A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ИРГЭНИЙ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ КОНВЕНЦ

1954 оны 3 дугаар сарын 1-ний өдөр

Энэхүү конвенцид оролцогч улсууд;

хуримтлагдсан туршлагаа харгалзан иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай 1905 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн конвенцийг сайжруулахыг хүсч;

энэ зорилгоор шинэ конвенц батлахаар шийдвэрлэж, дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов:

I. Шүүхийн болон шүүхийн бус баримт бичиг гардуулах

1 дүгээр зүйл

Хэлэлцэн тохирогч улсуудад иргэний болон худалдааны хэргийн талаархи баримт бичгийг хилийн чанадад буй этгээдэд хүсэлт гаргагч улсын консулын хүсэлтээр гардуулах бөгөөд уг хүсэлтийг хүсэлт хүлээн авагч улсын тогтоож өгсөн эрх бүхий байгууллагад илгээнэ. Дамжуулж буй баримт бичгийг явуулсан байгууллага болон талуудын овог, нэр, албан тушаал, хүлээн авагчийн хаяг, илгээж буй баримт бичгийн шинж чанарыг заасан хүсэлтийг түүнийг хүлээн авах эрх бүхий байгууллагын хэлээр үйлдсэн байх ёстой. Хүсэлт хүлээн авах эрх бүхий байгууллага нь баримт бичиг гардуулсан тухай нотолгоо буюу гардуулж чадаагүй шалтгааныг заасан тайлбарыг консулд илгээнэ.

Консулын дээрх хүсэлттэй холбогдон гарсан аливаа бэрхшээлийг дипломат шугамаар шийдвэрлэнэ.

Хэлэлцэн тохирогч улс бүр нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээлэл агуулсан баримт бичиг гардуулах тухай хүсэлтийг дипломат шугамаар өөртөө уламжлуулах хүсэлтэй байгаагаа хэлэлцэн тохирогч бусад улсад хандан мэдэгдэж болно.

Дээрх заалт нь хэлэлцэн тохирогч хоёр улсын зүгээс тэдгээрийн зохих эрх бүхий байгууллага хоорондын шууд харилцааг зөвшөөрөх талаар тохиролцоход саад болохгүй.

2 дугаар зүйл

Хүсэлт хүлээн авагч улсын хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага баримт бичгийг гардуулах ажиллагааг явуулна. Баримт бичгийг хүлээн авах этгээд сайн дураар авсан бол эдгээр эрх бүхий байгууллага нь 3 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд уг баримт бичгийг гардуулах ажиллагааг хүлээн авагчид шилжүүлж өгснөөр хязгаарлаж болно.

3 дугаар зүйл

Хүсэлтэд гардуулбал зохих баримт бичгийн хуулбарыг хоёр хувь хавсаргана.

Хэрэв гардуулбал зохих баримт бичгийг хүсэлт хүлээн авагч эрх бүхий байгууллагын хэлээр буюу сонирхогч хоёр улсын тохиролцсон хэлээр бичгээр үйлдсэн, эсхүл уг баримт бичигт дээр дурдсан хоёр хэлний аль нэгээрх орчуулгыг хавсаргасан бол хүсэлт хүлээн авагч эрх бүхий байгууллага уг баримт бичгийг, хэрэв хүсэлтэд энэ тухай санал тавьсан бол өөрийн дотоодын хууль тогтоомжоор эдгээр тохиолдлыг зохицуулсан журам буюу энэхүү хууль тогтоомжид харшлахгүй бол тусгай журмын дагуу гардуулж болно. Хэрэв ийм санал тавиагүй бол хүсэлт хүлээн авагч эрх бүхий байгууллага уг баримт бичгийг 2 дугаар зүйлд заасан журмын дагуу гардуулна.

