A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ҮНДСЭН ХЭЛЭЛЦЭЭР

1994 оны 2 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хотноо

ОРШИЛ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан /ЮНИСЕФ/-нь НҮБ-ын Ерөнхий Ассамбалейн 1946 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 57/1/ тогтоолоор НҮБ-ын байгууллага болон байгуулагдсан ба энэхүү болоод бусад тогтоолуудаар санхүүгийн дэмжлэг үзүүлэх, шаардлагатай зүйлээр хангах, сургалт явуулах, зөвлөлгөө өгөх замаар хүүхдийн яаралтай шаардлагатай, байнгын ба хэтийн хэрэгцээг хангах, мөн эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, усан хангамж, суурь боловсролын салбарт тусламж үзүүлэх, хөгжиж байгаа орнуудын эмэгтэйчүүдэд үзүүлэх үйлчилгээг дэмжих үүрэг хүлээсэн болохыг, мөн түүнчлэн аль зохистой газарт нь хүүхдийн эсэн мэнд бойжих, хөгжих нөхцлийг хангах, хүүхдийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа, хөтөлбөрүүдийг ЮНИСЕФ-тэй хамтран ажиллаж байгаа орнуудад бэхжүүлэх зорилтыг харгалзан,

ЮНИСЕФ, Монгол Улсын Засгийн газар нь ЮНИСЕФ-ээс НҮБ-ын үйл ажиллагааны хүрээнд болон эрхийн хүрээнд, Монгол Улсад хэрэгжүүлэх хөтөлбөрүүдэд оролцож, хамтран ажиллах журам, нөхцлүүдийг тогтоохыг хүсч,

ЮНИСЕФ болон Засгийн газар найрсаг хамтын ажиллагааны үзэл санааны дагуу энэхүү Хэлэлцээрийг байгуулав.

НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

Тодорхойлолтууд

Энэхүү Хэлэлцээрт дараах тодорхойлолтуудыг хэрэглэнэ. Үүнд:

а/”Холбогдох засаг захиргаад” гэж тухайн орны хуулийн дагуу байгуулагдсан төв, орон нутгийн ба бусад засаг захиргаадыг хэлнэ.

б/”Конвенц” гэж НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1946 оны 2 дугаар сарын 13-нд баталсан НҮБ-ын эрх ямба, дархан эрхийн тухай Конвенцийг хэлнэ.

в/”Томилолтоор яваа мэргэжилтэн” гэдэг нь Конвенцийн VI, VII зүйлийн хүрээнд багтах мэргэжилтэн болно.

г/”Засгийн газар” гэж Монгол Улсын Засгийн газрыг хэлнэ.

д/”Мэндчилгээний хуудсын үйл ажиллагаа” гэж голчлон мэндчилгээний хуудас ба бусад зүйлийг үйлдвэрлэх, худалдаалах замаар олон нийтэд мэдээлэл хүргэх, ЮНИСЕФ-д дэмжлэг, нэмэлт хөрөнгө олох зорилготой ЮНИСЕФ-ийн хүрээнд байгуулагдсан зохион байгуулалтын нэгжийг хэлнэ.

е/”Төлөөлөгчийн газрын тэргүүн” гэдэг нь ЮНИСЕФ -ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ ХАРИУЦСАН албаны хүн юм.

ё/”Орон” гэж ЮНИСЕФ-ийн Төлөөлөгчийн газар байрлаж байгаа орныг эсвэл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өөр газар байрлаж байгаа ЮНИСЕФ-ийн Төлөөлөгчийн газраас дэмжлэг авч байгаа орныг хэлнэ.

ж/”Талууд” гэж ЮНИСЕФ ба Монгол Улсын Засгийн газрыг хэлнэ.

з/”ЮНИСЕФ”-т алба гүйцэтгэгч хүмүүс” гэж хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэхэд туслуулахаар ЮНИСЕФ-ийн авч ажиллуулж байгаа хувиараа гэрээ байгуулагч, ЮНИСЕФ-ийн ажилтнуудаас бусад хүмүүсийг хэлнэ.

и/”Хамтын ажиллагааны хөтөлбөрүүд” гэдэг нь дор гуравдугаар зүйлд заасны дагуу ЮНИСЕФ-ийн хамтран ажиллаж байгаа орны хөтөлбөрүүд юм.

к/”ЮНИСЕФ” гэдэг нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан юм.

л/”ЮНИСЕФ”-ийн Төлөөлөгчийн газар” гэдэг нь зохион байгуулалтын нэгж бөгөөд ЮНИСЕФ түүгээр дамжуулан хөтөлбөрүүдэд оролцож, хамтын ажиллагаа явуулна. Энэ нь тухайн оронд байгуулсан төлөөлөгчийн газрууд байж болно.

