Хэвлэх

Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс болон биелүүлэхээс татгалзах

Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс болон биелүүлэхээс дор дурдсан аль нэг тохиолдолд татгалзаж болно:

А/хэрэв Хэлэлцэн тохирогч Талын үндэсний хууль тогтоомжийн дагуу гаргасан шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болоогүй буюу биелүүлэх ёсгүй бол;

Б/хэрэв Хэлэлцэн тохирогч Талын үндэсний хууль тогтоомжийн дагуу уг хэрэг нь шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай хүсэлт хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Талын шүүхийн онцгой бүрэн эрхэд хамаарч байгаа бол;

В/хэрэв Хэлэлцэн тохирогч Талын үндэсний хууль тогтоомжийн дагуу шийдвэр гаргасан байгууллага нь байцаан шийтгэх ажиллагаанд оролцоогүй талд шүүхийн зарлан дуудах хуудсыг гардуулаагүй буюу үүрэг хүлээх чадваргүй тохиолдолд түүний зохих ёсны төлөөлөгчийг оролцуулаагүй бол;

Г/хэрэв далгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Талын шүүхээс тухайн зохигчдын хооронд тухайн эрх зүйн маргаанаар хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр гаргасан эсвэл уг асуудал тухайн газарт хэлэлцэгдэж байгаа буюу, эсвэл энэ хэргээр гуравдагч орны хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн бол.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААРХ ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА

Хорин зургадугаар зүйл

Эрх зүйн туслалцааны хэмжээ

Энэхүү Гэрээний заалтын дагуу Хэлэлцэн тохирогч Талууд нэг нь нөгөөдөө эрх зүйн туслалцаа үзүүлэхэд дор дурдсан зүйл хамаарна:

-шүүхийн болон урьдчилан мөрдөн байцаалтад байгаа этгээдийг эрэн сурвалжлах, таньж олуулах;

-эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа үүсгэх;

-гэрч, шинжээч, хохирогч, шүүгдэгч, яллагдагч, сэжигтэн нарыг байцаах;

-үзлэг болон нэгжлэг хийх буюу нотлох баримт бүрдүүлэхтэй холбогдуулан байцаан шийтгэх бусад үйл ажиллагаа явуулах;

-гэмт хэргийн замаар олсон нотлох баримтууд болон баримт бичиг, үнэт зүйлсийг шилжүлэх;

-эрүүгийн хэрэгтэй холбогдуулж явуулсан байцаан шийтгэх ажиллагааны баримт бичгийг гардуулах, түүнчлэн шүүн таслах ажиллагааны дүнг мэдээлэх.

Хорин долдугаар зүйл

Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэхэд харилцах журам

Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллага нь эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэхдээ энэхүү Гэрээний 4 дүгээр зүйлд заасан байгууллагаар дамжуулан харилцах бөгөөд түүнчлэн Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Дотооод явдлын яамаар дамжуулан харилцана.

Хорин наймдугаар зүйл

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах үүрэг

1.Хэлэлцэн тохирогч Тал бүр Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэгдэж байгаа өөрийн улсын иргэний эсрэг Хэлэлцэн тохирогч нөгөө Талын хүсэлтээр өөрийн хууль тогтоомжийн дагуу эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулна.

2.Хэлэлцэн тохирогч нэг талын хуулийн дагуу, түүний эрх бүхий байгууллагад зохих хугацаанд хохирогчийн гаргасан эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах тухай өргөдөл нь Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээр нэгэн адил хүчин төгөлдөр байна.

Хорин есдүгээр зүйл.

Хэвлэх

Даалгавар хүлээн авсан Талын нутаг дэвсгэр дээр хоригдож буй этгээдийг өөр хэрэгт гэрч буюу хохирогчоор оролцуулахаар шилжүүлэн өгөх

1.Хэлэлцэн тохирогч нэг Талын хорих газар хоригдож байгаа ялтанг Хэлэлцэн тохирогч нөгөө Талын шүүх болон эрх бүхий байгууллагад өөр хэрэгт холбогдуулан гэрч буюу хохирогчоор түр хугацаагаар дор дурдсан нөхцөлийг баримталж шилжүүлнэ:

а/дуудлага хүлээн авсан этгээд шилжүүлэн өгөхийг өөрөө зөвшөөрч байгаа бол

б/далгавар өгсөн Хэлэлцэн тохирогч Тал шилжүүлсэн тухайн этгээдийг байцаан шийтгэх ажиллагаа явуулж дууссаны дараа нэн даруй буцаах бөгөөд шилжүүлэн өгсөн этгээдийг тийнхүү шилжүүлэн өгсөн өдрөөс хойш 3 сараас хэтрэхгүй хугацааны дотор буцаах ёстой;

в/шилжүүлэн өгсөн этгээд даалгавар өгсөн Хэлэлцэн тохирогч Талын нутаг дэвсгэрээс оргох боломжгүй байх нөхцөлд байна.