Өөр журам тогтоосон хэлэлцээр байхгүй бол дээрх заалтад дурдсан орчуулгын үнэн зөвийг хүсэлт гаргагч улсын дипломат буюу консулын төлөөлөгч эсхүл хүсэлт хүлээн авагч улсын албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч баталгаажуулсан байна.

4 дүгээр зүйл

Нутаг дэвсгэрт нь баримт бичиг гардуулах үйл ажиллагаа явагдаж буй улс зөвхөн түүний бүрэн эрх, аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй гэж үзсэн тохиолдолд энэ конвенцийн 1, 2, 3 дугаар зүйлд заасан шүүхийн баримт бичгийг гардуулахаас татгалзаж болно.

5 дугаар зүйл

Баримт бичгийг хүлээн авсан тухай хүлээн авагчийн он, сар, өдөр бүхий баталгаат бичиг эсхүл баримт бичгийг гардуулсан үйл баримт, арга, он, сар, өдрийг тодорхойлсон хүсэлт хүлээн авагч улсын гэрчилгээ нь баримт бичгийг гардуулсан үйл ажиллагааны нотолгооны хэлбэрүүд болно.

Баталгаат бичиг буюу гэрчилгээг баримт бичгийн аль нэг хуулбарт буулгах эсхүл хавсралт маягаар бүрдүүлнэ.

6 дугаар зүйл

Өмнөх зүйлүүдийн заалт дор дурдсан боломжийг үгүйсгэхгүй:

1. баримт бичгийг гадаадад байгаа сонирхогч этгээдэд шуудангаар шууд илгээх;

2. баримт бичгийг гардуулах үйл ажиллагааг хийж буй улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэгч буюу эрх бүхий албан тушаалтнуудаар дамжуулан эдгээр баримт бичгийг сонирхогч этгээдэд шууд гардуулах;

3. улс бүр өөрсдийн дипломат буюу консулын төлөөлөгчөөр дамжуулан гадаадад байгаа этгээдэд өгөх баримт бичгийг шууд гардуулах.

Баримт бичиг гардуулах эдгээр аргыг зөвхөн сонирхогч улсуудын байгуулсан хэлэлцээрээр зөвшөөрсөн буюу хэлэлцээр байхгүй нөхцөлд нутаг дэвсгэрт нь гардуулалт хийж байгаа улсын зүгээс саад учрахгүй тохиолдолд хэрэглэж болно. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 3-т зааснаар баримт бичгийг хүсэлт гаргагч улсын иргэнд албадлагын бус аргаар гардуулах ёстой бол нутаг дэвсгэрт нь гардуулалт хийж байгаа улс түүнд саад учруулж болохгүй.

7 дугаар зүйл

Шүүхийн баримт бичиг гардуулах үйл ажиллагаа нь аливаа хураамж буюу зардал төлөхөд хүргэхгүй.

Харин өөр журам тогтоосон хэлэлцээр байхгүй бол албан тушаалтан оролцсон буюу 3 дугаар зүйлд заасан онцгой журам хэрэглэсэн тохиолдолтой холбогдон гарсан зардлыг хүсэлт хүлээн авагч улс нь хүсэлт гаргагч улсаас нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй.

II. Шүүхийн даалгавар

8 дугаар зүйл

Хэлэлцэн тохирогч аль нэг улсын шүүхийн байгууллага нь өөрийн хууль тогтоомжийн дагуу хэлэлцэн тохирогч нөгөө улсын холбогдох эрх бүхий байгууллагад хандан иргэний буюу худалдааны хэргийн талаар өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд байцаалт, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх бусад үйл ажиллагаа явуулах хүсэлт бүхий шүүхийн даалгавар гаргаж болно.

9 дүгээр зүйл

Шүүхийн даалгаврыг хүсэлт гаргагч улсын консул хүсэлт хүлээн авагч улсын тогтоож өгсөн эрх бүхий байгууллагад дамжуулна. Эдгээр эрх бүхий байгууллага нь шүүхийн даалгаврыг биелүүлснийг нотлосон буюу түүнийг биелүүлж чадаагүй шалтгааныг тайлбарласан баримт бичгийг консулд илгээнэ.