м/”юнисеф-ийн ажилтнууд” гэж Ерөнхий Ассамблейн 1946 оны 12-р сарын 7-ны өдрийн 76/1/ тогтоолд заасны дагуу орон нутагт ба цагаар ажилд авсан хүмүүсээс бусад, НҮБ-ын Боловсон хүчний Дүрэм, журмын дагуу ажилд орсон ЮНИСЕФ-ийн боловсон хүчнийг хэлнэ.

ХОЁРДУГААР ЗҮЙЛ

Хэлэлцээрийн хүрээ

1.Энэхүү Хэлэлцээр нь тухайн орны хөтөлбөрүүдээр ЮНИСЕФ-ээс хамтран ажиллах ерөнхий журам, нөхцлүүдийг агуулна.

2.Орны хөтөлбөрүүдийн хүрээнд явуулах ЮНИСЕФ-ийн хамтын ажиллагаа нь НҮБ-ын эрх бүхий байгууллагуудын, түүний дотор ЮНИСЕФ-ийн Гүйцэтгэх зөвлөлийн холбогдох тогтоол, шийдвэрүүд, дүрэм, журам, бодлоготой зохицсон байна.

ГУРАВДУГААР ЗҮЙЛ

Хамтын ажиллагааны хөтөлбөрүүд ба үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө

1.Засгийн газар, ЮНИСЕФ-ийн хооронд харилцан тохиролцсон хамтын ажиллагааны хөтөлбөрүүд нь ЮНИСЕФ, Засгийн газрын, хэрэв байвал, бусад оролцогч байгууллагуудын хооронд байгуулах үйл ажиллагааны Ерөнхий төлөвлөгөөнд багтсан байна.

2.Үйл ажиллагааны Ерөнхий төлөвлөгөөнд хэрэгжүүлэх үйл ажиллагаануудын зорилго, ЮНИСЕФ, Засгийн газар, оролцогч байгууллагуудын гүйцэтгэх ажил, үүргийг болон хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн тооцоог тусгаж, хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийн онцлогийг тодорхойлно.

3.Засгийн газар ЮНИСЕФ-ийн ажилтнууд, томилолтоор яваа мэргэжилтнүүд, ЮНИСЕФ-т алба гүйцэтгэгч хүмүүст хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн бүх шат, бүх талыг ажиглах, хянахыг зөвшөөрнө.

4.Талууд шаардлагатай гэж үзэж болох үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилттэй холбогдох статистикийн мэдээ, баримтыг Засгийн газар хадгалах бөгөөд тийм мэдээ, баримтаас ЮНИСЕФ-т хүсэлтийнх нь дагуу өгнө.

5.Энэхүү Хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийн тухай олон нийтэд хүрэлцээтэй мэдээлэхэд шаардлагатай хэрэгслээр хангах талаар Засгийн газар ЮНИСЕФ-тэй хамтарч ажиллана.

ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

ЮНИСЕФ-ийн төлөөлөгчийн газар

1.Талууд хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах үүднээс шаардлагатай гэж үзвэл ЮНИСЕФ тус оронд өөрийн Төлөөлөгчийн газрыг байгуулан ажиллуулж болно.

2.ЮНИСЕФ бүс нутгийн бусад улсад хөтөлбөр хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхийн тулд Засгийн газартай тохиролцож тус оронд бүсийн Төлөөлөгчийн газраа байгуулж ажиллуулж болно.

3.Хэрэв ЮНИСЕФ тус оронд өөрийн Төлөөлөгчийн газаргүй байвал, тэрээр Засгийн газартай тохиролцож, энэхүү Хэлэлцээрийн дагуу тохиролцсон хамтын ажиллагааны хөтөлбөрүүдэд өөр оронд байгуулсан ЮНИСЕФ-ийн бүсийн төлөөлөгчийн газраараа дамжуулан дэмжлэг үзүүлж болно.

ТАВДУГААР ЗҮЙЛ

ЮНИСЕФ-ийн төлөөлөгчийн газарт ажилтнууд томилох тухай

1.ЮНИСЕФ ТУС ОРОНД суугаа Төлөөлөгчийн газартаа өөрийн ажилтнууд, томилолтоор яваа мэргэжилтэн, ЮНИСЕФ-т алба гүйцэтгэгч хүмүүсийг шаардлагатай гэсэн үедээ хамтын ажиллагааны хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэхийн тулд дараах ажлаар томилж болно. Үүнд:

а/хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг бэлтгэх, хянах, шалгах, үнэлэх;

б/ЮНИСЕФ-ийн илгээсэн хангамжийн зүйлүүд, тоног төхөөрөмж, бусад материалыг тээвэрлэх, хүлээн авах, тараах буюу ашиглах;

в/хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн байдалтай холбогдуулан Засгийн газарт зөвлөлгөө өгөх;

г/ энэхүү Хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой бусад асуудлаар.

2.ЮНИСЕФ өөрийн ажилтан, томилолтоор яваа мэргэжилтэн болон ЮНИСЕФ-т алба гүйцэтгэгч хүмүүсийн нэрсийг Засгийн газарт тухай бүр мэдэгдэж байна. Мөн тэдний статуст гарах аливаа өөрчлөлтийн тухай Засгийн газарт ЮНИСЕФ мэдээлнэ.

