A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2007 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 10

Барилгын дүрэм батлах тухай

Монгол Улсын Барилгын тухай хуулийн 6.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Барилгын зураг төсөл зохиох, хайгуул судалгааны ажилд мөрдөх барилгын дүрэм Барилга байгууламжийн инженер-экологийн судалгаа БД 11-102-07-ыг хавсралт ёсоор баталж 2007 оны 2 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

2.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлого зохицуулалтын газар /Г.Мягмар/-т үүрэг болгосугай.

САЙД Ж.НАРАНЦАЦРАЛТ

Улсын бүртгэлийн дугаарт 2007-02-13-ны өдрийн 2684т бүртгэв.