Ийнхүү дамжуулах үед гарч болзошгүй аливаа бэрхшээлийг дипломат шугамаар шийдвэрлэнэ.

Хэлэлцэн тохирогч улс бүр нутаг дэвсгэрт нь гүйцэтгэвэл зохих шүүхийн даалгаврыг түүнд дипломат шугамаар дамжуулж байх тухай хүсэлтийг хэлэлцэн тохирогч бусад улсад мэдэгдэж болно.

Дээрх заалтууд нь хэлэлцэн тохирогч хоёр улсын зүгээс тэдгээрийн зохих эрх бүхий байгууллага хоорондын шүүхийн даалгавар дамжуулах шууд харилцааг зөвшөөрөхөд саад болохгүй.

10 дугаар зүйл

Өөр журам тогтоосон хэлэлцээр байхгүй бол шүүхийн даалгаврыг бичгээр хүсэлт хүлээн авагч эрх бүхий байгууллагын хэлээр эсхүл сонирхогч хоёр улсын тохиролцсон хэлээр үйлдэх, эсхүл дээр дурдсан хоёр хэлний аль нэгээрх орчуулгыг хүсэлт гаргагч улсын дипломат буюу консулын төлөөлөгч эсхүл хүсэлт хүлээн авагч улсын албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагчаар баталгаажуулан хавсаргасан байна.

11 дүгээр зүйл

Шүүхийн даалгаврыг хүлээж авсан шүүх эрх мэдлийн байгууллага нь уг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд түүнийг гүйцэтгэхдээ хүсэлт хүлээн авагч улсын эрх бүхий байгууллагын даалгавар болон сонирхогч талуудын хүсэлтээр хэрэглэдэг бүхий л зөвшөөрөгдсөн албадах арга хэрэгслийг ашиглана. Талуудын шүүхэд хүрэлцэн ирэх асуудлаар албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй болно.

Хэрэв хүсэлт гаргагч эрх бүхий байгууллага хүсвэл түүнд сонирхогч талыг байлцах боломжоор хангах үүднээс шүүхийн даалгаврыг гүйцэтгэх цаг хугацаа болон газрыг мэдэгдэнэ.

Шүүхийн даалгаврыг гүйцэтгэхээс зөвхөн дор дурдсан тохиолдолд татгалзаж болно:

1. баримт бичгийн үнэн зөв байдлыг тогтоогоогүй бол;

2. хүсэлт хүлээн авагч улсын шүүх эрх мэдлийн хүрээнд шүүхийн даалгаврыг биелүүлэх ажиллагаа ордоггүй бол;

3. нутаг дэвсгэрт нь шүүхийн даалгавар гүйцэтгэх ёстой улс шүүхийн даалгаврыг биелүүлэх нь түүний бүрэн эрх, аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй гэж үзвэл.

12 дугаар зүйл

Хүсэлт хүлээн авагч эрх бүхий байгууллага уг асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхгүй бол шүүхийн даалгаврыг өөрийн улсын зохих эрх бүхий байгууллагад тухайн улсын хууль тогтоомжид заасан журмын дагуу шууд шилжүүлнэ.

13 дугаар зүйл

Хүсэлт хүлээн авагч улсын эрх бүхий байгууллага шүүхийн даалгаврыг биелүүлээгүй бүх тохиолдолд хүсэлт гаргасан эрх бүхий байгууллагад энэ тухайгаа нэн даруй мэдэгдэх бөгөөд 11 дүгээр зүйлийн хувьд, шүүхийн даалгаврыг гүйцэтгэхээс татгалзсан шалтгааны талаар, 12 дугаар зүйлийн хувьд, шүүхийн даалгаврыг шилжүүлсэн байгууллагыг зааж дурдана.

