A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын олон улсын гэрээ
  • ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭМ ХЭМЖЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ ГУРВАН ТАЛТ ЗӨВЛӨЛДӨӨНИЙ ТУХАЙ ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН 144 ДҮГЭЭР КО
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭМ ХЭМЖЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ ГУРВАН ТАЛТ ЗӨВЛӨЛДӨӨНИЙ ТУХАЙ ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН 144 ДҮГЭЭР КОНВЕНЦ

1976 оны 6 дугаар сарын 22-ны өдөр

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ерөнхий бага хурал нь,

Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөлөөс 1976 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Женев хотноо хуралдуулсан жаран нэгдүгээр удаагийн чуулганаараа,

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын конвенц, зөвлөмжийн заалтууд, ялангуяа Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, зохион байгуулах эрхийг хамгаалах тухай 1948 оны конвенц, Хамтын хэлэлцээ, зохион байгуулах эрхийн тухай 1949 оны конвенц болон Чөлөөт, хараат бус байгууллагыг үүсгэх ажил олгогч, ажилчдын эрхийг бататгаж, төрийн байгууллага болон ажил олгогч, ажилчдын байгууллага хоорондын зөвлөлдөөний үр ашгийг үндэсний хэмжээнд дээшлүүлэх арга хэмжээний тухай 1960 оны зөвлөмж болон эдгээр конвенц болон зөвлөмжийг ажил олгогч, ажилчдын байгууллагуудтай хийх зөвлөлдөөнд үр ашигтай хэрэглэх хөдөлмөрийн салбар дахь олон улсын бусад конвенц, зөвлөмжийн заалтуудыг тэмдэглэж,

“Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний хэрэгжилтийг дэмжих гурван талт зөвлөлдөөний механизмыг үүсгэх нь” сэдвээр хуралдсан чуулганы хэлэлцэх асуудлын дөрөв дэх зүйлийг авч үзэж, олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний хэрэгжилтийг дэмжих гурван талт зөвлөлдөөний талаар тодорхой саналууд гаргахаар шийдвэрлэж,

эдгээр саналыг конвенцийн хэлбэрээр гаргахаар тогтож,

нэг мянга есөн зуун далан зургаан оны зургаадугаар сарын хорин нэгний энэ өдөр дараахь Конвенцийг Гурван талт зөвлөлдөөний тухай 1976 оны (олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний) конвенц гэж нэрлэхээр тогтож батлав.

1 дүгээр зүйл

Энэхүү Конвенцид “төлөөлөх байгууллага” гэсэн нэр томъёо нь эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг эдэлж буй ажил олгогч, ажилчдын төлөөлөл бүхий байгууллагыг хэлнэ.

2 дугаар зүйл

1. Энэхүү Конвенцийг соёрхон батлах Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын гишүүн бүр 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан үйл ажиллагааны талаар засгийн газрын төлөөлөгч болон ажил олгогч, ажилчдын хооронд үр дүнтэй үйлчлэх зөвлөлдөөний журмыг тогтоож хэрэгжүүлнэ.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмыг тогтоогоогүй болон төлөөлөх байгууллага байгаа бол улс бүр төлөөлөх тухайн байгууллагатай зөвлөлдсөний дараа үндэсний тогтсон хэв заншлын дагуу уг журмын шинж, хэлбэрийг тодорхойлно.

3 дугаар зүйл

1. Энэхүү Конвенцид дурдсан журмыг хэрэгжүүлэх зорилгоор ажил олгогч, ажилчдын төлөөлөгчдийг төлөөлөх байгууллага байгаа бол тухайн байгууллагаас чөлөөтэй сонгоно.

2. Зөвлөлдөх аливаа байгууллагад ажил олгогч, ажилчдын төлөөллийг тэгш хангана.

4 дүгээр зүйл

1. Төрийн эрх бүхий байгууллага энэхүү Конвенцид заасан журмыг захиргааны замаар хангах хариуцлага хүлээнэ.

2. Тухайн журмын дагуу үйл ажиллагаанд оролцогчдыг зайлшгүй сургалтад хамруулах санхүүгийн холбогдох үйл ажиллагааг төрийн эрх бүхий байгууллага эсхүл төлөөлөх байгууллага байгаа бол тус байгууллага хооронд хэрэгжүүлнэ.

5 дугаар зүйл

1. Энэхүү Конвенцид заасан журмын зорилгоор дараахь асуудлаар зөвлөлдөнө:

(а) Олон Улсын Хөдөлмөрийн бага хурлын хэлэлцэх асуудлын талаархи санал асуулгад засгийн газруудын өгсөн хариу болон Бага хурлаар хэлэлцэхээр санал болгож буй эх бичвэрүүдэд засгийн газруудаас гаргах тайлбар;

(b) Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын дүрмийн 19 дүгээр зүйлд заасан конвенц, зөвлөмжүүдэд оруулахтай холбогдуулан эрх бүхий байгууллага буюу эрх бүхий байгууллагуудад өгөх санал;

(c) соёрхон батлаагүй буюу үйлчилж эхлээгүй байгаа конвенц, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, зохих үед соёрхон батлахыг дэмжих арга хэмжээг тодорхойлох зорилгоор, эдгээр конвенц, зөвлөмжийг тодорхой хугацааны дараа дахин хянаж үзэх асуудал;

(d) Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын дүрмийн 22 дугаар зүйлийн дагуу Олон улсын хөдөлмөрийн товчоонд тавих тайлантай холбогдох асуудал;

(e) соёрхон батласан конвенцуудыг цуцлах тухай санал.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан асуудлыг зайлшгүй хэлэлцэх зорилгоор зөвлөлдөөнийг зөвшилцөж тогтоосон хугацаанд, гэхдээ жилд наад зах нь нэг удаа хийнэ.

