A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 145

Улаанбаатар хот

АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ТУХАЙ

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3, 9.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад 2017 онд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хавсралтад заасан аж ахуйн нэгжийн гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтэнд зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт зөвшөөрсүгэй.

2. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу "Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл-2"-ийн хүрээнд Хашаатын даваа-Шурагийн гүүрийн чиглэлийн 50 км, Хашаатын даваа-Толбо сум чиглэлийн 60 км авто замын барилгын ажил гүйцэтгэх "Чайна Хуаши Энтерпрайзиз" ХХК-ийн 350, Замын-Үүд боомтод төмөр замын өргөн болон нарийн царигийн ачилт, буулгалтын холимог ачааны хэсэг, тээвэр зууч зохицуулалтын төвийн цогцолбор байгууламжийн барилгын ажил гүйцэтгэх "Хятадын төмөр замын хорин нэгдүгээр товчоо групп монгол" ХХК-ийн 434 гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2017 онд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.

3. Энэ тогтоолын дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2017 онд буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд мэдэгдэхийг холбогдох сайд нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.НОМТОЙБАЯР