14 дүгээр зүйл

Шүүхийн даалгаврыг гүйцэтгэж буй шүүхийн байгууллага нь баримтлавал зохих шүүхийн ажиллагааны хэлбэр, журмын талаар өөрийн улсын хууль тогтоомжийг баримтлана.

Харин хүсэлт гаргагч эрх бүхий байгууллага онцгой журам баримтлахыг хүссэн тохиолдолд ийм журам нь хүсэлт хүлээн авагч улсын хууль тогтоомжид харшлаагүй нөхцөлд энэхүү хүсэлтийг биелүүлнэ.

15 дугаар зүйл

Өмнөх зүйлүүдийн заалт нь улс бүр шүүхийн даалгаврыг өөрийн дипломат буюу консулын төлөөлөгчөөрөө шууд дамжуулан биелүүлэх эрхийг үл хөндөх боловч үүнийг сонирхогч улсууд хоорондын хэлэлцээрээр зөвшөөрсөн буюу нутаг дэвсгэрт нь шүүхийн даалгавар биелэгдэх ёстой улс энэ талаар татгалзаагүй бол хэрэгжүүлнэ.

16 дугаар зүйл

Шүүхийн даалгавар гүйцэтгэх нь аливаа хураамж буюу зардал төлөхөд хүргэхгүй.

Харин өөр журам тогтоосон хэлэлцээр байхгүй бол гэрч буюу шинжээчид төлсөн хөлс, түүнчлэн хэрэв гэрчүүд сайн дураар шүүхэд хүрэлцэн ирээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн заавар ёсоор албадлагын арга хэмжээ авсантай холбогдон гарсан шүүхийн зардал, мөн 14 дүгээр зүйлийн 2 дахь догол мөртийг хэрэглэсэнтэй холбогдон үүсч болох зардлыг хүсэлт хүлээн авагч улс нь хүсэлт гаргагч улсаас шаардах эрхтэй.

III. Шүүхийн зардал төлүүлэх

17 дугаар зүйл

Хэлэлцэн тохирогч улсуудын аль нэгэнд оршин суудаг хэлэлцэн тохирогч улсын иргэн нөгөө улсын шүүхэд нэхэмжлэгч буюу гуравдагч этгээдийн хувьд оролцож байгаа бол түүнээс гадаадын иргэн, эсхүл тухайн оронд байнга буюу түр оршин суудаггүй гэсэн үндэслэлээр дэнчин буюу ямарваа хэлбэрийн баталгаа шаардаж болохгүй.

Энэ журмыг нэхэмжлэгч буюу гуравдагч этгээдээс шаардаж болох шүүхийн зардлыг нөхөн төлөх аливаа төлбөрийн хувьд мөн адил хэрэглэнэ.

Хэлэлцэн тохирогч улсуудын зүгээс өөрийн иргэдийг шүүхийн зардал болон шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах төлбөрөөс чөлөөлөх нөхцөл заасан конвенцууд тэдгээр иргэдийн байнга оршин суух газраас үл хамааран хүчин төгөлдөр байна.

18 дугаар зүйл

17 дугаар зүйлийн 1, 2 дахь догол мөртөд заасны дагуу буюу хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн улсын хууль тогтоомжийн дагуу баталгаа, дэнчин болон шүүхийн зардлын нөхөн төлбөрөөс чөлөөлөгдсөн нэхэмжлэгч буюу гуравдагч этгээдийн эсрэг хэлэлцэн тохирогч нэг улсад гаргасан шүүхийн зардлыг төлөх тухай шийдвэрийг хэлэлцэн тохирогч нөгөө улс бүрт дипломат шугамаар гаргасан хүсэлтээр эрх бүхий байгууллага үнэ төлбөргүй биелүүлнэ.

Энэ журам нь шүүхийн зардлыг дараа гаргуулах тухай шүүхийн шийдвэрт мөн хамаарна.