6 дугаар зүйл

Төрийн эрх бүхий байгууллага төлөөлөх байгууллага байгаа бол уг төлөөлөх байгууллагатай шаардлагатай гэж үзсэн үед зөвлөлдсөний үндсэн дээр энэхүү Конвенцид заасан журмын хэрэгжилтийн талаар жил бүр тайлан гаргана.

7 дугаар зүйл

Энэхүү конвенцийг соёрхон батласан тухай батламж жуух бичгийг Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захиралд илгээнэ.

8 дугаар зүйл

1. Энэхүү Конвенц нь түүнийг соёрхон батласан батламж жуух бичгийг нь Ерөнхий захирал бүртгэсэн гишүүн улсын хувьд үйлчилж эхэлнэ.

2. Соёрхон батласан гишүүн хоёр улсыг Ерөнхий захирал бүртгэснээс хойш арван хоёр сарын дараа энэхүү Конвенц хүчин төгөлдөр болно.

3. Дээрхийн дараа гишүүн улс бүрийн хувьд соёрхон батласан тухай батламж жуух бичгээ бүртгүүлсэнээс хойш арван хоёр сарын дараа энэхүү Конвенц үйлчилж эхэлнэ.

9 дүгээр зүйл

1. Энэхүү Конвенцийг соёрхон батласан гишүүн улс энэхүү конвенц анх хүчин төгөлдөр болсноос хойш арван жилийн дараа Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захиралд конвенцийг цуцлах тухай мэдэгдлээ илгээж цуцлах эрхтэй. Ерөнхий захиралд бүртгүүлснээс хойш нэг жилийн дараа цуцлалт хүчин төгөлдөр болно.

2. Энэхүү Конвенцийг соёрхон батласан гишүүн улс нэг жилийн дотор энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан арван жилийн хугацаа өнгөрсний дараа энэ зүйлд заасан цуцлах тухай эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд дараагийн арван жилийн хугацаанд гишүүн тухайн улсын хувьд Конвенц хүчин төгөлдөр хэвээр байх бөгөөд арван жилийн хугацаа өнгөрөх тухай бүрт энэ зүйлд заасан журмын дагуу цуцлах эрхээ эдлэж болно.

10 дугаар зүйл

1. Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захирал гишүүн улсаас энэхүү Конвенцийг соёрхон батласныг болон цуцалсныг бүртгэсэн тухайгаа Олон Улсын Хөдөлмөрийн Байгуулагын гишүүдэд мэдээлнэ.

2. Соёрхон батласан хоёр дахь батламж жуух бичгийг бүртгэсэн тухай Ерөнхий захирал Байгууллагын гишүүн улсуудад мэдээлэхдээ энэхүү Конвенцийг хүчин төгөлдөр болох хугацааг сануулна.

11 дүгээр зүйл.

Хэвлэх

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрмийн 102 дугаар зүйлийн дагуу Олон улсын хөдөлмөрийн товчооны Ерөнхий захирал дээрх зүйлд зааснаар энэхүү Конвенцийг соёрхон батласан болон цуцалсан тухай дэлгэрэнгүй мэдээллийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад илгээнэ.

12 дугаар зүйл

Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөл шаардлагатай гэж үзвэл энэхүү Конвенцийн хэрэгжилтийн тухай Ерөнхий бага хуралд илтгэж, Конвенцийг бүхэлд нь эсхүл хэсэгчилсэн өөрчлөн хянах тухай асуудлыг Бага хурлаар хэлэлцүүлэх эсэх талаар шийдвэр гаргана

13 дугаар зүйл

1. Энэхүү Конвенцийг бүхэлд нь буюу хэсэгчлэн өөрчлөн хянасан конвенцийг соёрхон Чуулган шинээр баталж, тухайн конвенцид өөрөөр заагаагүй тохиолдолд:

(a) гишүүн улсын аль нэг нь өөрчлөн хянасан конвенцийг соёрхон батлавал, 13 дугаар зүйлийн заалтыг үл харгалзан,шинээр батласан конвенц хүчин төгөлдөр болж энэхүү Конвенц хүчингүй болно.

(b) өөрчлөн хянасан шинэ конвенц хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш энэхүү Конвенц нь гишүүн бусад улсууд соёрхон батлахад хаалттай болно

2. Энэхүү Конвенцийг соёрхон батласан бол өөрчлөн хянасан шинэ конвенцийг соёрхон батлаагүй байгаа гишүүн улсын хувьд энэхүү конвенц нь хэлбэр агуулгаараа хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.

14 дүгээр зүйл

Энэхүү Конвенцийн англи, франц хэлээр үйлдсэн эх бичвэрүүд адил хүчинтэй байна.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭМ ХЭМЖЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ ГУРВАН ТАЛТ ЗӨВЛӨЛДӨӨНИЙ ТУХАЙ ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН 144 ДҮГЭЭР КОНВЕНЦ

1976 оны 6 дугаар сарын 22-ны өдөр баталж, 1978 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүчин төгөлдөр болсон*