2.Даалгавар өгсөн Хэлэлцэн тохирогч Талын нутаг дэвсгэр дээр цагдан хоригдсон хугацааг уг этгээдийн хорих ял шийтгэлийн нийт хугацаанд хамааруулна.

Гучдугаар зүйл

Баримт бичиг гардуулах болон байцаан шийтгэх зарим ажиллагааг биелүүлэх

1.Эрүүгийн хэргийн талаар нотлох баримт бүрдүүлэхтэй холбогдох баримт бичиг гардуулах болон байцаан шийтгэх зарим ажиллагааг биелүүлэх журам нь Энэхүү Гэрээний 6-10 дугаар зүйлэр тодорхойлогдоно.

2.Дээр дурдсан даалгаврыг явуулахдаа гэмт хэрэг үйлдсэн тухай нөхцөл байдал, түүний хуулийн зүйл анги болон хууль тогтоомжийн актын холбогдох заалтыг заасан байна.

Гучин нэгдүгээр зүйл

Гэмт хэргийн замаар олсон мөнгө болон материалын үнэт зүйлсийг шилжүүлэх

1.Хэлэлцэн тохирогч Тал Хэлэлцэн тохирогч нөгөө Талын хүсэлтийн дагуу Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэр дээр гэмт хэргийн замаар олсон мөнгө болон материалын бусад үнэт зүйлсийг Хэлэлцэн тохирогч нөгөө Талд шилжүүлнэ.

2.Хэрэв дээр дурдсан мөнгө болон материалын бусад үнэт зүйлс нь даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Талын нутаг дэвсгэр дэх шүүхээр шийдвэрлээгүй эрүүгийн өөр хэрэгт шаардлагатай бол Хэлэлцэн тохирогч энэ Тал шилжүүлэн өгөхийг түр зогсоож болно.

Гучин хоёрдугаар зүйл

Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзах

Энэхүү Гэрээний 14 дүгээр зүйлд заасан үндэслэлээс гадна даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Талын үндэсний хууль тогтоомжоор уг даалгаварт заасан үйлдэл нь гэмт хэрэг биш гэж үзвэл даалгавар хүлээн авсан Хэлэлцэн тохирогч Тал эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзаж болно.

Гучин гуравдугаар зүйл

Эрүүгийн хэрэг үүсгэх болон шүүхээр хэрэг хэлэлцсэн үр дүнг мэдээлэх

Хэлэлцэн тохирогч Талууд Хэлэлцэн тохирогч нөгөө Талын иргэний хувьд эрүүгийн хэрэг үүсгэсэн болон шаардлагатай тохиолдолд шүүхээс гаргасан таслан шийдвэрлэх тогтоолын талаарх мэдээг бие биедээ мэдээлж байх үүрэгтэй.

Гучин дөрөвдүгээр зүйл

Урьд нь үйлдсэн гэмт хэргийн талаар мэдээлэх

Хэлэлцэн тохирогч нөгөө Талын шүүхээр урьд нь ял шийтгүүлж байсан этгээдийг эрүүгийн хэрэгт татах шаардлага гарсан үед, түүний ял шийтгэлээр шийтгэгдсэн байсан тухай мэдээг Хэлэлцэн Тохирогч Талууд бие биедээ хүсэлтийн дагуу үнэ төлбөргүй өгнө.

Гучин тавдугаар зүйл

Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэхэд Хэлэлцэн тохирогч Талуудын төлөөлөгчид оролцох

Хэлэлцэн тохирогч нэг Талын төлөөлөгчид Хэлэлцэн тохирогч нөгөө Талын зөвшөөрлийн дагуу эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хүсэлтийг Хэлэлцэн тохирогч нөгөө Тал биелүүлэх тохиолдолд оролцож болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

БУСАД ЗААЛТ

Гучин зургадугаар зүйл

Баримт бичиг хүчин төгөлдөр байх

Хэлэлцэн тохирогч нэг Талын шүүхээс болон эрх бүхий бусад байгууллагаас үйлдсэн буюу гэрчилсэн баримт бичгийг Хэлэлцэн тохирогч энэ Талын зохих эрх бүхий байгууллагын албан ёсны тэмдэгтэй тохиолдолд хүчин төгөлдөр гэж үзнэ. Ийм хэлбэрээр уг баримт бичгийг Хэлэлцэн тохирогч нөгөө Талын шүүх болон эрх бүхий бусад байгууллага ямар нэгэн нотолгоогүйгээр хүлээн авч болно.