Дээрх заалтууд нь хэлэлцэн тохирогч хоёр улс шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар сонирхогч талууд шууд хүсэлт гаргахыг зөвшөөрөх талаар тохиролцоход саад болохгүй.

19 дүгээр зүйл

Шүүхийн зардал төлүүлэх тухай шийдвэрийг талуудын тайлбарыг авалгүй биелүүлэхээр зарлах боловч энэ тохиолдолд төлбөр гаргах тал нь төлбөрийн биелэлт гүйцэтгэж байгаа улсын хууль тогтоомжийн дагуу цаашид давж заалдах эрх эдлэнэ.

Шийдвэрийг биелүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэх эрх бүхий байгууллага нь дараахь асуудлыг хэлэлцсэнээр хязгаарлагдана:

1. Шийдвэрийн хуулбар нь түүнийг гаргасан улсын хууль тогтоомжийн дагуу үнэн зөв, жинхэнэ байх шаардлагад нийцэж байгаа эсэх;

2. Шийдвэр нь дээрх хууль тогтоомжийн дагуу хүчин төгөлдөр болсон эсэх;

3. Шийдвэрийг бичгээр, хүсэлт хүлээн авагч улсын хэл буюу сонирхогч хоёр улсын тохиролцсон хэлээр үйлдсэн, эсхүл дурдсан хоёр хэлний аль нэгээрх орчуулгыг баримт бичигт хавсаргасан бөгөөд өөр журам тогтоосон хэлэлцээр байхгүй бол хүсэлт гаргагч улсын дипломат буюу консулын төлөөлөгч, эсхүл хүсэлт хүлээн авагч улсын албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч гэрчилсэн эсэх.

Энэ зүйлийн 2 дахь догол мөртийн 1, 2-т заасан нөхцлийг биелүүлэхийн тулд хүсэлт гаргагч улсын эрх бүхий байгууллагаас шийдвэр хүчин төгөлдөр болсныг батласан мэдэгдэл буюу холбогдох шийдвэр хүчин төгөлдөр болсныг нотлох зохих ёсоор гэрчлэгдсэн баримт бичгийг мэдүүлэхэд хангалттай. Өөр журам тогтоосон хэлэлцээр байхгүй бол дээр дурдсан байгууллагын эрх хэмжээг хүсэлт гаргагч улсын хууль зүйн байгууллагыг тэргүүлж буй дээд албан тушаалтан нотлоно. Дээр дурдсан мэдэгдэл болон гэрчилгээг энэ зүйлийн 2 дахь догол мөртийн 3-т заасан журмын дагуу үйлдсэн буюу орчуулсан байна.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэх эрх бүхий байгууллага нь энэ зүйлийн 2 дахь догол мөртийн 3-т заасны дагуу гэрчлэх, орчуулах болон нотлоход зарцуулсан зардлын нийт дүнг энэ талаар тухайн үед нь оролцогч талаас хүсэлт тавьсан нөхцөлд гаргана. Энэхүү зардлыг тухайн хэргийг шийдвэрлэхэд гарсан зардал буюу хураамж гэж үзнэ.

IV. Үнэ төлбөргүй эрх зүйн туслалцаа үзүүлэх

20 дугаар зүйл

Иргэний болон худалдааны хэргийн талаар хэлэлцэн тохиролцогч улс бүрийн иргэд нь хэлэлцэн тохирогч бусад бүх улсад үнэ төлбөргүй эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хууль тогтоомжийнх нь дагуу эдгээр улсуудын иргэдийн адил үнэ төлбөргүй эрх зүйн туслалцаа авна.

Захиргааны хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлж буй улсуудад тухайн хэргийг эрх бүхий шүүх хэлэлцэхэд энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалт мөн адил хэрэглэгдэнэ.