ЗУРГАДУГААР ЗҮЙЛ

Засгийн газрын хандив

1.Засгийн газар харилцан тохиролцсоны үндсэн дээр, боломжийн хэрээр дараах зүйлээр ЮНИСЕФ-ийг хангана. Үүнд:

а/ ЮНИСЕФ-ийн Төлөөлөгчийн газар тусдаа эсвэл НҮБ-ын системийн байгууллагуудтай нэг дор байрлах байр;

б/Албаны шуудан, цахилгаан холбооны зардал;

в/Албан байрны тоног төхөөрөмж, түүнд шаардагдах техник хэрэгсэл ашиглалтын үйлчилгээ зэрэг орон нутгийн үйлчилгээний зардал;

г/ЮНИСЕФ-ийн ажилтнууд, томилолтоор яваа мэргэжилтнүүд ба ЮНИСЕФ-т алба гүйцэтгэгч хүмүүсийн тус оронд албан үүргээ гүйцэтгэх хугацааны тээвэр.

2.Засгийн газар мөн дээрх зүйлүүд дээр ЮНИСЕФ-т тусална. Үүнд:

/а/Олон улсын хэмжээнд сонгож авсан ЮНИСЕФ-ийн ажилтнууд, томилолтоор яваа мэргэжилтнүүд, ЮНИСЕФ-т алба гүйцэтгэгч хүмүүст тохирох байр сууц олгох буюу байрлуулах;

/б/ЮНИСЕФ-ийн Төлөөлөгчийн газрын байрыг ус, цахилгаан, шугам сүлжээний болон галын аюулаас хамгаалах болон бусад үйлчилгээний хэрэгслээр хангаж, үйлчилгээ үзүүлэх.

3.ЮНИСЕФ тухайн оронд Төлөөлөгчийн газаргүй тохиолдолд тус оронд хамтын ажиллагааны хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлж байгаа өөр газар байрлагч ЮНИСЕФ-ийн бүсийн Төлөөлөгчийн газрыг хангах зардалд Засгийн газар харилцан тохиролцох хэмжээгээр, хэрэв ЮНИСЕФ-т биет зүйлээр хандив оруулдаг бол түүнийг оролцуулан тооцож хандив оруулах арга хэмжээ авна.

ДОЛДУГААР ЗҮЙЛ

ЮНИСЕФ-ээс нийлүүлэх хангамжийн зүйл, тоног төхөөрөмж ба үзүүлэх тусламж

1.Хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд оруулах ЮНИСЕФ-ийн хандив нь санхүүгийн ба бусад тусламжийн хэлбэртэй байж болно. Энэхүү Хэлэлцээрийн дагуу хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зориулагдсан хангамжийн зүйл, тоног төхөөрөмж, бусад тусламж нь тус оронд ирэнгүүт, хэрэв үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнд өөрөөр заагаагүй бол, Засгийн газарт шилжинэ.

2.ЮНИСЕФ хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зориулсан хангамжийн зүйлүүд, тоног төхөөрөмж ба бусад материалуудад шаардлагатай гэж үзвэл ЮНИСЕФ-ээс нийлүүлж байгааг нотлох тэмдэг тавьж болно.

3.Энэхүү Хэлэлцээрийн дагуу нийлүүлэх хангамжийн зүйлүүд, тоног төхөөрөмж, бусад материалыг оруулахад шаардлагатай бүх зөвшөөрөл, эрхийн бичгийг Засгийн газар ЮНИСЕФ-т олгоно. Засгийн газар тийм хангамжийн зүйл, тоног төхөөрөмж ба бусад материалыг тус оронд ирсний дараа тооцоо хийх, хүлээн авах, буулгах, хадгалах, даатгал хийлгэх, тээвэрлэх, тараах асуудлыг болон тэдгээртэй холбогдон гарах зардлыг хариуцна.

4.ЮНИСЕФ үнэ хаялцан өрсөлдөх олон улсын зарчмыг хүндэтгэхийн зэрэгцээ чанар, үнэ, нийлүүлэх нөхцлийн хувьд ЮНИСЕФ-ийн шаардлагыг хангах хангамжийн зүйл, тоног төхөөрөмж ба бусад материалыг боломжийн хэрээр орон нутагт нь олоход илүү анхаарна.

5.Засгийн газар хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зориулсан хангамжийн зүйл, тоног төхөөрөмж, бусад материал, мөн түүнчлэн санхүүгийн болоод бусад тусламж нь үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнд заасан зорилгуудын дагуу ашиглагдах, хүйс, арьс өнгө, итгэл үнэмшил, яс үндэс буюу улс төрийн үзэл бодолд үндэслэн ялгаварлан гадуурхалгүй эрх тэгш үр ашигтай хэрэглэгдэх нөхцлийг хангахын тулд бүх хүч чармайлтаа тавьж, шаардлагатай арга хэмжээг авна. ЮНИСЕФ-ээс нийлүүлэх хангамжийн зүйл, тоног төхөөрөмж, бусад материалыг хүлээн авагчаас ямар нэгэн төлбөр нэхэх ёсгүй. Хэрэв төлбөр төлөх ёстой бол үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнд заасан хэмжээнээс илүүгүй байна.

