A

A

A

Бүлэг: 1979

/СЕХ-ны 2020 оны 17 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ТОГТООЛ

2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Дугаар 08 Улаанбаатар хот

Сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчийн өдөр тутмын үйл ажиллагааны зардал гаргуулах журам батлах тухай

Сонгуулийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос ТОГТООХ нь:

1. "Сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчийн өдөр тутмын үйл ажиллагааны зардал гаргуулах тухай журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Сонгуулийн штабын ажилтны бүртгэл"-ийн маягтыг 2 дугаар хавсралтаар, "Нэр дэвшигчийн менежерийн бүртгэл"-ийн маягтыг 3 дугаар хавсралтаар, "Нэр дэвшигчийн шадар туслагчийн бүртгэл"-ийн маягтыг 4 дүгээр хавсралтаар, "Нэр дэвшигчийн ухуулагчийн бүртгэл"-ийн маягтыг 5 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг сонгуулийн хороодын дарга, ахлах зохион байгуулагч нарт, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хорооны нарийн бичгийн дарга /Ц.Болдсайхан/-д тус тус даалгасугай.

ДАРГА Ч.СОДНОМЦЭРЭН

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.БОЛДСАЙХАН

/СЕХ-ны 2016 оны 174, 2017 оны 06 тогтоолоор орсон өөрчлөлтийг тусгав./