21 дүгээр зүйл

Үнэ төлбөргүй эрх зүйн туслалцаа шаардлагатай байгаа тухай гэрчилгээ буюу өргөдлийг гадаадын иргэний ердийн оршин суудаг газрын эрх бүхий байгууллага буюу тийм оршин суух газаргүй бол одоогийн оршин суугаа газрын эрх бүхий байгууллага ямар ч тохиолдолд олгох буюу хүлээн авах ёстой. Хэрэв эдгээр байгууллагууд нь хэлэлцэн тохирогч улсад хамаардаггүй бөгөөд тийм төрлийн гэрчилгээ буюу өргөдлийг хүлээн авдаггүй буюу олгодоггүй бол уг гадаадын иргэнийг харьяалах улсын дипломат буюу консулын төлөөлөгч гэрчилгээ буюу өргөдлийг олгосон буюу хүлээн авсан байхад хангалттай.

Хэрэв нэхэмжлэгч нь хүсэлт гаргаж байгаа улсдаа оршин суудаггүй тохиолдолд үнэ төлбөргүй эрх зүйн туслалцаа шаардлагатай байгаа тухай гэрчилгээ буюу өргөдлийг баримт бичгийг мэдүүлэх улсын дипломат буюу консулын төлөөлөгч үнэ төлбөргүй гэрчилнэ.

22 дугаар зүйл

Yнэ төлбөргүй эрх зүйн туслалцаа шаардагдах тухай гэрчилгээ олгох буюу өргөдөл хүлээн авах эрх бүхий байгууллага нь хэлэлцэн тохирогч бусад улсын эрх бүхий байгууллагад хандаж, өргөдөл гаргагчийн санхүүгийн байдлын талаар мэдээлэл авч болно.

Үнэ төлбөргүй эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэх эрх бүхий байгууллага өөрт нь ирүүлсэн гэрчилгээ, өргөдөл болон мэдээллийг эрх мэдлийнхээ хүрээнд шалгах, түүнчлэн шаардлагатай ямар ч нэмэлт мэдээ сэлтийг шаардах эрхтэй.

23 дугаар зүйл

Хэрэв үнэ төлбөргүй эрх зүйн туслалцаа хүсч буй этгээд тухайн улсад өөрөө байхгүй тохиолдолд уг этгээдийг харьяалж буй улсын консул тухайн этгээдийн эрх зүйн туслалцаа үзүүлэхийг хүссэн хүсэлтийг гэрчилгээ буюу өргөдөл, түүнчлэн шаардлагатай бол хүсэлтийг хэлэлцэх ажиллагааг хөнгөвчлөх бусад баримт бичгийн хамт хүсэлтийг хэлэлцэх эрх бүхий байгууллага буюу хүсэлтийг хэлэлцэх улсын зааж өгсөн эрх бүхий байгууллагад илгээж болно.

9 дүгээр зүйлийн 2, 3, 4 догол мөрт болон 10, 12 дугаар зүйлийн шүүхийн даалгаварт хамаарах заалтууд нь үнэ төлбөргүй эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хүсэлт болон түүнд хавсаргасан баримт бичгийг илгээхэд нэгэн адил хамаарна.

24 дүгээр зүйл

Хэрэв хэлэлцэн тохирогч аль нэг улсын иргэнд эрх зүйн туслалцаа үзүүлж байгаа бол уг иргэнд холбогдох хэргийн талаархи баримт бичгийг хэлэлцэн тохирогч нөгөө улсад гардуулж буй явдал нь энэхүү гардуулах үйл ажиллагааны арга хэлбэрээс үл хамааран хүсэлт гаргагч улсаас хүсэлт хүлээн авагч улсад зардал нөхөн төлөх үндэс болохгүй. Энэ нь шинжээчид төлөх урамшууллаас бусад шүүхийн даалгаварт нэгэн адил хамаарна.

V. Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлээс үнэ төлбөргүй хуулбар олгох

25 дугаар зүйл

Хэлэлцэн тохирогч аль нэг улсын иргэн болох үнэ төлбөргүй эрх зүйн туслалцаа хүсэгч этгээд тухайн өөр улсын иргэний нэгэн адил үндэслэлээр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлээс үнэ төлбөргүй хуулбар олгохыг шаардаж болно. Гэрлэлт бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг хэлэлцэн тохирогч улсуудын дипломат буюу консулын төлөөлөгч үнэ төлбөргүй баталж өгнө.

VI. Өр төлбөр төлөөгүйн улмаас хорих

26 дугаар зүйл

Өр төлбөр төлөөгүйн улмаас хорих шийтгэлийг иргэний буюу худалдааны хэргийн шийдвэрийг биелүүлэх хэрэгсэл буюу урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгож тухайн улсын иргэнд оногдуулдаггүй тохиолдолд хэлэлцэн тохирогч аль нэг улсын иргэн болох гадаадын иргэнд мөн оногдуулахгүй.

Тухайн улсад оршин суудаг иргэн өр төлбөр төлөөгүйн улмаас хорих шийтгэлээс чөлөөлөгдөх үндэслэл болгон хэрэглэж болох үйл баримт нь хилийн чанадад бий болсон ч хэлэлцэн тохирогч улсын иргэний хувьд түүнд ашигтайгаар гэрчилнэ.

VII. Төгсгөлийн заалтууд

27 дугаар зүйл

Энэхүү конвенц нь олон улсын Иргэний эрх зүйн асуудлаархи бага хурлын долоодугаар чуулганд оролцсон улсуудаас гарын үсэг зурахад нээлттэй байна.

Конвенцийг соёрхон баталж, батламж жуух бичгийг Нидерландын Вант Улсын Гадаад хэргийн яаманд хадгалуулахаар өгнө.

Батламж жуух бичиг хадгалуулахаар өгсөн тухай бүрт протокол үйлдэж түүний баталгаат хуулбарыг Конвенцид гарын үсэг зурсан улс бүрт дипломат шугамаар дамжуулна.

28 дугаар зүйл

Энэхүү конвенц нь 27 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дөрөв дэх батламж жуух бичгийг хадгалуулахаар өгсөн он, сар, өдрөөс эхлэн тооцож, жар дахь өдөр хүчин төгөлдөр болно.

Конвенцид гарын үсэг зурж, дараа нь түүнийг соёрхон батласан улс бүрийн хувьд батламж жуух бичгээ хадгалуулахаар өгсөн он, сар, өдрөөс тооцож, жар дахь өдөр Конвенц хүчин төгөлдөр болно.

29 дүгээр зүйл

Конвенцийг соёрхон батласан улс хоорондын харилцаанд энэхүү конвенц нь Гааг хотноо 1905 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гарын үсэг зурсан Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай конвенцийг орлоно.

30 дугаар зүйл

Энэхүү конвенцийг хэлэлцэн тохирогч улсуудын хараат улсын нутаг дэвсгэрт бүрэн хэмжээгээр хэрэглэнэ.

Хэрэв хэлэлцэн тохирогч улс энэхүү конвенцийг бусад бүх нутаг дэвсгэрт буюу тэдгээрээс олон улсын харилцааных нь талаар хариуцлага хүлээх хэсэгт хүчин төгөлдөр болгохыг хүсвэл тухайн улс энэ саналаа баримт бичгээр мэдэгдэж, түүнийгээ Нидерландын Вант Улсын Гадаад хэргийн яаманд хадгалуулахаар өгөх ёстой. Тэр нь дурдсан баримт бичгийн баталгаат хуулбарыг дипломат шугамаар хэлэлцэн тохирогч улс бүрт илгээнэ.

Хэрэв ийм мэдэгдлийг хүлээн авснаас хойш зургаан сарын хугацаанд хэлэлцэн тохирогч улсууд татгалзсанаа илэрхийлээгүй бол тэдгээр улс болон гадаад харилцааных нь талаар өөр улс хариуцлага хүлээдэг нутаг дэвсгэрийн хоорондох харилцаанд Конвенц хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

31 дүгээр зүйл

Бага хурлын долоодугаар чуулганд оролцоогүй аль ч улс энэхүү конвенцид нэгдэн орж болох бөгөөд харин тийнхүү нэгдэн орох тухай Нидерландын Вант Улсын Засгийн газарт мэдэгдсэн он, сар, өдрөөс хойш зургаан сарын дотор Конвенцийг соёрхон батласан нэг буюу түүнээс дээш улс энэ талаар татгалзсанаа илэрхийлээгүй байх ёстой. Нэгдэн орсныг 27 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу албан ёсны болгоно.

Ийнхүү нэгдэн орох явдал нь 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү конвенц хүчин төгөлдөр болсны дараа боломжтой болно.

32 дугаар зүйл

Энэхүү конвенцид гарын үсэг зурсан буюу соёрхон батласны дараа, эсхүл түүнд нэгдэн орсны дараа хэлэлцэн тохирогч улс бүр нутаг дэвсгэрт нь ердийн оршин суудаг хэлэлцэн тохирогч улсын иргэдэд 17 дугаар зүйлийг хэрэглэхийг зохих тайлбартайгаар хязгаарлаж болно.

Энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан эрхийг хэрэгжүүлэх улс нь хэлэлцэн тохирогч бусад улсаас 17 дугаар зүйлийн заалтыг хэрэглэхдээ зөвхөн хэлэлцэн тохирогч улсын нутаг дэвсгэрт ердийн оршин суудаг бөгөөд тухайн улсын шүүхэд нэхэмжлэгч буюу гуравдагч этгээдийн хувьд оролцож буй өөрийн иргэнд хамааруулж болно.

33 дугаар зүйл

Энэхүү конвенц нь 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан он, сар, өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

Конвенцийн үйлчлэх хугацааг Конвенцийг соёрхон батласан буюу цаашид түүнд нэгдэн орох улсын хувьд ч дурдсан он, сар, өдрөөс эхлэн тооцож эхэлнэ.

Конвенцийг хүчингүй болгоогүй бол түүний үйлчлэх хугацаа нь таван жил тутамд дуугүй зөвшөөрснөөр үргэлжилж байх болно. Хүчингүй болгох тухай мэдэгдлийг Конвенцийн үйлчлэх хугацаа дуусахаас наад зах нь зургаан сарын өмнө Нидерландын Вант Улсын Гадаад хэргийн яаманд гаргасан байх ёстой бөгөөд тэр нь энэ тухай хэлэлцэн тохирогч бусад улсад мэдээлнэ.

Конвенцийг хүчингүй болгох нь мэдэгдэлд дурдсан бүх нутаг дэвсгэрт буюу 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт мөртөд заасны дагуу зөвхөн тодорхой нутаг дэвсгэрт хамаарч болно.

Конвенцийг хүчингүй болгох нь зөвхөн мэдэгдэл хийсэн улсад хамаарна. Конвенц нь хэлэлцэн тохирогч бусад улсын хооронд хүчинтэй хэвээр байна.

Үүнийг батлан дор гарын үсэг зурагчид тус тусын засгийн газраас зохих ёсоор эрх олгогдсоны дагуу энэхүү конвенцид гарын үсэг зурав.

Конвенцийг Гааг хотноо 1954 оны 3 дугаар сарын 1-ний өдөр нэг хувь үйлдсэн бөгөөд Нидерландын Вант Улсын Засгийн газрын архивт хадгална. Энэхүү конвенцийн баталгаат хуулбарыг Олон улсын иргэний эрх зүйн талаархи Гаагийн бага хурлын долоодугаар чуулганд оролцсон улс тус бүрт дипломат шугамаар илгээнэ.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ИРГЭНИЙ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ КОНВЕНЦ

1954 оны 3 дугаар сарын 1-ний өдөр баталж, 1957 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүчин төгөлдөр болсон