6.Үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө ёсоор хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зориулсан хангамжийн зүйл, тоног төхөөрөмж, бусад материалд ямар ч шууд татвар, нэмэгдсэн өртөгийн татвар, шимтгэл, хураамж, гаалийн татвар ногдуулахгүй байна. Хамтын ажиллагааны хөтөлбөрүүдэд зориулан орон нутагт худалдан авсан хангамжийн зүйл, тоног төхөөрөмжийн хувьд Засгийн газар Конвенцийн 8-р хэсэгт заасан ёсоор акциз буюу үнийн хэсэг болж орсон аливаа татвараас чөлөөлөх буюу дараа нь буцааж төлөх талаар засаг захиргааны холбогдох арга хэмжээг авна.

7.Засгийн газар хамтын ажиллагааны хөтөлбөрүүдэд ашиглаагүй үлдээсэн мөнгөн сан, хангамжийн зүйл, тоног төхөөрөмж, бусад материалыг ЮНИСЕФ-т хүсэлт гаргасан тухайд нь буцааж өгнө.

8.Энэхүү Хэлэлцээрийн дагуу ирүүлсэн мөнгөн сан, хангамжийн зүйл, тоног төхөөрөмж, бусад тусламжийн тооцооны данс, бүртгэл, баримт бичгийг Засгийн газар ёсчлон хийж байна. Тооцооны данс, бүртгэл, баримт бичгийн хэлбэр, агуулгыг Талууд тохиролцоно. ЮНИСЕФ-ийн эрх бүхий албаны хүмүүс хангамжийн зүйл, тоног төхөөрөмж, бусад материалыг тараах, мөнгөн санг зарцуулсантай холбогдох тооцооны данс, бүртгэл, баримт бичгүүдтэй танилцах эрхтэй байна.

9.Засгийн газар нь аль болох богино хугацаанд, гэхдээ ямар ч тохилдолд ЮНИСЕФ-ийн санхүүгийн жил дууссанаас хойш 60 хоногийн дотор багтаан хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийнхээ гүйцэтгэлийн тухай илтгэл болон Засгийн газрын мөрдөж буй дүрэм, журмын дагуу хянагдаж батлагдсан санхүүгийн тайлангаа ЮНИСЕФ-т жил бүр гаргаж өгнө.

НАЙМДУГААР ЗҮЙЛ

Оюуны өмчийн эрх

1.Энэхүү Хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлэх хөтөлбөрийн үйл ажиллагааны үр дүнд гарах аливаа нээлт, шинэ бүтээл, оновчтой санаачлагыг Засгийн газар ба ЮНИСЕФ хамгийн үр ашигтай хэрэглэх, хуулийн дагуу ашиглах нөхцлийг хангах зорилгоор Талууд тэдгээрийн талаар мэдээлэл солилцож, хамтран ажиллахаар тохирч байна.

2.ЮНИСЕФ-тэй хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн үр дүнд бий болсон, энэ зүйлийн нэгдүгээр хэсэгт заасан аливаа нээлт, шинэ бүтээл, оновчтой санаачлагын үйлдвэрийн өмчийн эрх, зохиогчийн болон бусад оюуны өмчийн эрхийг ЮНИСЕФ ХАМТРАН ажиллаж байгаа бусад Засгийн газрын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зориулан үнэ төлбөргүй ашиглуулж болно.

ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ

Конвенц хэрэглэгдэх тухай

Конвенцийн заалтууд нь ЮНИСЕФ, түүний Төлөөлөгчийн газар, өмч, мөнгөн сан, нийт хөрөнгө болон түүний ажилтнууд, тус оронд томилолтоор яваа мэргэжилтнүүдэд нэгэн адил хамааран үйлчилнэ.

АРАВДУГААР ЗҮЙЛ

ЮНИСЕФ-ийн төлөөлөгчийн газрын хуулийн статусын тухай

1.ЮНИСЕФ,түүний өмч, мөнгөн сан, нийт хөрөнгийг хаана ч байрлаж байсан, хэн ч эзэмшиж байсан, ямар нэг онцгой тохиолдолд ЮНИСЕФ өөрөө дархан эрхээсээ татгалзаж байгаагаа тодорхой илэрхийлээгүй бол ямар ч шүүх ажиллагаагаар хэлэлцэх ёсгүй. Гэхдээ дархан эрхээс татгалзах нь гүйцэтгэлийн ямар нэг арга хэмжээнд хамрагдахгүй гэж ойлгоно.

2./а/ ЮНИСЕФ-ийн Төлөөлөгчийн газрын байр нь халдашгүй дархан байна. ЮНИСЕФ-ийн өмч, нийт хөрөнгө нь хаана ч байрлаж байсан, хэн ч эзэмшиж байсан, гүйцэтгэх, захирах, шүүх болон хуулийн байгууллагын ямар ч үйлдэл, шийдвэрээр нэгжлэг хийх, шалгах, хурааж авах, булаах болон хөндлөнгөөс оролцох аливаа хэлбэрийн үйлдлээс дархан хамгаалагдсан байна.

/б/Холбогдох засаг захиргаад нь Төлөөлөгчийн газрын байранд төлөөлөгчийн газрын тэргүүний зөвшөөрөлгүйгээр, түүний зөвшөөрсөн нөхцлийг баримтлахгүйгээр ямар нэг албан ажлаар нэвтрэн орох ёсгүй.

3.Холбогдох засаг захиргаад ЮНИСЕФ-ийн Төлөөлөгчийн газрыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, гаднын хүмүүс буюу бүлэг хүмүүс зөвшөөрөлгүй орж Төлөөлөгчийн газрын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй, хавь орчинд нь тайван байх нөхцлийг хангах талаар зохих арга хэмжээ авна.

4.ЮНИСЕФ-ийн архив, түүнд харъяалагдах бүх баримт бичгүүд хаана ч байрлаж байсан, хэн ч эзэмшиж байсан халдашгүй байна.

АРВАН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

ЮНИСЕФ-ийн мөнгөн сан, хөрөнгө, бусад өмч

1.ЮНИСЕФ нь санхүүгийн хяналт, журам ба бусад хоригоор үл хязгаарлагдан:

/а/ мөнгөн сан, алт буюу хэлэлцэж болох аливаа төрлийн хэрэгслүүдийг эзэмшиж, ашиглаж болох ба ямар ч валютын данстай байж тооцоо хийх, өөрийн мэдлийн ямар ч валютыг өөр валютад шилжүүлж болно.

/б/өөрийн мөнгөн сан, алт буюу валютыг нэг орноос нөгөөд, аливаа орны нутаг дэвсгэр дээр НҮБ-ын системийн байгууллагуудад буюу бусад байгууллагуудад чөлөөтэй шилжүүлнэ.

/с/ санхүүгийн үйл ажиллагаандаа хуулийн дагуу, нэн тааламжтай нөхцлөөр валют солих эрхтэй байна.

2.ЮНИСЕФ, түүний хөрөнгө, орлого ба бусад өмч нь:

/а/ бүх төрлийн шууд татвар, нэмсэн өртөгийн татвар, хураамж, шимтгэл, гаалийн татвараас чөлөөлөгдөнө. Гэхдээ ЮНИСЕФ Засгийн газраас буюу Засгийн газраас гаргасан журмын дагуу ажилладаг корпорациас үзүүлсэн нийтийн үйлчилгээнд хэмжээний дагуу, тогтоосон хувиар төлөх ёстой төлбөр болох татвараас чөлөөлөхийг шаардахгүй бөгөөд тэдгээр үйлчилгээг тусгайлан заан тодорхойлж, ангилсан байж болно.

/б/гаалийн татвараас чөлөөлөгдөх ба ЮНИСЕФ-ийн албан хэрэгцээнд зориулан хилээр оруулж буюу гаргаж байгаа бараанд импорт, экспортын хязгаар, хориг тавихгүй. Гэхдээ татвараас чөлөөлөгдөх нөхцлөөр оруулж ирсэн барааг оруулсан орондоо Засгийн газартай тохиролцсоноос бусад нөхцөлд зарж борлуулж болохгүй.

/в/ ЮНИСЕФ-ийн ном, хэвлэл нь гаалийн татвараас чөлөөлөгдөх бөгөөд хилээр оруулах, гаргахад хориг, хязгаар тавихгүй.

АРВАН ХОЁРДУГААР ЗҮЙЛ

Мэндчилгээний хуудсууд ба ЮНИСЕФ-ийн бусад материалууд

ЮНИСЕФ-ийн мэндчилгээний хуудсын үйл ажиллагааны зорилго, зорилтуудтай уялдуулан ЮНИСЕФ-ээс буюу түүний нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах зохих зөвшөөрөлтэй үндэсний байгууллагуудаас хилээр оруулж, гаргаж байгаа аливаа материалууд нь гаалийн татвар, хориг хязгаараас чөлөөлөгдөх ба ЮНИСЕФ-ийн тусын тулд тэдгээр, материалыг зарахад үндэсний ба орон нутгийн ямар ч татвар ногдуулахгүй байна.

АРВАН ГУРАВДУГААР ЗҮЙЛ

ЮНИСЕФ-ийн ажилтнууд

1.ЮНИСЕФ-ийн ажилтнууд нь:

/а/ албан үүргээ гүйцэтгэх үедээ хэлсэн буюу бичсэн үг, хийсэн аливаа үйлдлийнхээ улмаас хуулийн хариуцлагад татагдахгүй. Энэхүү дархан эрх ЮНИСЕФ-т ажилласны дараа ч хүчинтэй байна.

/б/ЮНИСЕФ-ээс олгох цалин хөлс, урамшууллаасаа татвар төлөхөөс чөлөөлөгдөнө.

/в/ үндэсний алба хаах үүргээс чөлөөлөгдөнө.

/г/гэр бүлийн хүн ба асрамжинд нь байдаг төрөл садныхаа хамт цагаачлалын хязгаар ба гадаадын хүмүүсийн бүртгэлд орохгүй.

/д/ Засгийн газрын дэргэд суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын харгалзах зиндааны ажилтнуудад олгодог хөнгөлөлт, эрх ямбыг нэгэн адил эдэлнэ.

/е/олон улсын хямралын үед гэр бүлийн ба асрамжинд нь байдаг төрөл садны хүмүүсийнхээ хамт дипломатуудтай адил нөхцлөөр нутаг буцах тусламж авна.

/ё/хүлээн авагч оронд анх томилогдон ирэхдээ өөрсдийн гэрийн тавилга, хувийн хэрэглэл, гэр аж ахуйн хэрэгслээ гаалийн татваргүй оруулах эрхтэй байна.

2.ЮНИСЕФ,Засгийн газрын хооронд тохиролцсоны дагуу юнисеф-ийн төлөөлөгчийн газрын тэргүүн болон ахлах ажилтнууд Засгийн газраас Дипломат төлөөлөгчийн газруудын харгалзах зиндааны ажилтнуудад олгодог адил хэмжээний эрх ямба, дархан эрх эдэлнэ. Энэ зорилгоор ЮНИСЕФ-ийн төлөөлөгчийн газрын тэргүүний нэрийг Дипломат корпусын жагсаалтад оруулж болно.

3.ЮНИСЕФ-ийн ажилтнууд Дипломат төлөөлөгчийн газруудын харгалзах зиндааны ажилтнуудад үзүүлдэг дараах хөнгөлөлтийг эдэлнэ. Үүнд:

/а/хувьдаа хэрэглэх зорилгоор зарим барааг хязгаарлагдмал хэмжээгээр гаалийн ба худалдааны татваргүйгээр Засгийн газрын мөрдөж буй журмын дагуу хилээр оруулах;

/б/ моторт тээврийн хэрэгслийг гаалийн, худалдааны, түүний дотор нэмсэн өртөгийн татваргүйгээр Засгийн газрын мөрдөж буй журмын дагуу оруулах.

АРВАН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

Томилолтоор яваа мэргэжилтнүүд

1.Томилолтоор яваа мэргэжилтнүүд Конвенцийн 6 дугаар зүйлийн 22, 23 дугаар хэсэгт заасан эрх ямба, дархан эрхийг эдэлнэ.

2.Томилолтоор яваа мэргэжилтнүүдэд Талуудын тохиролцож болох нэмэлт эрх ямба, дархан эрх, хөнгөлөлт олгож болно.

АРВАН ТАВДУГААР ЗҮЙЛ

ЮНИСЕФ-т алба гүйцэтгэгч хүмүүс

1.ЮНИСЕФ-т алба гүйцэтгэгч хүмүүс нь:

/а/ албан үүргээ гүйцэтгэх үедээ хэлсэн буюу бичсэн үг, хийсэн үйлдлийнхээ улмаас хуулийн хариуцлагад татагдахгүй. Энэхүү дархан эрх ЮНИСЕФ-т ажилласны дараа ч хүчинтэй байна.

/б/ олон улсын хямралын үед гэр бүлийн ба асрамжинд нь байдаг төрөл садны хүмүүсийнхээ хамт дипломатуудтай адил нөхцлөөр нутаг буцах тусламж авна.

2.Талууд тохиролцсоны үндсэн дээр ажил үүргээ бие даан, үр ашигтай гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэх үүднээс ЮНИСЕФ-т алба гүЙцтгэгч хүмүүст 13 дугаар зүйлд заасан бусад эрх ямба, дархан эрх, хөнгөлөлтийг олгож болно.

АРВАН ЗУРГАДУГААР ЗҮЙЛ

Нэвтрэх хөнгөлөлтүүд

1.ЮНИСЕФ-ийн ажилтнууд, томилолтоор яваа мэргэжилтнүүд ба ЮНИСЕФ-т алба гүйцэтгэгч хүмүүст:

/а/шаардлагтай үед нь виз, эрхийн бичиг, зөвшөөрлийг түргэн хугацаанд шалгаж, үнэ төлбөргүй олгоно.

/б/ тухайн орноос саадгүй гарч, саадгүй ирэх ба тухайн орны нутаг дэвсгэр дээр саадгүй зорчиж хамтын ажиллагаа явуулж буй бүх газарт хамтын ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд шаардлагатай хэмжээгээр нэвтрэх нөхцлийг хангана.