Гучин долдугаар зүйл

Иргэний гэр бүлийн байдлын талаарх болон бусад баримт бичиг

Энэхүү Гэрээг биелүүлэх үүднээс Хэлэлцэн тохирогч нэг Талын эрх бүхий байгууллага нь Хэлэлцэн тохирогч нөгөө талд дипломат шугамаар хүлээн авсан хүсэлтийн дагуу иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн гэрчилгээ, боловсрол, ажилласан хугацааны тухай мэдээ зэрэг иргэний хувийн болон эд хөрөнгийн эрх, ашиг сонирхолд хамаарах бусад баримт бичгийг Хэлэлцэн тохирогч нөгөө Талд үнэ төлбөргүйгээр, орос хэлний орчуулгатайгаар илгээнэ.

Гучин наймдугаар зүйл

Маргааныг шийдвэрлэх

Хэлэлцэн тохирогч Тал бүр энэхүү гэрээг тайлбарлах болон биелүүлэхэд үүссэн маргааныг энэхүү Гэрээний 4 дүгээр зүйлд заасан холбогдох төв байгууллагын хооронд зөвлөлдөх буюу эсвэл дипломат шугамаар шийдвэрлэнэ.

Гучин есдүгээр зүйл

Байгууллага хоорондын харилцаа тогтоох

Энэхүү Гэрээнд заасан Хэлэлцэн тохирогч Талуудын хуулийн төв байгууллагууд энэ Гэрээний үндсэн дээр түүнийг хэрэгжүүлэх зорилгоор өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд байгууллага хоорондын хэлэлцээр байгуулах замаар шууд харилцаа тогтоож болно.

ТАВДУГААР БҮЛЭГ

ТӨГГӨЛИЙН ЗААЛТ

Дөчдүгээр зүйл.

Хэвлэх

Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах

Энэхүү Гэрээнд Хэлэлцэн тохирогч Талууд харилан зөвшөөрлцсөнөөр нэмэлт, өөрчлөлт оруулах бөгөөд Хэлэлцэн тохирогч Тал бүр үндэсний хууль тогтоомжийн дагуу хууль зүйн бүх шаардлагыг биелүүлсэний дараа уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болно.

Дөчин нэгдүгээр зүйл

Гэрээ хүчин төгөлдөр болох

Хэлэлцэн тохирогч Талууд энэхүү Гэрээг хүчин төгөлдөр болгоход шаардагдах үндэсний хууль тогтоомжийн бүх шаардлагыг биелүүлсний дараа дипломат шугамаар харилцан бичгээр мэдэгдэх бөгөөд энэ тухай сүүлчийн мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дараа Гэрээ хүчин төгөлдөр болно.

Дөчин хоёрдугаар зүйл

Дуусгавар болох

Энэхүү Гэрээ хугацаагүй бөгөөд Хэлэлцэн тохирогч аль нэг Тал түүнийг цуцлах тухайгаа дипломат шугамаар бичгээр мэдэгдсэнээс хойш 6 сар өнгөрмөгц энэхүү Гэрээний үйлчлэх хугацаа дуусгавар болно.

Энэ Гэрээг 1993 оны 10 дугаар сарын "22" өдөр Улаанбаатар хотноо монгол, казах, орос хэлээр тус бүр хоёр хувь үйлдсэн бөгөөд бүх эх бичвэр нь адил хүчинтэй байна.

Хэрэв энэхүү Гэрээг тайлбарлах явцад маргаан гарвал Хэлэлцэн тохирогч талууд орос хэл дээрх эх бичвэрийг баримтална.

МОНГОЛ УЛСЫГ ТӨЛӨӨЛЖ БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН

УЛСЫГ ТӨЛӨӨЛЖ

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ИРГЭНИЙ БОЛОН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ХООРОНДЫН ГЭРЭЭ

1993 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотноо