Хэвлэх DOC Татаж авах
Заавар батлах тухай

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот

Заавар батлах тухай

Монгол Улсын “Барилгын тухай” хуулийн 6.1.2 дахь заалтын үндэслэн ТУШААХ нь:

1.Барилгын зураг төсөл зохиох, барилга угсралтын ажилд мөрдөх “Сүрлэн барилга барих аргачилсан заавар” БД 51-103-06-ыг хавсралт ёсоор баталж 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Дэд бүтцийн сайдын 2001 оны 172 дугаар тушаалаар баталсан “Сүрлэн боодлон өрөгт бүтээц”-ийн барилга угсралтын ажил гүйцэтгэх ба хүлээн авах норм БНбД 51-03-01,  Сүрлэн боодлон өрөгт бүтээцэн барилга, түүний инженерийн шугам сүлжээний ашиглалт”-ын норм БНбД 12-06-01-ийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                                                  Ж.НАРАНЦАЦРАЛТ

            Улсын бүртгэлийн 2006 оны 12 дугаар сарын 27-ны 2665 дугаарт бүртгэв.