АРВАН ДОЛДУГААР ЗҮЙЛ

Орон нутагт цагаар ажилд авсан хүмүүс

Орон нутагт цагаар ажилд авсан хүмүүсийн ажлын журам, нөхцөл нь НҮБ-ын холбогдох тогтоол, шийдвэр, журам, НҮБ-ын эрх бүхий байгууллагуудын, түүний дотор ЮНИСЕФ-ийн дүрэм, бодлоготой нийцсэн байна. Орон нутгаас авсан ажилтанд ЮНИСЕФ-ийн төлөө ажил үүргээ бие даан гүйцэтгэхэд нь шаардлагатай бүх хөнгөлөлтийг үзүүлнэ.

АРВАН НАЙМДУГААР ЗҮЙЛ

Холбоо харилцааны хөнгөлөлт

1.ЮНИСЕФ-ийн албаны холбоо харилцаанд холбоо тавих, ажиллуулах, төлбөрийн тариф, шуудан, цахилгаан утас, теле хэвлэгч, факсын аппарат, телефон утас ба бусад холбооны хэрэгслийн, мөн түүнчлэн хэвлэл, радиод мэдээ өгөхтэй холбогдсон төлбөрийн тухайд Засгийн газраас Дипломат төлөөлөгчийн газарт /буюу Засгийн газар хоорондын байгууллагад/ олгодог нөхцлөөс дутуугүй тааламжтай нөхцлийг олгоно.

2.ЮНИСЕФ-ийн ямар ч албан ёсны шуудан буюу бусад харилцааг хянан шалгах ёсгүй. Энэхүү дархан эрхийг Талууд тохиролцсоны үндсэн дээр хэвлэсэн материал, фото ба цахим баримтын мэдээллүүд, бусад мэдээлэлд хамруулж болно. ЮНИСЕФ тусгай код ашиглах, элчээр буюу тамга тэмдэгтэй шуудангаар захидал шуудан хүлээн авах, илгээх эрхтэй байх бөгөөд шуудан нь халдашгүй, хяналт шалгалтад орохгүй байна.

3.ЮНИСЕФ -нь радио ба бусад цахилгаан холбооны тоног төхөрөөмжийг НҮБ-ын бүртгэгдсэн ба Засгийн газраас зөвшөөрсөн долгионы хуваариар ажиллуулж, Төлөөлөгчийн газруудынхаа хооронд, тухайн улсын нутаг дэвсгэр дээр ба гадаадад, ялангуяа ЮНИСЕФ-ийн Төв байртай холбоо барьж байх эрхтэй.

4.ЮНИСЕФ-нь албаны харилцаа холбооны хэрэгслийг байгуулах, ажиллуулахдаа Цахилгаан холбооны олон улсын Конвенц /Найроби, 1982/ ба түүний хавсралт журмыг ашиглах эрхтэй.

АРВАН ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ

Тээврийн хэрэгслийн тухайд үзүүлэх хөнгөлөлт

Засгийн газар энэхүү Хэлэлцээрийн дагуу хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах иргэний агаарын онгоц, бусад хөлөг олох, ашиглах, үйлчилгээ хийж тордоход нь шаардлагатай зөвшөөрөл, эрхийн бичгийг ЮНИСЕФ-т олгох бөгөөд зохисгүй хязгаар тавихгүй.

ХОРЬДУГААР ЗҮЙЛ

Эрх ямба, дархан эрхээс татгалзах тухай

Энэхүү Хэлэлцээрийн дагуу олгох эрх ямба, дархан эрхийг холбогдох хүмүүсийн хувийн ашиг сонирхлын тулд бус, харин НҮБ-ын эрх ашгийн тулд олгож байгаа болно. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга 13, 14, 15 дугаар зүйлд заасан дархан эрх нь шүүхийн ажиллагаанд саад болж байна гэж үзвэл НҮБ ба ЮНИСЕФ-ийн эрх ашигт хохирол учруулалгүйгээр аливаа хувь хүний дархан эрхээс татгалзах эрх, үүрэгтэй байна.

ХОРИН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

ЮНИСЕФ-ийн эсрэг гомдол мэдүүлэх тухай

1.ЮНИСЕФ-ээс энэхүү Хэлэлцээрийн дагуу хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд оролцож хамтран ажиллаж байгаа нь Засгийн газар ба тухайн орны ард түмний тусын тулд явагдах учраас энэхүү Хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлэх бүх ажлын хариуцлагыг Засгийн газар хүлээнэ.

2.Энэхүү Хэлэлцээрийн дагуу явуулах үйл ажиллагаанаас үүссэн гарах буюу түүнд шууд хамааралтай гомдлыг ЮНИСЕФ, ЮНИСЕФ-ийн ажилтнууд, томилолтоор яваа мэргэжилтнүүд, ЮНИСЕФ-ийн нэрийн өмнөөс алба гүйцэтгэгч хүмүүсийн эсрэг гуравдагч талаас мэдүүлвэл, Засгийн газар болон ЮНИСЕФ уг гомдлыг хайхрамжгүй байдал буюу санаатайгаар зөрчил гаргаснаас үүссэн гэж үзээгүйгээс бусад тохиолдолд, Засгийн газар түүнийг шийдвэрлэх асуудлыг хариуцаж, хор холбогдолгүй болгох арга хэмжээ авна.

ХОРИН ХОЁРДУГААР ЗҮЙЛ

Маргааныг шийдвэрлэх тухай

Энэхүү Хэлэлцээрийг хэрэгжүүлэх, тайлбарлахтай холбогдсон, хэлэлцээний буюу бусад тохиролцсон арга замаар таслах боломжгүй ЮНИСЕФ ба Засгийн газар хоорондын аливаа маргааныг аль нэг Талын хүсэлтээр хөндлөнгийн шүүхэд өгнө. Тал тус бүр нэг шүүгч томилно. Томилогдсон хоёр шүүгч гурав дахь шүүгчийг мөн томилох бөгөөд тэр нь шүүхийн дарга болно. Хэрэв хүсэлт гаргаснаас хойш гуч /30/ хоногийн дотор аль нэг тал нь шүүгч томилоогүй байвал, эсвэл хоёр шүүгч томилогдсоноос хойш 15 хоногийн дотор гурав дахь шүүгчийг томилоогүй байвал аль нэг тал нь Олон улсын шүүхийн даргаас шүүгч томилж өгөхийг хүсч болно. Шүүхийн журмыг шүүгчид тогтоох бөгөөд шүүхийн зардлыг ,шүүгчдийн үнэлснээр Талууд хариуцна. Шүүхийн шийдвэр нь үндэслэлээ тусгасан тайлбар бүхий байх бөгөөд тэр нь маргааныг тасалсан эцсийн шийдвэр болохыг Талууд хүлээн зөвшөөрнө.

ХОРИН ГУРАВДУГААР ЗҮЙЛ

Хэлэлцээр хүчин төгөлдөр болох тухай

1.Энэхүү Хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа түүнийг Засгийн газар болон ЮНИСЕФ батлах ёстой. Ийнхүү баталсан тухай мэдэгдсэн сүүлчийн нот бичгийг дипломат шугамаар хүлээн авсан өдрөөс эхлэн Хэлэлцээр хүчин төгөлдөр болно.

2.Энэхүү Хэлэлцээр нь ЮНИСЕФ ба Засгийн газрын хооронд байгуулсан урьдын бүх үндсэн хэлэлцээр болон тэдгээрт оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг орлох болно.

ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

Нэмэлтүүдийн тухай

Талууд зөвхөн бичгээр тохиролцож энэхүү Хэлэлцээрт нэмэлт буюу өөрчлөлт оруулж болно.

ХОРИН ТАВДУГААР ЗҮЙЛ

Хэлэлцээрийг цуцлах тухай

Аль нэг тал нь нөгөө талдаа Хэлэлцээрийг цуцлах тухайгаа бичгээр мэдэгдсэнээс хойш 6 сарын дараа энэхүү Хэлэлцээрийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусна. Гэхдээ ЮНИСЕФ-ИЙН үйл ажиллагааг зогсоох ба Талуудын хоорондын ямар нэг маргааныг шийдвэрлэхэд шаардагдах нэмэлт хугацааны туршид Хэлэлцээр хүчин төгөлдөр хэвээр байх болно.

Дээр дурдсаныг нотолж Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч болон ЮНИСЕФ-ээс томилогдсон төлөөлөгч нар Талуудын нэрийн өмнөөс энэхүү ХЭЛЭЛЦЭЭРТ гарын үсэг зурав.

Энэхүү Хэлэлцээрийг 1994 оны хоёрдугаар сарын “8”-ны өдөр Улаанбаатар хотноо монгол, англи хэлээр тус бүр хоёр хувь үйлдсэн бөгөөд эх бичвэрүүд нь адил хүчинтэй байна. Тайлбар хийх болон маргаан гарах тохиолдолд англи хэлээрх эх бичвэрийг баримтална.

МОНГОЛ УЛЫН ЗАСГИЙН НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН

ГАЗРЫГ ТӨЛӨӨЛЖ: ХҮҮХДИЙН САНГ ТӨЛӨӨЛЖ:

Нэр: Жалбуугийн Чойнхор Нэр: Даниэл Брукс

Албан тушаал:Монгол Улсын Албан тушаал: НҮБ-ын Хүүхдийн сангийн

Гадаад харилцааны тэргүүн дэд Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал,

сайд Монголыг хариуцсан төлөөлөгч

----------------------------------------- ------------------------------------

гарын үсэг гарын үсэг

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ҮНДСЭН ХЭЛЭЛЦЭЭР

1994 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо